Monday, January 30, 2017

2017 оны Оскарын Шилдэг Киног таах уу?












Кинонд дурлагч хүний хувьд нэг зүйлийг өнгөрсөн жил туршиж үзсэн нь их таалагдсан ба үүнийг жил болгон хиймээр санагдсан юм. Тэр нь юу вэ гэхээр Оскар-ын “Шилдэг Кино” номинацид нэр дэвшсэн бүх кинонуудыг Оскар болохоос нь өмнө үзээд, ямар кино Шилдэг Киногоор шалгарахыг таах байлаа.
Юуны түрүүнд өнгөрсөн жилд ямар кино Шилдэг Кино шагналыг авах тухай таамаглал дэвшүүлсэн талаар дурьдъя.
Эхлээд Best Picture номинацид нэр дэвшигдсэн кинонуудын жагсаалт зарлагдахаас нь өмнө 2015 онд хийгдсэн, imdb дээр өндөр үнэлгээтэй кинонуудыг үзэж эхэлсэн. Мөн Алтан Бөмбөрцөг наадмын Шилдэг Кинонд нэр дэвшсэн кинонууд Оскарт нэр дэвших магадлал өндөр байдаг болохоор боломжоороо тэдгээр кинонуудыг үзэж эхэлсэн.
Тэгж байтал 2016 оны Оскарт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж “миний ажил” ч бас илүү тодорхой болов.




Оскар болохоос өмнө эдгээр 8 киног үзэж, дүгнэлт хийх нь амар биш ажил байлаа. Гэхдээ 2016 оны Academy Awards болохоос өмнө бүгдийг нь үзэж амжсан төдийгүй мөн ямар кино миний бодлоор Шилдэг Кино шагналыг авах тухай өөрийн гэсэн ойлголттой болчихсон байв.
Миний таамаглалаар The Big Short болон Spotlight хоёрын аль нэг нь авах болов уу гэж бодсон нь кино шүүмжлэгчдийн таамаг болох Mad Max: Fury Road болон Алтан Бөмбөрцгийн Шилдэг Драма Киног авсан The Revenant-аас зөрж байсан юм.
Эдгээр кинонуудаас Bridge of Spies, Room, болон Brooklyn кино нараас бусад нь бүгд надад их таалагдсан. Магадгүй дээрх 3 кино миний сонирхдоггүй жанрын кино байсан байх.
Харин миний шалгаруулах арга маш энгийн байсан. Тэр нь юу вэ гэхээр тухайн кино нь үзэж буй хүндээ их таалагдах төдийгүй дахин, дахин үзмээр санагдуулах мэдрэмж төрүүлэх гэсэн шаардлага тавьсан.
Mad Max болон The Revenant-ийн хувьд үнэхээр гоё зохиолтой, өрнөлтэй, сайн найруулагдсан кино байсан боловч нэг үзсэний дараа дахин үзмээр санагдах сэтгэгдэл үлдээж чадаагүй. (Их удсаны дараа үзэхэд их гоё байсан.)
Харин The Big Short болон Spotlight кино нэг үзчихээд дахин, дахин үзмээр санагдтал хийсэн болохоор Оскар авч магадгүй гэж таамаг дэвшүүлсэн. Гэхдээ сонирхолтой нь яг аль нь илүү болсныг таамаглахад хэцүү байсан тул “аль нэг нь” гэсэн шийдэл хүрсэн.
Энэ жил харин заавал нэг кинон дээр таамаглалаа дэвшүүлнэ хэмээн шийдчихсэн байгаа.







The Big Short
кино нь Америкийн Housing зах зээл хэрхэн уналтанд орсон ба яаж хэсэг хүмүүс энэхүү уналт болохоос нь өмнө таамагласан тухай гардаг. Энэ сэдэв нь өөрөө энгийн хүмүүст ч тайлбарлахад төвөгтэй бөгөөд ийм хэцүү сэдвийг хүнд маш ойлгомжтой, сонирхолтойгоор мөн өвөрмөц стилээр нь хийсэн нь надад их таалагдсан юм.




Харин Spotlight киноны хувьд гэвэл Католик Шашны Сүмийн систем нь хэрхэн хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулахад нөлөөлдөг ба нүгэл хийсэн лам нар хэрхэн баригдахгүйгээр яваад байдаг талаар гардаг. Энэхүү бодит түүх дээр тулгуурласан кино нь Boston Globe сонины эрэн сурвалжлах Spotlight баг хэрхэн энэ Католик сүмүүдэд явагдаж буй гэмт хэргийг эрэн сурвалжилж, олон түмэнд хүргэж буйг маш сонирхолтойгоор харуулдаг.



За харин 2017 оны Оскарын Шилдэг Кинонд нэр дэвшигч киноны нэрс өнгөрсөн долоо хоног зарлагдлаа. Энэ жилийн Best Picture номинацид 9 кино шалгарсан байгаа ба одоогийн байдлаар би Arrival, Hell or High Water, болон Moonlight кинонуудыг үзчихсэн байгаа.




         



Энэ жил миний бие өнгөрсөн жил шиг бүх нэр дэвшсэн кинонуудыг үзээд аль кино нь энэхүү нэр хүндтэй шагналыг авах талаар таамаглал дэвшүүлнэ гээд амалчихъя.
Мөн өөрийн таамгаа блог нийтлэл болгон тавих болохоор надтай цуг энэ жилийн Шилдэг Киног таамаглацгаая!

Sunday, October 23, 2016

Ном унших талаар…

“A reader lives a thousand lives before he dies. The man who never reads lives only one.”
Юуны түрүүнд, “Юу байна даа? How is everything?”
 Энэ постондоо номны талаар жоохон бичмээр санагдлаа.
“Ном уншдаг хүн үхэхээсээ өмнө мянган амьдралаар амьдардаг бол ном уншдаггүй хүн зөвхөн ганцхан амьдралаар амьдардаг” гэж ишлэл байдаг юутай үнэн вэ?
Нээрээ ном гэснээс миний Монгол хэлний үгийн баялаг улам сайжраад байгаа шүү. Заримдаа нээх гоё уянгын халилтай үгнүүд ороод ирдэг болсон. Хэхэ. (Гэхдээ алдаатай бичдэг хэвээрээ байгаа)

 За тэр ч яахав, өнөөдөр ном уншихын давуу талаар бичье гэж бодлоо. Давуу талууд нь тэгвэл юу юм бэ гэвэл, миний бодлоор, ном уншихаар уншиж буй номныхоо дүрд ороод юмыг өөр өнцөгөөс харах боломж олгодог нь их сайхан байдаг. Мэдээж тэгээд уншиж буй ном нь өгүүллэг ч байсан non-fiction ч байсан их олон юмны тухай мэдэж, сурж авдаг.
Өө тэгээд өшөө давуу талууд бичих гэсэн чинь толгойд юм орж ирэхгүй болохоор нь гүүглдсэн чинь lifehack.org ном унших 10 давуу талын талаар бичсэн байсныг энэ доор сийрүүлье.
1.Mental stimulation — Ном унших нь хүний тархийг ажилуулдаг бөгөөд энэ нь Alzheimer болон dementia өвчний процессийг удаашруулах юм уу зогсоох чадалтай байдаг.
2. Stress reduction — Стресс бууруулна
3. Knowledge — Мэдлэг хуримтлуулна
4. Vocabulary expansion — Үгийн санг баяжуулна
5. Memory improvement — Санах ой сайжруулна
6. Stronger analytical and thinking skills — Дүгнэлт хийх болон бодох чадамжыг дээшлүүлнэ.
7. Improved focus and concentration — Анхаарал төвлөрүүлтийг сайжруулна.
8. Better writing skills — Бичих чадварыг сайжируулна
9. Tranquility — Амар амгалан байдлыг олгоно
10. Free entertainment — Үнэгүй зугаа цэнгэл

Ер нь бол ном унших нь их тустай гэдгийг одоо надаар нээх хэлүүлэх шаардлага байхгүй биз дээ? :D
Саяхан ном унших талаар сонирхолтой нийтлэл уншсан юмаа. Freakonomics-ийн зохиолч нарын “When to Rob a bank:…And 131 more warped suggestions and well-intended rants” гэдэг урт нэртэй, сонирхолтой бодлуудаар дүүрсэн номны нэгэн хэсэгт Америкийн Нийтийн Номын Сангийн Системийн талаар дурьддаг. (If Public Libraries didn’t exist, Could you start one today”)
Энэ нийтлэл юуны талаар бичсэн вэ гэхээр номын зохиолч нар номоо Нийтийн Номын Сангуудад зарах нь ер нь бол ашиггүй байдаг. Яагаад гэхээр номоо номын санд зарснаар тухайн номыг нэг номын үнээр дээд тал нь 50 гаруй хүмүүс унших боломжтой гэсэн байдаг. Хэдийгээр энэ нь үнэн боловч Америкийн номын сангийн систем нь эцсийн эцэст хэн хэндээ (зохиолч нар болон уншигч нарт) ашигтай байдаг гэж үзжээ. Үүнийг тайлбарлавал:
1. Номын сангууд хүүхэд залуучуудыг багаас нь ном уншигч болгон хүмүүжүүлдэг бөгөөд тэд нар томрохоороо номыг худалдан авч уншдаг болдог.
2. Номын сангууд уншигч нарт өөр, өөр зохиолч нарын уран бүтээлүүдийг танилцуулдаг. Ингэснээр уншигч нар магадгүй тухайн зохиолчын өөр номыг худалдан авахад хүргэдэг. Эсвэл таалагдсан номоо худалдан авч өөрийн номын сангаа баяжуулдаг.
3. Ном унших соёл, заншлыг номын сан ерөнхийд нь дэмждэг. Хэрэв ном унших соёл байхгүй байсан бол номны тухай яриа, шүүмж зэрэг зүйлс нь бага байх байсан. Ингэснээр номны борлуулалт багасна гэсэн үг.
Энэ нийтлэлийг уншиж байгаа би ингэж бодсон юм, “Би нээрээ яаж яваад ном уншдаг болчихсон юм бол?”
Тэгсэн чинь дээр миний яриад байгаа Америкийн Нийтийн Номын Сангийн систем нь надад нөлөөлсөн байна. Яагаад гэвэл ном уншдаггүй байсан би гэж нөхөр номын сан руу интернэт рүү орох ч юм уу кино зээлэх шаардлага гараад очдог байлаа.
Угаасаа кинонд, тв сериалд хоббитойг ч хэлэх үү “Friends”, “Prison Break”, “Lost” гэх мэт сериалыг үзэх гээд номын сангаас авдаг байлаа. Тэгээд л аажмаар DVD-гээ авахдаа ч юм уу буцаахдаа ч юмуу нэг ном аваад гардаг болсон байсан. Ер нь тэгээд “Best Sellers” гээд номнууд нүдэнд харагдаад байгаа юм чинь очиж сонирхох нь тодорхой шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд л Harry Potters, Twilight (Yup! I read it and I’m not ashamed :D), The Hunger Games гэх мэт Young Adult жанрын ном уншдаг болсон байсан.
Бодоод байхад иймэрхүү жанр дээр тулгуурласан кинонууд залуу уншигчдад ном байнга уншдаг болоход нь их нөлөөлдөг юм байна. Яагаад гэвэл нэгдүгээр ангийг нь үзчихээд их таалагдах юм бол номыг нь унших боломжтой болохоор зөндөө их хүмүүс номыг нь түрүүлээд уншчихдаг.
Сүүлдээ би non-fiction, auto-biography төрлийн номуудыг хааяа уншдаг болчихсон байсан.
Харин сүүлийн хэдэн жилд John Sandford хэмээх зохиолчийн “The Prey” гэдэг цувралыг урд, хойноос нь уншсаар байгаад дуусгасан байгаа. Бас энэхүү цуврал номын spin-off series (үүнээс улбаатай цуврал гэх юм уу даа) болох Virgil Flowers гэдэг мөрдөн байцаагчийн номуудыг уншдаг болсон байгаа. (Над шиг детектив төрлийн номонд дуртай бол уншаарай гэж зөвлөж байна!)

За за энэхүү постоороо ямар утга санааг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэвэл ном унших нь их хэрэгтэй юм байна, бас номын сан нь хэдийгээр зохиолчдын номны борлуултанд халтай ч ирээдүйн ном уншигч нарыг төрүүлдгээрээ дүндээ дүн болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. (Би лав сүүлд л мэдэж авсан. Та хэд аль хэдийнээ мэддэг байсан байлгүй дээ хэхэ)
Бас Булгаа нь яаж яваад ном уншдаг болсон талаар мэдлээ.

Нээрээ GoodReads гэж номны тухай сошиал медиа байдаг сонирхож үзээрэй. Энэ сайтанд нэгдсэнээр номны талаар хүмүүстэй ярилцаж болно, өөрийнхөө уншсан болон унших гэж буй номоо жагсааж болно, мөн ямар ном унших зөвлөгөө/жагсаалт авч бас болно.
Намайг бас дагаж болно шүү тэнд.

За тэгээд ном уншаад байгаарай ~ Keep reading, my nerds!


Friday, July 31, 2015

Дуртай дуу - Take your time by Sam Hunt

Дуу хөгжмийн талаар бичлэгээ оруулаагүй их удсан болохоор өнөөдөр дуртай дууныхаа талаар бичье гэж бодлоо.
Энэ дуу Country жанрын дуучин Sam Hunt дуулдаг болохоор хүмүүс сайн мэдэхгүй байж болох юм. Хэрэв та Take Your Time дууг аль хэдийнээ мэддэг бол дууны мэдрэмж сайн байна гэж хэлье дээ. (Алгаа таших) Би энэ дуунд дуртай болоод нилээд хугацаа болсон байна.

Гэхдээ дуу нь яг цэвэр Country стилийн дуу биш бөгөөд Country Pop болон R&B урсгал хоёрын холимог учраас Country дуу сонсдоггүй хүнд ч гэсэн таалагдаг байх.

Ингээд яриад ч байгаа юм шиг дуулаад ч байгаа юм шиг дуугаа хүлээж авж сонсоно уу.
Өө тийн клип нь ч гэсэн их гоё болсон байсан шүү!





CV болон Resume дээр анхаарах зүйлс [Инфографик]

Би гэж хүн сүүлийн хэдэн хоногт СV-тэйгээ зууралдаж байгаад нэг ийм СV/Resume-г чинь гоё болгох талаар зөвлөсөн, хүнд хэрэг болохуйц зурган мэдээллийг олсон юм. Тиймээс та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Таньд хэрэг болох байх шүү.



Thursday, July 30, 2015

Хүний зан араншинг хэлж өгдөг вебсайт


Өнөөдөр LinkedIn хуудсан дээрхи мэдээллүүдийг харж байтал сонирхолтой гарчиг харагдав аа. Гарчиг нь, "Энэ вебсайт таныг яг ямар хүн болохыг 100 үгэн дээр тулгуурлан хэлж өгдөг" гэсэн нийтлэл байх юм даа.
Миний сонирхол хүрээд уншсан чинь IBM Watson хэмээх сүпер компьютер өгөгдсөн текстийг анализ хийгээд ямархуу хүн гэдгийг нь тодорхойлдог гэнэ. Гэхдээ тухайн текст нь өөрийн чинь бичсэн 100 үгээс доошгүй байх ёстой бөгөөд зөвхөн Англи, Испани хэл дээрхи текстийг анализ хийх боломжтой юм байна лээ.





Миний ч сонирхол хүрээд өөрийнхөө бичсэн номны сэтгэгдэлийг оруулсан чинь ийм дүгнэлт гаргадаг юм даа.
Технологи хөгжинө гэж энэ байдаг байх даа. Миний зан араншингийн ихэнхийг нь зөв тодорхойлсон байсанд нь намайг их гайхшруулсан.

Тэгээд та өөрийнхөө зан араншинг тодорхойлуулмаар байвал энэ линк дээр дарж сонирхоно биз.
Мөн миний уншсан нийтлэлийг уншихаар бол энд дарж уншина уу.

Saturday, July 25, 2015

Нууран дэргэдэх хот

Өдөр гадаа сууж байгаа гэнэт
"Сайхан хотын
Хөөрхөн ханхүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна..."
гээд "Сэгс Цагаан Богд" шүлэг санаад оровоо. Тэгээд гэртээ орж ирээд Пүрэвдорж гуайн энэхүү шүлгийг Youtube дээр сонсоод үүнээс санаа аваад шүлэг бичлээ.



Хүлээн аван уншина уу?

Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь сайн байна уу?
Улаанбаатар хотын
Унаган хүү нь сайн байна
 
Тээр нэг жил би
Танайд очиж билээ
Тэнгэрт онгоцнууд нь газардах гэж
Хүлээгээд байж байдаг гэж дуулдаж билээ 
Өвөл танайд очиход
Үнэхээр сонин санагдаж билээ
Чихээр сонсож байсан зүйлсийг
Нүдээр үзэх завшаан тохиолдож билээ
 
Цастай, жавартай өвлийг
Час хийсэн Монгол нутгын хүүд
Өвөл бас өөр байдаг гэдгийг
Өөрт минь нэг үзүүлж билээ 
Хүний хүү холын нутагт байхад эхлээд
Хүйтэн жавраа харуулдаг юм байна лээ
Харин тэгээд тэр өвлийг нь давж тэсвэл
Хаврын улирал болдог юм билээ
Хайраа тэгж  харуулдаг юм билээ 
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та сайхан юмаа
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дасжээ
 
Тээр нэгэн өвлөөс хойш
Тэлийн сунах Чикаго хотод
Олон өвөл, олон хавар,
Олон зуныг үдэж орхижээ 
Нөгөө хүйтэн жавар
Биед их дулаахан мэдрэгдэж
Сонин байсан тэр л өвөл
Сэтгэлд  халуухан дурсамж болон үлдэжээ
 Олон жилийг өнгөрөөж дээ
Өвлийн улирлын цас ороход
Хаврын эхлэлд ногоо цухуйхад
Зуны улирлын халуу дүүгэхэд
Хүйтэнхэн, халуухан он жилүүд урсан өнгөрч дээ
 
Намар ч боллоо
Навчис ч уналаа
Нутаг буцах цаг ч болж дээ
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та надад дэндүү дотно болж дээ
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дуртай болжээ 
Навчис унаад, бороо ороод сэтгэл нэг л уйтай
Нуган нутаг минь нэг л өөр
Надад гунигтай
Нууран дэргэдэх хотоо мөн ч их санах юм даа
 

Sunday, June 28, 2015

Untitled

What's up, my peeps? Энэхүү бичиж байгаа постоо untitled буюу тодорхой агуулга/хэмжээнд захирагдахгүй байхаар бичнэ гэж бодлоо. Учир нь гэвэл сэтгэл санаа нэг зүйл дээр тогтож чадахгүй тийм байдалд байгаа болохоор.

За юунаас эхлэдэг юм билээ дээ?
Монголд ирсэн сэтгэгдлүүдийнхээ талаар? Эсвэл хэрхэн Монголдоо ирээд хуучин амьдралдаа дасан зохицож байгаа талаар уу? Бүүр эсвэл ажил хайх процессд хараахан зориглож орж чадахгүй байгаа хэрнээ ажилгүй байхын зовлонг өөртөө ял мэт тулгаж байгаа талаар уу?
Аль эсвэл өөрийгөө хөгжүүлэх гээд энд болж байгаа бүхий л арга хэмжээнд оролцож байгаа талаар бичих үү?
Аль алийг нь бичихээр, ярьж сонирхуулахаар хэмжээний зүйл байгаа ч энэ удаа миний эргэн тойронд болж буй эдгээр зүйлсийг иймэрхүү байдлаар дурдахаар шийдлээ.

Ойрын үед сэтгэл санаа нэг иймэрхүү байгаа болохоор жоохон муу энергитэй пост хийсэндээ хүлцэл өчье!

Энэхүү бичлэгийг нэгэн ишлэлээр төгсгөе дөө!
"I'm not telling you it's going to be easy, I'm telling you it's going to be worth it."

Sunday, June 14, 2015

Киноны түүхэн дэх бараг бүх бүжгийг ‘Shut Up And Dance' дууны клипэнд оруулсан байна



Та бүхэн
Oh, don’t you dare look back, just keep your eyes on me. I said, “You’re holding back.” She said, “Shut up and dance with me.” 
 хэмээх дахилттай дууг ямар дуу гэдгийг нь мэдэж байгаа биз ээ.

Тэгвэл саяхан YouTube-ийн гишүүн MsTabularasa 'Walk The Moon' хамтлагын ‘Shut Up And Dance'  хит дууг ашиглан бараг киноны түүхэнд байж болох бүх бүжгийг эмхэтгэн нэгэн видео болгосон нь онлайн ертөнцийг шуугиулж байна. Зөвхөн кинон дээрхи бүжгүүдийг оруулахаас гадна мөн дууны аянд тааруулж видеогоо эвлүүлсэн нь бүүр ч гоё болгожээ.
Энэхүү видеонд хуучин болон шинэ үеийн киноны бүх төрлүүд орсон байсан.

Харин таны ажигласнаар хэдэн мэддэг кино чинь харагдсан вэ?


Эх сурвалж: Dashburst.com

Thursday, August 21, 2014

Шинэ болон Хуучин гоё дуунууд


What's up, my peeps? Удаан уулзаагүй юм байна. За гэнэт хэдэн шинэ болон хуучин дуунууд оруулахаар шийдлээ.

1. За эхний дуу бол Sia-ийн Chandelier дуу. Анх сонсчоод Рианна юм болов уу гэж бодож байснаа дунд хэсгээсээ илүү чадварлаг хоолой гараад ирэхээр нь эргэлзэж байв. Тэгээд shazam-дсан чинь Сиа гэдэг юм.



Клипний хувьд нилээд өвөрмөц болсон байгааг энэ охины өөрийгөө илэрхийлж буй бүжигнээс харж болно.

2. Удаах дуу бол All About That Bass. Meghan Trainor-ий энэхүү хэмнэлтэй гоё дуу яг поп дуу биш гэдгийг мэдээд Викидсэн чинь поп, doo-wop, blue eyed soul зэрэг жанр холилдсон гэж байна. Харин дууны утга нь "Байгалиас төрсөн байдал чинь төгс шүү" хэмээсэн гоё утгатай, үгтэй дуу байна.
Сонссоод л үз. Удахгүй хит болно гэдгийг Bibby хэлж байна лээ.



3. Дараагийн шинэ дуу бол миний дуртай дуучин Taylor Swift-ийн гаргаад удаагүй байгаа шинэ сингл Shake It Off. Уг нь country-pop жанрын уран бүтээл гаргадаг Тэйлорийн шинэ дуу нь бараг л 99% поп болсон мэт санагдлаа. Клип нь ч гэсэн үүнийг харуулах гэж орчин үеийн бүжгийн төрлүүдийг харуулсан байна.
Ямартай ч надад таалагдлаа. Та нар сонссоод үзнэ биз.



Харин одоо хуучны гоё дууг саяхан олж илрүүлснээ хуваалцахаар шийдлээ.

4. Frankie Valli-ийн Can't Take My Eyes Off You дуу бол миний хувьд зөндөө олон удаа сонссож байсан хэрнээ ямар дуу гэдгийг нь мэдэхгүй өнгөрүүлдэг байсан классик дуу билээ. Хэрэв та нар дахилтыг нь сонсвол бараг л сонссож байсан дуу гэхэд эргэлзэхгүй байна.
Дахилт нь дээрээ, "I love you, baby, and it's quite alright..." гэдэг байгаа.



5. Өөр нэг хуучин, гоё дуу гэвэл Blackstreet, Dr. Dre, Queen Pen нарын No Diggity гэж байна.
Тухайн үедээ (1996) том хит дуу болж байсан энэ дуу 14 долоо хоног Биллбоордыг тэргүүлж байсан Макарена дууг түлхэн унагааж шилдэг дуу болж байсан байна.
Би саяхан No Diggity дууны жазз хувилбарыг нь сонссоод ийм дуу байдгийг мэдэж авлаа.