Sunday, October 23, 2016

Ном унших талаар…

“A reader lives a thousand lives before he dies. The man who never reads lives only one.”
Юуны түрүүнд, “Юу байна даа? How is everything?”
 Энэ постондоо номны талаар жоохон бичмээр санагдлаа.
“Ном уншдаг хүн үхэхээсээ өмнө мянган амьдралаар амьдардаг бол ном уншдаггүй хүн зөвхөн ганцхан амьдралаар амьдардаг” гэж ишлэл байдаг юутай үнэн вэ?
Нээрээ ном гэснээс миний Монгол хэлний үгийн баялаг улам сайжраад байгаа шүү. Заримдаа нээх гоё уянгын халилтай үгнүүд ороод ирдэг болсон. Хэхэ. (Гэхдээ алдаатай бичдэг хэвээрээ байгаа)

 За тэр ч яахав, өнөөдөр ном уншихын давуу талаар бичье гэж бодлоо. Давуу талууд нь тэгвэл юу юм бэ гэвэл, миний бодлоор, ном уншихаар уншиж буй номныхоо дүрд ороод юмыг өөр өнцөгөөс харах боломж олгодог нь их сайхан байдаг. Мэдээж тэгээд уншиж буй ном нь өгүүллэг ч байсан non-fiction ч байсан их олон юмны тухай мэдэж, сурж авдаг.
Өө тэгээд өшөө давуу талууд бичих гэсэн чинь толгойд юм орж ирэхгүй болохоор нь гүүглдсэн чинь lifehack.org ном унших 10 давуу талын талаар бичсэн байсныг энэ доор сийрүүлье.
1.Mental stimulation — Ном унших нь хүний тархийг ажилуулдаг бөгөөд энэ нь Alzheimer болон dementia өвчний процессийг удаашруулах юм уу зогсоох чадалтай байдаг.
2. Stress reduction — Стресс бууруулна
3. Knowledge — Мэдлэг хуримтлуулна
4. Vocabulary expansion — Үгийн санг баяжуулна
5. Memory improvement — Санах ой сайжруулна
6. Stronger analytical and thinking skills — Дүгнэлт хийх болон бодох чадамжыг дээшлүүлнэ.
7. Improved focus and concentration — Анхаарал төвлөрүүлтийг сайжруулна.
8. Better writing skills — Бичих чадварыг сайжируулна
9. Tranquility — Амар амгалан байдлыг олгоно
10. Free entertainment — Үнэгүй зугаа цэнгэл

Ер нь бол ном унших нь их тустай гэдгийг одоо надаар нээх хэлүүлэх шаардлага байхгүй биз дээ? :D
Саяхан ном унших талаар сонирхолтой нийтлэл уншсан юмаа. Freakonomics-ийн зохиолч нарын “When to Rob a bank:…And 131 more warped suggestions and well-intended rants” гэдэг урт нэртэй, сонирхолтой бодлуудаар дүүрсэн номны нэгэн хэсэгт Америкийн Нийтийн Номын Сангийн Системийн талаар дурьддаг. (If Public Libraries didn’t exist, Could you start one today”)
Энэ нийтлэл юуны талаар бичсэн вэ гэхээр номын зохиолч нар номоо Нийтийн Номын Сангуудад зарах нь ер нь бол ашиггүй байдаг. Яагаад гэхээр номоо номын санд зарснаар тухайн номыг нэг номын үнээр дээд тал нь 50 гаруй хүмүүс унших боломжтой гэсэн байдаг. Хэдийгээр энэ нь үнэн боловч Америкийн номын сангийн систем нь эцсийн эцэст хэн хэндээ (зохиолч нар болон уншигч нарт) ашигтай байдаг гэж үзжээ. Үүнийг тайлбарлавал:
1. Номын сангууд хүүхэд залуучуудыг багаас нь ном уншигч болгон хүмүүжүүлдэг бөгөөд тэд нар томрохоороо номыг худалдан авч уншдаг болдог.
2. Номын сангууд уншигч нарт өөр, өөр зохиолч нарын уран бүтээлүүдийг танилцуулдаг. Ингэснээр уншигч нар магадгүй тухайн зохиолчын өөр номыг худалдан авахад хүргэдэг. Эсвэл таалагдсан номоо худалдан авч өөрийн номын сангаа баяжуулдаг.
3. Ном унших соёл, заншлыг номын сан ерөнхийд нь дэмждэг. Хэрэв ном унших соёл байхгүй байсан бол номны тухай яриа, шүүмж зэрэг зүйлс нь бага байх байсан. Ингэснээр номны борлуулалт багасна гэсэн үг.
Энэ нийтлэлийг уншиж байгаа би ингэж бодсон юм, “Би нээрээ яаж яваад ном уншдаг болчихсон юм бол?”
Тэгсэн чинь дээр миний яриад байгаа Америкийн Нийтийн Номын Сангийн систем нь надад нөлөөлсөн байна. Яагаад гэвэл ном уншдаггүй байсан би гэж нөхөр номын сан руу интернэт рүү орох ч юм уу кино зээлэх шаардлага гараад очдог байлаа.
Угаасаа кинонд, тв сериалд хоббитойг ч хэлэх үү “Friends”, “Prison Break”, “Lost” гэх мэт сериалыг үзэх гээд номын сангаас авдаг байлаа. Тэгээд л аажмаар DVD-гээ авахдаа ч юм уу буцаахдаа ч юмуу нэг ном аваад гардаг болсон байсан. Ер нь тэгээд “Best Sellers” гээд номнууд нүдэнд харагдаад байгаа юм чинь очиж сонирхох нь тодорхой шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд л Harry Potters, Twilight (Yup! I read it and I’m not ashamed :D), The Hunger Games гэх мэт Young Adult жанрын ном уншдаг болсон байсан.
Бодоод байхад иймэрхүү жанр дээр тулгуурласан кинонууд залуу уншигчдад ном байнга уншдаг болоход нь их нөлөөлдөг юм байна. Яагаад гэвэл нэгдүгээр ангийг нь үзчихээд их таалагдах юм бол номыг нь унших боломжтой болохоор зөндөө их хүмүүс номыг нь түрүүлээд уншчихдаг.
Сүүлдээ би non-fiction, auto-biography төрлийн номуудыг хааяа уншдаг болчихсон байсан.
Харин сүүлийн хэдэн жилд John Sandford хэмээх зохиолчийн “The Prey” гэдэг цувралыг урд, хойноос нь уншсаар байгаад дуусгасан байгаа. Бас энэхүү цуврал номын spin-off series (үүнээс улбаатай цуврал гэх юм уу даа) болох Virgil Flowers гэдэг мөрдөн байцаагчийн номуудыг уншдаг болсон байгаа. (Над шиг детектив төрлийн номонд дуртай бол уншаарай гэж зөвлөж байна!)

За за энэхүү постоороо ямар утга санааг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэвэл ном унших нь их хэрэгтэй юм байна, бас номын сан нь хэдийгээр зохиолчдын номны борлуултанд халтай ч ирээдүйн ном уншигч нарыг төрүүлдгээрээ дүндээ дүн болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. (Би лав сүүлд л мэдэж авсан. Та хэд аль хэдийнээ мэддэг байсан байлгүй дээ хэхэ)
Бас Булгаа нь яаж яваад ном уншдаг болсон талаар мэдлээ.

Нээрээ GoodReads гэж номны тухай сошиал медиа байдаг сонирхож үзээрэй. Энэ сайтанд нэгдсэнээр номны талаар хүмүүстэй ярилцаж болно, өөрийнхөө уншсан болон унших гэж буй номоо жагсааж болно, мөн ямар ном унших зөвлөгөө/жагсаалт авч бас болно.
Намайг бас дагаж болно шүү тэнд.

За тэгээд ном уншаад байгаарай ~ Keep reading, my nerds!


No comments: