Showing posts with label Journal. Show all posts
Showing posts with label Journal. Show all posts

Saturday, December 5, 2009

Бүх зүйл сайхан болноо (Дууны цуглуулга)


Хүний амьдрал эрээн бараантай бас гэрэлтэй гэгээтэй яг л хар цагаан өнгө шиг. Зарим хүнд тухайн хүнд үеийг туулахад их тэвчээр шаарддаг. Тэдгээр хүмүүсийн хүн нь нэг нь би. Би өөрөө их сэтгэл хувиралтай, тэрийг зохицуулж сурах гэж өчнөөн оролдож байна. Заримдаа би өөрийгөө дуу сонсгож тайвшруулдаг.

Энэ дуунууд бүгд сэтгэл тайвшруулах ид шидтэй. Тийм болохоор эдгээр дууны багцыг би "Бүх зүйл сайхан болноо" гэж нэрэллээ.



1. Bob Marley - Three little birds

Энэ бол миний хамгийн дуртай сэтгэл тайвшруулдаг дуунуудын нэг.
Дууны нэр бол "Three little birds" буюу "Гурван бяцхан шувуунууд". Энэ дууг реггае төрлийн дуунуудын домогт дуучин Bob Marley дуулжээ.
Хэрэв та бүхэн "I am Legend" гэдэг киног үзсэн бол Will Smith нохойндоо энэ дууг дуулж бас энэ дууны талаар ярьж өгч байдаг.




2. Alicia Keys - No one

Alicia Keys ийн энэ No one гэж их гоё дуу. Бүх зүйл сайхан болноо яагаад гэвэл бид хоёр өдөр шөнийг ч ялгалгүй хамтдаа байнаа гэсэн тиймэрхүү утгатай. Жоохон хайр сэтгэл орсон болохоос биш аялгуу хөгжим талаараа ярилтгүй гоё болсон.
Бүр тухайлбал энэхүү дуун 2008 онд Америрикд радиогоор хамгийн их сонсогдсон дуу (3.08 тэрбум удаа) болсон бөгөөд Alicia Keys энэ дуугаараа Грэммигээс шилдэг R&B Дуу, Шилдэг эмэгтэй амьд тоглолт шагналуудыг авсан юмаа.




3. Kaney West - Paranoid

Чи минь буруу юмныхаа талаар санаа зовоод байнаа гэсэн утгатай энэ дуу жоохон электро, диско урсгалтай ч гэсэн санаа зовоод байгаа толгойг чинь хэсэг хугацаагаар ч гэсэн тайвруулж чадна.




4. Elton John - Hakuna Matata (Lion King ийн саундтрак)

"Араатны хаан Арслан" киног үзээгүй хүн гэж бараг байдаггүй биз дээ. Энэ дуу энэхүү хүүхэлдэйн киноны саундтрак. Кинон дэээрээ сэтгэл санаагаар унасан жоохон Симбаг нөгөө Пумба, Тимон "Хакуна матата" гэж хэлээд тайвшруулдаг.
Энэ хэлц үг нь өөрөө Свахил хэлнээс гаралтай "Санаа зовох зүйл үгүй" гэсэн үг.





Ингээд сэтгэл санаа нэг л тавгүй ч юмуу, ямар нэгэн юм таныг зовоогоод байвал энэ хэдэн дууг сонсоод үзээрэй. Их сайхан тайтгаруулдаг юм шүү. Хүн гэдэг сэтгэлээрээ л явдаг болохоор сэтгэл санаагаа сайхан тайван байлгах нь их чухал юм шүү!

Энэ доор 4н дууг бүгдэнг нь нэг тоглуулагчинд хийсэн байгаа.



Шууд Grooveshark дээрхий миний плэйлистэнд дээр очих

Wednesday, May 13, 2009

Өнөөдөр 5-р сарын 13-н


Hey, Guys? Юу байцгаана даа?
За өнөөдөр би ажилаасаа чөлөө аваад гэртээ суугаад блогоо бичээд, мэдээ уншаад, хөгжим сонсоод байж байна.
Би энд нэг сургуульд орох гэж байгаа тэрнийгээ хөөцөлдөх гээд сууж байна.
Энд сургуульд орно гэж ер нь ядаргаатай юм аа.
Бүүр мэддэг хараалийн үг идчих юмаа. Одоо нэг Acceptance Letter гэж нэг намайг энд сургуульд авлаа гэсэн бичгийг нь аваад хуучин сурж байсан сургуульдаа өгөөд. Нөгөө сургууль нь намайг энэ орох гэж байгаа сургууль руу шилжүүлэх ёстой.
Уг нь энэ 2ийг хоёуланг нь өнөөдөр амжуулах гэсан чинь тэр бичгийг нь 3-н цагаас хойш ав гэсэн болохоор өнөөдөртөө амжихгүй нь shit.
Маргааш өглөө эрт босоод тэр бичгийг хуучин сургуульдаа аваачиж өгөхөөс.

Өглөө босоод нэг аяга кофе уусан тэрнээс өшөө юу ч идээгүй. Энийг бичиж дуусгачихаад гэдсэн нэг юм шидэхгүй бол өлсөж байна шүү.

Энийг бичихээс өмнө киноны үнэлгээний талаар нэг юм бичиж байсан юм. Би уг нь талд нь орсон байсан юм. Дуусгах гэсэн чинь залхүү хүрээд маргаашнаас дуусгахаас.

Өө тийм. Хэрэв хэн нэгэн миний блогыг уншиж байгаа бол миний бичлэг хэр байна вэ? юм бичих стайл нь хэр байна? гэж асуумаар байна. Хариултаа comment дээр үлдээгээрэй