“A reader lives a thousand lives before he dies. The man who never reads lives only one.”
Энэ постондоо номны талаар жоохон бичмээр санагдлаа.
За тэр ч яахав, өнөөдөр ном уншихын давуу талаар бичье гэж бодлоо. Давуу талууд нь тэгвэл юу юм бэ гэвэл, миний бодлоор, ном уншихаар уншиж буй номныхоо дүрд ороод юмыг өөр өнцөгөөс харах боломж олгодог нь их сайхан байдаг. Мэдээж тэгээд уншиж буй ном нь өгүүллэг ч байсан non-fiction ч байсан их олон юмны тухай мэдэж, сурж авдаг.
2. Stress reduction — Стресс бууруулна
3. Knowledge — Мэдлэг хуримтлуулна
4. Vocabulary expansion — Үгийн санг баяжуулна
5. Memory improvement — Санах ой сайжруулна
6. Stronger analytical and thinking skills — Дүгнэлт хийх болон бодох чадамжыг дээшлүүлнэ.
7. Improved focus and concentration — Анхаарал төвлөрүүлтийг сайжруулна.
8. Better writing skills — Бичих чадварыг сайжируулна
9. Tranquility — Амар амгалан байдлыг олгоно
10. Free entertainment — Үнэгүй зугаа цэнгэл
1. Номын сангууд хүүхэд залуучуудыг багаас нь ном уншигч болгон хүмүүжүүлдэг бөгөөд тэд нар томрохоороо номыг худалдан авч уншдаг болдог.
2. Номын сангууд уншигч нарт өөр, өөр зохиолч нарын уран бүтээлүүдийг танилцуулдаг. Ингэснээр уншигч нар магадгүй тухайн зохиолчын өөр номыг худалдан авахад хүргэдэг. Эсвэл таалагдсан номоо худалдан авч өөрийн номын сангаа баяжуулдаг.
3. Ном унших соёл, заншлыг номын сан ерөнхийд нь дэмждэг. Хэрэв ном унших соёл байхгүй байсан бол номны тухай яриа, шүүмж зэрэг зүйлс нь бага байх байсан. Ингэснээр номны борлуулалт багасна гэсэн үг.
Тэгсэн чинь дээр миний яриад байгаа Америкийн Нийтийн Номын Сангийн систем нь надад нөлөөлсөн байна. Яагаад гэвэл ном уншдаггүй байсан би гэж нөхөр номын сан руу интернэт рүү орох ч юм уу кино зээлэх шаардлага гараад очдог байлаа.
Угаасаа кинонд, тв сериалд хоббитойг ч хэлэх үү “Friends”, “Prison Break”, “Lost” гэх мэт сериалыг үзэх гээд номын сангаас авдаг байлаа. Тэгээд л аажмаар DVD-гээ авахдаа ч юм уу буцаахдаа ч юмуу нэг ном аваад гардаг болсон байсан. Ер нь тэгээд “Best Sellers” гээд номнууд нүдэнд харагдаад байгаа юм чинь очиж сонирхох нь тодорхой шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд л Harry Potters, Twilight (Yup! I read it and I’m not ashamed :D), The Hunger Games гэх мэт Young Adult жанрын ном уншдаг болсон байсан.
Бодоод байхад иймэрхүү жанр дээр тулгуурласан кинонууд залуу уншигчдад ном байнга уншдаг болоход нь их нөлөөлдөг юм байна. Яагаад гэвэл нэгдүгээр ангийг нь үзчихээд их таалагдах юм бол номыг нь унших боломжтой болохоор зөндөө их хүмүүс номыг нь түрүүлээд уншчихдаг.
Сүүлдээ би non-fiction, auto-biography төрлийн номуудыг хааяа уншдаг болчихсон байсан.
Харин сүүлийн хэдэн жилд John Sandford хэмээх зохиолчийн “The Prey” гэдэг цувралыг урд, хойноос нь уншсаар байгаад дуусгасан байгаа. Бас энэхүү цуврал номын spin-off series (үүнээс улбаатай цуврал гэх юм уу даа) болох Virgil Flowers гэдэг мөрдөн байцаагчийн номуудыг уншдаг болсон байгаа. (Над шиг детектив төрлийн номонд дуртай бол уншаарай гэж зөвлөж байна!)
Бас Булгаа нь яаж яваад ном уншдаг болсон талаар мэдлээ.
Нээрээ GoodReads гэж номны тухай сошиал медиа байдаг сонирхож үзээрэй. Энэ сайтанд нэгдсэнээр номны талаар хүмүүстэй ярилцаж болно, өөрийнхөө уншсан болон унших гэж буй номоо жагсааж болно, мөн ямар ном унших зөвлөгөө/жагсаалт авч бас болно.
Намайг бас дагаж болно шүү тэнд.