Tuesday, July 2, 2013

'Hey Ya!' ба Хит дуу болсон түүх

Үүнийг уншиж байгаа бараг хүн болгон OutKast хамтлагийн Hey Ya! дууг сонссон байх.
Сонссоогүй нэгэн нь миний өгүүлэх гэж байгаа түүхийг уншаад дууг сонсохыг уриалж байна.
Анх энэ дууны хит болсон түүхийг "The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business" гэдэг номон дээрээс уншиж байсан нь надад их сонирхолтой санагдсан болохоор эрхэм блог уншигч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Дуу нь 2009 оны 9 сарын 9-нд гарсан бөгөөд фм, радиогоор цацагдаж эхлэжээ.
ФМ, Радионууд дууг хэр их тоглуулах, хит болох эсэхийг нь "хит дууг урьдчилан таамаглагч" програм ашиглаж OutKast-ын Hey Ya! дуу их өндөр оноо авсан байсан тул гарцаагүй хит дуу болно гэж таамаглаж байжээ.
Гэвч энэхүү дууг фм-ээр тоглуулах болгонд сонирхолтой зүйл тохиолдоод байсан юм.
Тэр нь юу вэ гэхээр энэ дууг фм-ээр гарах болгонд сонсогчид шууд сувгаа сольж байсан явдал юм.
ФМ, Радионуудын хөтлөгчид болон энэ дууны маркетинг хариуцсан хүмүүс учрыг нь ердөө ойлгохгүй байсан юм.
Сүүлд тэд нар нэг зүйлийг ухаарсан нь юу вэ гэвэл өмнө хит болж байсан бүх дуунууд сонсогчидод дотно санагддаг тийм эффект агуулдаг байжээ.
Hey Ya! дууны хувьд энэ найрлага дуунд байдаг боловч тэр нь арай өөр байсан хэрэг юм.

Үүнийг ухаарсан маркетинг менежер, хөтлөгчид дууг сэндвичлэх арга буюу Hey Ya!-г хоёр хит дууны дотор хавьчуулан дундуур нь тоглуулах арга санаачилсан юм.
Ингэснээр фм-ээр дууг тоглуулахын өмнө болон хойно нь байнга хит дуу тоглуулсан нь сонсогчид фм-ээ солихгүй  байх байдалд хүргэсэн юм.
Удалгүй энэ арга амжилттай хэрэгжиж дууг хүмүүст сэндвичлэж тоглуулах шаардлагагүй болсон төдийгүй хүмүүс фм, радио-руу залгаж энэ дууг тоглуулахыг хүсэмжилдэг болжээ.

Hey Ya! сүүлд Биллбоорд-ын Хот 100 дуу жагсаалтыг 9-н долоо хоног тэргүүлсэн нь гарцаагүй хит дуу мөн гэдгийг дахин баталсан хэрэг юм.
Мөн OutKast-ыэ энэ хит дуу The Rolling Stones сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын 182-т орсон юм.

Клип нь мөн дуутайгаа адил их гоё болж чадсан байгаа.
2004 оны MTV Video Music Awards-ийн Шилдэг Найруулга төрөлд нэр дэвшсэн хэдий ч шагналыг Jay-Z-ын 99 Problems дууны клип авсан юм.
Дашрамд дурьдахад клип нь 1964 онд The Beatles хамтлагын The Ed Sullivan Show-д орсон бичлэгнээс санаа авч хийсэн гэдэг.

Warm Bodies [Киноны тухай]

"Дулаахан биенүүд" (Аймар гоё орчуулсан байгаа биз?) киноны талаар бичихээсээ өмнө нэг асуулт асууя.
Хамгийн сүүлд та хэзээ өөрт тань их дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино үзсэн бэ?
Дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино гэхээр үзэхээр нээх гоё сэтгэгдэл төрүүлсэн, муу нь ихэдсэн газар ч сайн сайхан зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн тийм киног хэлдэг байхаа гэж би боддог юм.
Мөн тийм кинонууд өөрийг чинь үе үе инээмсэглүүлээд авдаг увьдастай.

За тэгээд хэзээ хамгийн сүүлд ийм кино үзэв дээ?
Бодож олсон уу?
Олсон бол киноныхоо нэрийг надтай сэтгэгдэл хэсэг дээр бичиж хуваалцана уу?
Би кинонд аймар их дуртай болохоор таньд таалагдсан киног ч гэсэн үзэхийг хүсэж байна!

За миний хувьд тийм төрлийн кино бол саяхан үзсэн Warm Bodies гэдэг кино билээ.
Энэ жилийн 2-р сарын 1-нд гарсан кино нь IMDB дээрээс 7-н од авсан байна.
Кино нь нэг Зомби нэгэн бүсгүйг зомби нарын дайралтаас аварсанаар тэр хоёрын хоорондох харилцаа эхэлдэг. Үүнээс улбаалаад тэд дэлхийг аврах ч боломж гарч ирдэг.
Хэрэв та энэ киног үзэхээр шийдсэн бол энд дарж үзнэ үү.
Мөн санал, сэтгэгдэлээ хуваалцахаа мартваа!

#ШинэГоёДуу L.A. Story


Ойрд Шинэ Гоё дуу сонсоогүй л байгаа биз дээ?
За надад тэгвэл санал болгох нэг гоё дуу байна.

Дууны нэр бол L.A. Story
Дууг дуулсан Sammy Adams болон Mike Posner

Энэхүү гоё аялгуутай R&B, Hip Hop дууны дахилтыг Mike Posner (Дуртай дуучин хэсэгтээ блог дээрээ бичсэн байгаа тул энд дарж дэлгэрэнгүй уншина уу?) дуулахаас гадна нэг мөрийг үглэжээ. Үлдсэн хэсгийг Sammy Adams их чадварлагаар үглэж дууг их гоё болгосон байна.

За надад их таалагдаад байгаа юм.
Таньд таалагдах эсэхээ сонсоод үз дээ.



Жич: Дууны клип нь нээх тийм гоё болоогүй байна лээ.

The Mongolian Live Sessions: Сарантуяа - Учралын Блюз


За амархан сайн сууж байна уу, блог уншигч танаа?
Энэ удаа The Mongolian Live Sessions цуврал дээр тавигдсан дуучин Сараагийн "Учралын Блюз" дууны талаар бичихээр шийдлээ.

Би нээх Монгол дуу сонсдоггүй гээд хэлчихвэл зөндөө хүмүүсээр зэмлүүлэх болов уу?
Магадгүй би хит болон шинэ дуунуудыг сонсох боломжгүй байдаг байснаасаа болоод бүүр төсөөрсөн ч байж болох юм.



За тэр ч яахав. Нэг өдөр би ФБ хэсч яваад хэн нэгэн The Mongolian Live Sessions цувралын Rokit Bay ft DJ Zaya-ийн бичлэгийг хараад сонирхолдоо автаад Youtube дэх хуудас руу орж эхнээс нь авхуулаад бүгдийг нь сонссон юм.

Тэгээд бараг хоёр долоо хоногын дараа өөр хэн нэгэн дуучин Сараагийн энэ нэвтрүүлэгт орсон байсан бичлэгийг share хийсэн байсныг дахиж сонссон чинь нэг зүйл мэдэрлээ.
Тэр нь юу гэхээр заримдаа чи нэг дуу сонссоод сайхан дуу сонссон мэдрэмж байдаг даа? Түүнийг мэдэрсэн юм.
Тэгээд өөрийнхөө бодсоныг ФБ дээрээ бичсэн ээ та нарт хуваалцъя!


Үүн дээр нэмж хэлэхэд энэ дуу дуучин Сарааг хэр чадвартайг нь харуулсан болов уу гэж бодлоо. Мөн их сэтгэлийн утас хөндсөн алтан дуу байлаа.

Та нар энэ дууг сонсож амжаагүй бол доорхи бичлэгийг үзэж санал сэтгэгдлээ хуваалцана уу?


Thursday, June 6, 2013

"Урмын Аян"-ы тухай

Анх 2011 оны 11-р сарын 11-нд Монгол Залуусын Клуб-ээс санаачлан Урмын Аян гэх сайн үйлсийн аянг Монгол хүмүүсдээ урам өгөх зорилгоор явуулсан билээ.

Энэхүү үйл ажиллагаа нь "....Урмыг өдөр бүр Монгол хүндээ харамгүй хэлж байхыг уриалж байна." гэж анх Social Media болон улс орон даяар нэг сарын дотор үргэлж өндөрлөсөн бол саяхнаас эхэлж миний бие #УрмынАянг үргэлжлүүлэхээр @УрмынАян Твиттер хаягыг ажиллуулж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Одоогоор энэхүү хаягийг Frank Moon-тэй хамтарч ажиллуулж байгаа бөгөөд хүмүүст урам өгөх сонирхолтой, сэтгэл сайтай залуучуудтай хамтрахад үргэлж бэлэн гэдгийг хэлэхдээ мөн таатай байна.

Тиймээс та бүхэн Твиттер хаягтай бол бидний @УрмынАян хаягыг дагаж хүнд урам өгсөн, сэтгэлийн дэмжлэг өгсөн, инээмсэглэл бэлэглэсэн үгсийг хүлээн авна уу.
Мөн үргэлж ойр дотны болон тааралдсан хүнд урмын үг харамгүй өгч байхаа мартуузай.

Friday, May 31, 2013

#ШинэГоёДуу I Love It

Нээрээ Icona Pop хамтлагын I Love It дууны талаар блогдохоо мартчихсан байна ш тээ.
Одоо бараг хүн болгоны мэддэг болсон дууны талаар блогдоод байх хэрэг ч байна уу үгүй юу? Чөтгөр бүү мэд. хэ хэ. Гэхдээ яахав бичээд л орхиё.


Их л доргио beat-тэй, яасан ч яахав гэсэн маягын дууны үгтэй энэ дуун дээр Английн дуучин
Charli XCX хамтарч ажилласан байна.
Одоогийн байдлаар I Love It дуу нь Биллбоордын 7т жагсаж байгаа юм байна.
Нэг нэмэлт мэдээлэл гэхэд Icona Pop-ийн хоёр гишүүд хоёулаа Швед DJ юм.

Дуртай дуугаа доргио сонсохтун!


Sunday, May 26, 2013

#ШинэГоёДуу #BlurredLines

Заа нэгэнт блогоо бичиж эхэлсэн юм чинь өөрийн шинэ дуртай дууныхаа талаар бичиж яагаад болохгүй гэж.


Robin Thicke энэ R&B дуугаа яг 2 сарын өмнө (3/26/13) гаргасан бөгөөд T.I болон Pharrel нартай хамтарчээ.
Миний бодлоор Robin Thicke яг зөв уран бүтээлч нартай хамтарч харьцааг нь олсон R&B, Хип хоп дуу гарсан гэж бодож байгаа.

За олон юм нуршилгүйгээр дуугаа хүлээн авж сонсоно уу?
Таалагдана гэж бодож байгаа шүү!


Удаан уулзаагүй юм байна. Сонин юутайв дээ?

Блог... Надад блог байдаг бил үү гэж хэлж болохоор удаан хугацаан өнгөрчихжээ.
Хэрэв миний блогийг уншдаг байгаад (уншдаг хүмүүс байя гэж найдъя хэхэ) тасалдсан бол Булгаа миний бие чин сэтгэлийн хүлцэлийг өчье.

Блог бичээгүй байх хугацаанд дэлхий ертөнцөд юу юу болж өнгөрөв?
  • 2 Сар - Солир - Челябинск - 1,491 Сүпэр Боул - Рейвэнс 
  • 3 Сар - Шинэ Ромын Пап - Франсис Уоролд Бэйсболл Классик - Доминикан 
  • 4 Сар - Бэйсболл Home opener 
  • 4 Сар - Бостон Марафон 3 - 264 
  • 5 Сар - Буллз плэй-оффын 2р шатанд Хийтэд хожигдов
  • Аваргуудын Лиг - Байерн 
За томоохон болсон явдлууд ийм байдаг юм байна.
Харин Bibby хүүд юу тохиолдов?

  • Пүүзний хорхойгоо дарж авав. Macklemore-ийн Wings дуу их тус болов ойлгоход. Мань мэтэд тохирохгүй үнэтэй хобби. 
  • Жоохон эрүүл хоол идэх гэж ганц, хоёр сар эрүүл хоол идэж оролдов. Үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. 
  • Хийжүүлсэн ундаа уухаа зогсоосон. Одоо дандаа ус, жүүс, рашаан, чирэхгүй iced tea ууж байгаа. Өөртөө их бахдалтай байгаа. 
  • Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хүний тухай ном уншсан. Амжилтанд хүний зуршил их нөлөөлдгийг нэгэн номноос ухаарсан. 
  • Сургуульдаа бүртгүүлсэн байгаа. Удахгүй сургуульдаа явна. Одоо юмыг сунжруулахгүй тасдаад, чавчаад явна. Хэ хэ. Нээрээ! 
За нэг иймэрхүү. Одооноос эхлэн ямар нэгэн хэлбэрт багтахгүйгээр өөрийн дуртай юмаа блог дээрээ бичих болно.

Wednesday, January 9, 2013

Macklemore & Ryan Lewis - Thrift Shop

Шинэ гоё дуу сонсонгуутаа өөрийнхөө блог дээрээ бичих бол нэг бодлын миний хобби.
Миний санал болгосон дууг хүмүүс анх удаа сонсоод таалагдах нь үнэхээр урамтай байдаг гэхээр жинхэнэ гоё дуунуудыг хийдэг хүмүүст ямар байдгийг бүр би таашгүй ээ (Яг Балхаа ах шиг болчихлоо хэ хэ)