Showing posts with label Life's Lessons. Show all posts
Showing posts with label Life's Lessons. Show all posts

Wednesday, April 30, 2014

"Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс'

Хааяа хааяа сонирхолтой зүйлүүдийг блогдоо бичилгүй өнгөрөөж болохгүй мэт санагдах юм. Хэдий Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал медиа сайтуудад одоо үед хүмүүс их зав цагаа үрж байгаа ч гэсэн хүнд их хэрэгтэй, юм ойлгуулах, танин мэдүүлэх зорилготой хуудас бас байдаг нь сайшаалтай. Тэдний нэг нь бол "Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс' хуудас билээ.

Бараг жилийн өмнө (яг сайн санахгүй байна) би Твиттер дээр гайгүй уншчихаар, үзчихээр мэдээллийн чанартай юм байна уу гээд жиргэсэн чинь жиргээ/фб-ийн найз Мона энэхүү HONY (Humans of New York) хуудсийг анх надад санал болгосон юмаа. Түүнээс хойш энэ хуудсанд дурласан гэж хэлэхэд болно. Би HONY-г Facebook болон Instagram дээрээ дагадаг.


За тэгээд энэ яадаг хуудас вэ гэхээр Brandon Stanton гэдэг зурагчин, сэтгүүлч залуу Нью-Йорк Хотын гудамжаар явж 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн зургийг тэдний хэлсэн сонирхолтой түүх юм уу ишлэлтэй нь хамтад нь нийтлэж гаргадаг юм. Магадгүй энэ санаа нь их энгийн сонсогдож болох ч миний бодлоор хамгийн сонирхолтой, хүний бодож байгаагүй, нэгийг бодож хоёрыг тунгаахаар, заримдаа инээд хүргэмээр тийм фото сурвалжлага юм.

Жишээ нь гэхэд өчигдөр тавигдсан зургийг харуулая л даа. Энэ зургийн танилцуулга дээр нь ийнхүү бичжээ:

"Надад зөндөө олон өө сэв бий. Надтай амьдрах нь амархан биш гэдэгт би эргэлздэггүй. Би хамгийн сайн харилцан яригч хүн ч биш. Мөн нөхрөө зочид буудлын өрөөний шалан дээр мөлхөж явахыг харах нь түүнд таатай биш байдаг гэдэгт би эргэлзэхгүй байдаг. Гэхдээ тэр намайг хайрладаг."


Бас л юм бодогдуулж байгаа биз? Заримдаа их гүнзгий утгатай юм бичнэ. Заримдаа их инээдтэй зураг оруулна. New York хотын томыг ч хэлэх үү, энэ хуудсаар дамжуулан сүүлийн нэг жилд их л юм үзэж харж бас тунгааж сууна даа.

HONY зөвхөн ФБ Хуудсаар хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн гэсэн веб сайт болох humansofnewyork.com-тай. Мөн бараг бүх сошиал медиа-д 'Нью-Йоркийн Хүмүүс' байдаг гээд хэлчихэд алзахгүй байх. Саяхан буюу 2013 оны 10-р сард Humans Of New York ном гарсан нь The New York Times-ийн 11 сарын 3-ны долоо хоногын Бест Селлэр ном болон шалгарсан билээ.


За тэгээд 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн амьдрал төдийгүй хүмүүсийн тухай сонирхолтой, соргог, авхууштай, юм бодогдуулсан фото сурвалжлага үзхийг хүсвэл HONY-ийн ФБ хуудас юмуу өөрийн хэрэглэдэг сошиал медиа хэрэгсэл дээрээс сонирхон үзнэ үү.

Friday, February 28, 2014

Macklemore & Ryan Lewis - Wing$

Пүүзний талаар бичлэгийг Macklemore & Ryan Lewis нарын Wing$ дуутай хамт оруулъя гэж бодлоо. Энэ сэдэв надад их хамаатай болохоор яг юунаас нь эхэлж бичихээ мэдэхгүй байдаг.
За байз, Пүүз / Sneakers гэхээр бид бараг амиа өгчих нь холгүй байдаг. Тэд нарын нэг нь би байсан.
Эхлээд өөрийнхөө пүүзний хоббины талаар жоохон түүх ярьж өгье л дөө.

Яагаад ч юм багаасаа авхуулаад бид нарын дунд пүүзээрээ уралдах тийм зүйл байдаг байсан мэдээж одоо ч байгаа.
Би ч гэсэн яаж дутахав гээд амьхандаа ориг пүүзтэй болох гэж их оролддог байлаа. Ээж аавыгаа ч их шаналгасан даа. Бүүр надад бараг 2, 3 размер том пүүз авч өмсөж байлаа. Яахав жижигхэн хөлтэй хүүхдэд яаж тэр үеийн ориг пүүз олдохов. Тэгээд нэг Converse-ийн савхин пүүз авхуулж өмссөн. Аав тэр үед миний тэнэгийг бусдад хэлж байхав дээ. Ориг пүүзтэй би гэдэг нөхөр тоохгүй пүүзээ чяхруулаад явж л байлаа. Өө тийм тэр үед чяхардаг пүүзийг ориг гэж үздэг байлаа. хэ хэ.
Одоо бодоход их л инээдтэй байгаа биз?

Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид нар / би тийм брэнд нэрээр өөрийгөө илэрхийлэх гэж оролддог гэсэн юм уу даа. Одоо жишээлбэл хэрэв би ориг пүүз өмсвөл би аймар лаг болно гэх мэт үзэд бодол. Мэдээж иймэрхүү маркетинг үйл ажиллагаа тухайн компанидаа их ашигтай болохоор манай энэ пүүзийг өмсвөл чи аймаг гоё харагдана мөн өндөр үсрэнэ гэх мэт.

Би Америкт ирээд өөрийнхөө хөдөлмөрөөр гоё пүүзнүүд авч өмсөөд бүүр өөрийнхөө мөрөөдөл болсон Жордан пүүзээ авч байсан. Бас тэрүүхэн дээ өөрөөрөө бахархаж байв.
Тэгээд нэг мэдсэн чинь пүүз цуглуулдаг Sneaker Head болох шахсан.
Бас хөөрхөн хэдэн пүүз авч орхисон байлаа.
Пүүз цуглуулна гэдэг чинь их үнэтэй хобби шүү дээ. Муу оюутан над шиг хүнд тохирохгүй хобби болохоор би пүүзнүүдээ эргүүлээд зарсан.

За харин миний энэ танилцуулах гэж байгаа дуу яг миний ярьж байгаа зүйлийг хэлж байгаа юм.
Мacklemore ч гэсэн бид нарын адилаар багаасаа ориг пүүз мөрөөдөж өссөн. Тэгээд анхныгаа пүүзийг авснийхаа дараа бусдын адилаар пүүзээ өмсөхгүйгээр шинээр нь хайрцаганд нь хадгалах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг дагасан.Тэгээд дуун дээр нэг найз нь пүүзнээсээ болоод амиа алдсан гэсэн байдаг. Macklemore бодсон байх л даа. Эцсийн эцэст пүүз бол зүгээр пүүз. Бид нарын хэрэглэдэг энгийн хэрэгсэл.
Миний хэлэх гэж байгаа агуулгийг тунгааж бодно уу?



Wednesday, July 4, 2012

Айдас

АЙДАС.
Энэ үгийг эхэлж уншихад өөрийн тань айдаг зүйлсүүд бодогдож байгаа биз?
Хүн болгонд л айдаг зүйл байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.
Харин айдастай хэрхэн тэмцэх нь их чухал.

Өнөөдөр өөрийн дуртай ТВ сериэс болох Лостоо үзэж байгаад Jack-ын "айдас"-ын талаархи түүх их таалагдсан тул та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

Айдас гэдэг чинь их сонин зүйл. Миний анхны бие даасан ажиллагаа арванзургаан настай охинд хийсэн нуруу нугасны мэс засал байсан юм. Дуусах төгсөж байхад, бараг 13н цагын дараа, би түүнийг оёж байхдаа би санамсаргүйгээр түүний тархины бүрхүүлний уутанцарыг (dural sac) хагалаад, сээр нурууны суурь хэсгийг нь огтлоод хаячихсан, тэр нь бүх нерви цуглардаг газар байсан юм. Тэгсэн чинь нерви, нурууны шингэн тэр охиноос урсан гарж байв. Тэгээд... тэгээд айдас үнэхээр галзуурмаар байв. Үнэхээр бодит. Гэхдээ би үүний учрыг олох ёстой гэдгээ мэдэж байв. Тэгэээд би сонголтоо хийсэн. Би тэр айдсийг өөр лүүгээ автуулаад, хийх ёстой зүйлийг нь хийлгүүлнэ. Гэхдээ зөвхөн 5н секундэд. Миний өгч байгаа бүх л хугацаа бол тэр.
Тэгээд би тоолж эхэлсэн: нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Ингэхэд айдас алга болчихсон байсан.  Тэгээд би буцаад ажилдаа ороод, түүнийг оёход тэр охин зүгээр байсан.
 Их сонирхолтой түүх байгаа биз?
Дараа хэзээ нэгэн цагт өөрт таньд ямар нэгэн айдас хүргэм юм тохиолдох юм бол энэ түүхийг санаарай. Айдаст зөвхөн тавхан секундыг олго. Тэгээд тоож эхэл. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. Тав.