Showing posts with label Software. Show all posts
Showing posts with label Software. Show all posts

Tuesday, May 26, 2009

Mozilla Firefox


Та Mozilla Firefox гэдэг Интернэт Хөтөчийг сонссоно уу?
Хэрэв анх удаа сонсож байгаа бол та хөгжлөөс хоцорчихжээ.

Mozilla Firefox нь 2004 оны 11-р сарын 9-нөөс эхлэн Mozilla Корпорацаас хөгжүүлж ирсэн үнэгүй Интернэт хөтөч програм юм.

Гарсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн дуртай програмуудын нэг болжээ.
Учир нь гэвэл Firefox нь үнэгүй, Вебсайтууд руу хурдан дамжуулдаг, Нууцлалт Хамгаалалт сайтай, Үзэмж дизайны өргөн сонголттой, Хайлтын системийг хөтөчдөө оруулж өгсөн, Tab Буюу Талбар нь их давуу талтай, Веб сайтуудын сан гэх мэтчилэн олон давуу талтай.
Бүх давуу талыг нь орж сонирхий гэвэл энд дар.

Одоогийн байдлаар 3.0.10 гэсэн хувилбар дээрээ явж байгаа энэхүү програм нь нийт Интернэт Хөтчийн зах зээлийн 22.48%-ийг эзэлж байна.



Firefox нь гарч ирснээр Internet Explorer монополи байдлаа алдаж эхэлсэн.
Интернэт Эксплойрэр нь одоо хүртэл нийт зах зээлийн ихэнхийг эзэлж байна.
Үүний учир нь гэвэл Internet Explorer нь Microsoft Corporation-аас гаргадаг Интернэт Хөтөч бөгөөд Windows үйлдлийн системд дагалдаж ирдэг.
Ер нь ихэнх Internet Explorer ашиглаж буй хүмүүс Firefox ашиглаж үзээгүй хүмүүс байгаа юм. Хэрэв тэд Firefox-ийг ашиглаж үзвэл Internet Explorer-ийг над шиг хаяна гэдэгт би бат итгэлтэй байна.

Таныг энэхүү програмыг хэрэглүүлэхийн тулд өшөө хэдэн юм бичье.
Шагналууд:
2008 онд LinuxQuestions.org -ийн гишүүдийн Шилдэг Интернэт Хөтөч
2008 онд InfoWorld ийн Шилдэг Үнэгүй Програм
2008 онд PC Magazine сэтгүүлийн Редакторын Сонголт (Маш том шагнал) ... гээд зөндөө байна.
Бүрэн шагналын жагсаалтыг үзье, Би чамд итгэхгүй байна гэвэл ийшээ ор.

Өшөө нэг юм хэлэхэд Firefox нь үзүүлэлтээрээ №1 болсон байна.
Ийшээ орж үзнэ үү!

Манай Монголчууд энэ програманд гараа оруулсний хүчинд энэхүү прогамыг эх хэл дээрээ ашиглаж болно.
Firefox 3.0.10 Монгол хэлтэйг татах
Firefox 3.0.10 Англий хэлтэйг татах

За тэгээд ашиглаж үзчихээд энд сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Wednesday, May 20, 2009

iTunes



Энэ Аудио Видео тоглуулагчийг мэдэхгүй хүн гэж байхгүй байх.
Мэддэггүйд нь гэж хэлэхэд хамгийн сайн Медиа Тоглуулагч гэж хэлмээр байна.

Анх iTunes нь 2001 оны 1-р сарын 9нд МакВоурлд Экспо дээр Аpple Корпорацаас танилцуулжээ. Түүнээш хойш энэхүү програм 8-р хувилбар хүртэлээ хөгжиж ирсэн бөгөөд өчнөөн мянган хэрэглэгчдийн найдвартай итгэлийг олсон медиа тоглуулагч болсон байна.

За ингээд iTunes нь зөвхөн дуу хөгжим, видео тоглуулахаас гадна iPod-тай сайн хамтарч ажиллан iPod руу дуу хөгжим, видео, тоглоом, подкайст, аудио ном гэх мэтчилэн зүйлсүүдийг iPod руу хуулж өгөх үүргийг өөрийн iTunes Store, iTunes Library-ийн хамтаар гүйцгэтгэдэг маш сайн анд юмаа.
Үүнээс гадна хэрэглэгч таньд дуртай дууг чинь сонсгох бүх боломжийг олгодог.
Жишээлбэл:
  1. Бүх дуртай дуунууддаа үнэлгээ өгч өөрийн сайн үнэлгэдэгсэн дуунуудыг нийтэд сонсох боломжтой. (Playlists -> My Top Rated)
  2. Их сонссон дуунуудаа сонгон сонсох (Library -> Music -> Play Count Field(Тоглогдсон тоо))
  3. Дуртай дуучнаараа
  4. Дуртай жанраараа
  5. Дуртай албумаараа
  6. Smart Playlist ийг идэвхжүүлснээр. Өөрийн хүссэн ухаалаг плайлист үүсгэнэ сонсож болно
  7. Genius ийг идэвхжүүлснээр. Энийг идэвжхүүлснээр. Таны хүссэн дуутай зогицох плайлист үүсгэснээр таны хүслийг хангана.
Хэрэв та энийг хэрэглэж амжаагүй бол эндээс татаж авч болно.
Таны хамгийн дуртай Медиа тоглуулагч болно гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байнаа.
Таньд л гэж хэлэхэд би өмнө Winamp хэрэглэдэг байлаа.
Тэгээд Windows Media Player илүү чадварлаг гэдгийг нь мэдэнгүүтээ WMP хэрэглэж ирсэн. Харин өнгөрсөн жил iPod той болсоноор ашиглахаас аргагүй болсон.
Тэрнээс хойш iTunes д дурлачихшиг боллоо :D

Monday, May 11, 2009

Microsoft Word 2007-г ашиглаж блогтоо шинэ бичлэг бичих

Саяхан нэг юм шивэх гэж байгаад New Document гэж нээсэн чинь надад Blank Document, New Blog Post гэсэн хоёр сонголт гардаг юм даа.
Тэгээд сонирхол хөдлөөд Word 2007-г ашиглан өөрийнхөө блогтоо шинэ бичлэг хийх гэж оролдлоо.

Хэрэв та блог сайт хөтлөж явдаг бол, хэрэв таньд Microsoft Word 2007 байдаг бол. Та өөрт байгаа Word програмын нэгэн давуу талыг ашиглан блогтоо шинэ бичлэг бичиж болох юм байна.

Ингэхийн тулд: New -> New Blog Post -> Blog Post гэсэн талбарын доод байгаа Manage Accounts -> New гэж дараад өөрт байдаг блог хуудасны эрх өгөгч сайтны нэрийг дараад ->API(Application Programming Interface) -гаа сонгоод -> өөрийнхөө хэрэглэгчийн нэр, нууц үгээ хийгээд тэгээд болоо

Таньд блог эдгээр вэб сайтнуудын аль нэгэн дээр байх ёстой юм байна.

  1. Windows Live Space
  2. Blogger
  3. SharePoint blog
  4. Community Server
  5. TypePad
  6. WordPress

Хэрэв таньд эдгээр блог сайтанд блог байхгүй бол Others гэсэн сонголт дээр дараад ->API(Application Programming Interface) -гаа сонгоод -> өөрийнхөө блог өгсөн сайтны хаягийг бичиж өгөөд -> өөрийнхөө хэрэглэгчийн нэр, нууц үгээ бичээд болоо.

Хэрэв та энэхүү үйлдлийг амжилттай хийсэн бол миний блог дээр comment бичиж үлдээгээрэй.
Хэрэв та ямар нэгэн шалтгаанар хийж чадаагүй бол http://office.microsoft.com/en-us/word/HA101640211033.aspx?ver=12&app=winword.exe хуудас орж тусламж аваарай.

Энэхүү бичлэгийг би Word 2007 програм ашиглаж бичив