Showing posts with label Bibby. Show all posts
Showing posts with label Bibby. Show all posts

Saturday, July 25, 2015

Нууран дэргэдэх хот

Өдөр гадаа сууж байгаа гэнэт
"Сайхан хотын
Хөөрхөн ханхүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна..."
гээд "Сэгс Цагаан Богд" шүлэг санаад оровоо. Тэгээд гэртээ орж ирээд Пүрэвдорж гуайн энэхүү шүлгийг Youtube дээр сонсоод үүнээс санаа аваад шүлэг бичлээ.



Хүлээн аван уншина уу?

Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь сайн байна уу?
Улаанбаатар хотын
Унаган хүү нь сайн байна
 
Тээр нэг жил би
Танайд очиж билээ
Тэнгэрт онгоцнууд нь газардах гэж
Хүлээгээд байж байдаг гэж дуулдаж билээ 
Өвөл танайд очиход
Үнэхээр сонин санагдаж билээ
Чихээр сонсож байсан зүйлсийг
Нүдээр үзэх завшаан тохиолдож билээ
 
Цастай, жавартай өвлийг
Час хийсэн Монгол нутгын хүүд
Өвөл бас өөр байдаг гэдгийг
Өөрт минь нэг үзүүлж билээ 
Хүний хүү холын нутагт байхад эхлээд
Хүйтэн жавраа харуулдаг юм байна лээ
Харин тэгээд тэр өвлийг нь давж тэсвэл
Хаврын улирал болдог юм билээ
Хайраа тэгж  харуулдаг юм билээ 
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та сайхан юмаа
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дасжээ
 
Тээр нэгэн өвлөөс хойш
Тэлийн сунах Чикаго хотод
Олон өвөл, олон хавар,
Олон зуныг үдэж орхижээ 
Нөгөө хүйтэн жавар
Биед их дулаахан мэдрэгдэж
Сонин байсан тэр л өвөл
Сэтгэлд  халуухан дурсамж болон үлдэжээ
 Олон жилийг өнгөрөөж дээ
Өвлийн улирлын цас ороход
Хаврын эхлэлд ногоо цухуйхад
Зуны улирлын халуу дүүгэхэд
Хүйтэнхэн, халуухан он жилүүд урсан өнгөрч дээ
 
Намар ч боллоо
Навчис ч уналаа
Нутаг буцах цаг ч болж дээ
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та надад дэндүү дотно болж дээ
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дуртай болжээ 
Навчис унаад, бороо ороод сэтгэл нэг л уйтай
Нуган нутаг минь нэг л өөр
Надад гунигтай
Нууран дэргэдэх хотоо мөн ч их санах юм даа
 

Sunday, June 28, 2015

Untitled

What's up, my peeps? Энэхүү бичиж байгаа постоо untitled буюу тодорхой агуулга/хэмжээнд захирагдахгүй байхаар бичнэ гэж бодлоо. Учир нь гэвэл сэтгэл санаа нэг зүйл дээр тогтож чадахгүй тийм байдалд байгаа болохоор.

За юунаас эхлэдэг юм билээ дээ?
Монголд ирсэн сэтгэгдлүүдийнхээ талаар? Эсвэл хэрхэн Монголдоо ирээд хуучин амьдралдаа дасан зохицож байгаа талаар уу? Бүүр эсвэл ажил хайх процессд хараахан зориглож орж чадахгүй байгаа хэрнээ ажилгүй байхын зовлонг өөртөө ял мэт тулгаж байгаа талаар уу?
Аль эсвэл өөрийгөө хөгжүүлэх гээд энд болж байгаа бүхий л арга хэмжээнд оролцож байгаа талаар бичих үү?
Аль алийг нь бичихээр, ярьж сонирхуулахаар хэмжээний зүйл байгаа ч энэ удаа миний эргэн тойронд болж буй эдгээр зүйлсийг иймэрхүү байдлаар дурдахаар шийдлээ.

Ойрын үед сэтгэл санаа нэг иймэрхүү байгаа болохоор жоохон муу энергитэй пост хийсэндээ хүлцэл өчье!

Энэхүү бичлэгийг нэгэн ишлэлээр төгсгөе дөө!
"I'm not telling you it's going to be easy, I'm telling you it's going to be worth it."

Wednesday, April 23, 2014

Жазз хөгжмийн урсгал руу орохуй болон Louis Armstong

Нөгөө Хип-хоп сонссдог байсан Булгаа чинь сүүлийн хэдэн жил ихэвчлэн Поп болон Дэйнс дуу сонсдог болсон гэдгийг та нар анзаарсан байж магадгүй ээ.
Харин саяхан нэг мэдсэн чинь өнөөх Булгаа чинь Жазз хөгжимд дуртай болсон гэнэ.

Цаг хугацаа гэж...
Саяхан л Классик хөгжимд дургүй гээд Рап, Поп, R&B, Dance сонссоод яваад байсан одоо Жазз хөгжим сонссоод сайхан уярах шиг болон кайф авдаг болжиж.
Надтай адилхан Классик хөгжим руу орж байгаа хүн байна уу?
Байгаа бол ямар урсгалын болон ямар дуунууд сонсож байгаагаа коммэнтэн дээр хуваалцаарай.

За Жазз хөгжим руу ороход их нөлөөлсөн хүн бол Louis Armstrong (Lүүи Аармстронг).
Энэ хүн Жазз хөгжмийг нэрд гаргахад их нөлөөлсөн бүрээч болон дуучин хүн юм. Жазз урсгалынхаа ганцаарчилсан (солоист) төрлөөр тоглохоос гадна их сайхан хоолойтой.











За бараг хүн болгон Лүүи Аармстронгийн "What A Wonderful World" дууг мэдэх байх. Би өмнө нь өчнөөн олон удаа сонсчоод хэн гэдгийг нь мэддэггүй байж.

  Харин миний анх сонсчоод дурласан дуу бол түүний "La Vie En Rose" буюу "Ла Вий Ан Роуз" дуу юм. Дууны нэрийг орчуулах юм бол "Амьдралыг ягаан өнгийн шилээр харахуй" гэсэн утгатай. Уг нь энэ дуу нь Франц дуучин Édith Piaf-ийг бөгөөд надад Louis Armstrong-ийн дуулсан нь ихэд таалагддаг.
За тэгээд "Амьдралийг ягаан өнгийн шилээр харахуй"




Louis Armstrong-ийн тухай дэлгэрэнгүй видео үзэхийг хүсвэл энд дарна уу.

Friday, February 28, 2014

Macklemore & Ryan Lewis - Wing$

Пүүзний талаар бичлэгийг Macklemore & Ryan Lewis нарын Wing$ дуутай хамт оруулъя гэж бодлоо. Энэ сэдэв надад их хамаатай болохоор яг юунаас нь эхэлж бичихээ мэдэхгүй байдаг.
За байз, Пүүз / Sneakers гэхээр бид бараг амиа өгчих нь холгүй байдаг. Тэд нарын нэг нь би байсан.
Эхлээд өөрийнхөө пүүзний хоббины талаар жоохон түүх ярьж өгье л дөө.

Яагаад ч юм багаасаа авхуулаад бид нарын дунд пүүзээрээ уралдах тийм зүйл байдаг байсан мэдээж одоо ч байгаа.
Би ч гэсэн яаж дутахав гээд амьхандаа ориг пүүзтэй болох гэж их оролддог байлаа. Ээж аавыгаа ч их шаналгасан даа. Бүүр надад бараг 2, 3 размер том пүүз авч өмсөж байлаа. Яахав жижигхэн хөлтэй хүүхдэд яаж тэр үеийн ориг пүүз олдохов. Тэгээд нэг Converse-ийн савхин пүүз авхуулж өмссөн. Аав тэр үед миний тэнэгийг бусдад хэлж байхав дээ. Ориг пүүзтэй би гэдэг нөхөр тоохгүй пүүзээ чяхруулаад явж л байлаа. Өө тийм тэр үед чяхардаг пүүзийг ориг гэж үздэг байлаа. хэ хэ.
Одоо бодоход их л инээдтэй байгаа биз?

Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид нар / би тийм брэнд нэрээр өөрийгөө илэрхийлэх гэж оролддог гэсэн юм уу даа. Одоо жишээлбэл хэрэв би ориг пүүз өмсвөл би аймар лаг болно гэх мэт үзэд бодол. Мэдээж иймэрхүү маркетинг үйл ажиллагаа тухайн компанидаа их ашигтай болохоор манай энэ пүүзийг өмсвөл чи аймаг гоё харагдана мөн өндөр үсрэнэ гэх мэт.

Би Америкт ирээд өөрийнхөө хөдөлмөрөөр гоё пүүзнүүд авч өмсөөд бүүр өөрийнхөө мөрөөдөл болсон Жордан пүүзээ авч байсан. Бас тэрүүхэн дээ өөрөөрөө бахархаж байв.
Тэгээд нэг мэдсэн чинь пүүз цуглуулдаг Sneaker Head болох шахсан.
Бас хөөрхөн хэдэн пүүз авч орхисон байлаа.
Пүүз цуглуулна гэдэг чинь их үнэтэй хобби шүү дээ. Муу оюутан над шиг хүнд тохирохгүй хобби болохоор би пүүзнүүдээ эргүүлээд зарсан.

За харин миний энэ танилцуулах гэж байгаа дуу яг миний ярьж байгаа зүйлийг хэлж байгаа юм.
Мacklemore ч гэсэн бид нарын адилаар багаасаа ориг пүүз мөрөөдөж өссөн. Тэгээд анхныгаа пүүзийг авснийхаа дараа бусдын адилаар пүүзээ өмсөхгүйгээр шинээр нь хайрцаганд нь хадгалах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг дагасан.Тэгээд дуун дээр нэг найз нь пүүзнээсээ болоод амиа алдсан гэсэн байдаг. Macklemore бодсон байх л даа. Эцсийн эцэст пүүз бол зүгээр пүүз. Бид нарын хэрэглэдэг энгийн хэрэгсэл.
Миний хэлэх гэж байгаа агуулгийг тунгааж бодно уу?



Sunday, May 26, 2013

Удаан уулзаагүй юм байна. Сонин юутайв дээ?

Блог... Надад блог байдаг бил үү гэж хэлж болохоор удаан хугацаан өнгөрчихжээ.
Хэрэв миний блогийг уншдаг байгаад (уншдаг хүмүүс байя гэж найдъя хэхэ) тасалдсан бол Булгаа миний бие чин сэтгэлийн хүлцэлийг өчье.

Блог бичээгүй байх хугацаанд дэлхий ертөнцөд юу юу болж өнгөрөв?
  • 2 Сар - Солир - Челябинск - 1,491 Сүпэр Боул - Рейвэнс 
  • 3 Сар - Шинэ Ромын Пап - Франсис Уоролд Бэйсболл Классик - Доминикан 
  • 4 Сар - Бэйсболл Home opener 
  • 4 Сар - Бостон Марафон 3 - 264 
  • 5 Сар - Буллз плэй-оффын 2р шатанд Хийтэд хожигдов
  • Аваргуудын Лиг - Байерн 
За томоохон болсон явдлууд ийм байдаг юм байна.
Харин Bibby хүүд юу тохиолдов?

  • Пүүзний хорхойгоо дарж авав. Macklemore-ийн Wings дуу их тус болов ойлгоход. Мань мэтэд тохирохгүй үнэтэй хобби. 
  • Жоохон эрүүл хоол идэх гэж ганц, хоёр сар эрүүл хоол идэж оролдов. Үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. 
  • Хийжүүлсэн ундаа уухаа зогсоосон. Одоо дандаа ус, жүүс, рашаан, чирэхгүй iced tea ууж байгаа. Өөртөө их бахдалтай байгаа. 
  • Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хүний тухай ном уншсан. Амжилтанд хүний зуршил их нөлөөлдгийг нэгэн номноос ухаарсан. 
  • Сургуульдаа бүртгүүлсэн байгаа. Удахгүй сургуульдаа явна. Одоо юмыг сунжруулахгүй тасдаад, чавчаад явна. Хэ хэ. Нээрээ! 
За нэг иймэрхүү. Одооноос эхлэн ямар нэгэн хэлбэрт багтахгүйгээр өөрийн дуртай юмаа блог дээрээ бичих болно.

Friday, December 14, 2012

Street Lights

Street_light
Ойрд ерөөсөө өөрийнхөө тухай бичээгүй, бичих гэхээр гар, keyboard хоёр эвлэхгүй өдийг хүрсээр явж байгаад Kanye West-ийн Street Lights дууг сая сонсоод энэхүү бичлэгийг бичихээр боловоо.

Уг нь энэ дууг "808s & Heartbreaks" цомог 2008 онд гарснаас хойш сонсож ирсэн бөгөөд миний дуртай дуунуудын нэг боловч саяхан сонсож байхдаа үгийг нь харсан чинь яг л миний байгаа байдлыг хэлсэн байхыг нь ажиглалаа.

kanye_west_-streetlights.mp3 Listen on Posterous

Миний хэлэх гэж байгаа санааг дууны үгнээс харна биз

Let me know, do I still got time to grow?
Things ain't always set in stone

That being, now let me know...

Seems like street lights glowing
Happened to be just like moments passing in front of me
So I hopped in the cab and I paid my fare

See, I know my destination but I'm just not there


Posted via email from The Bibby Times

Saturday, December 31, 2011

Хараас Цагаан руу Шилжихүй буюу Саарал 2011 он

Black-and-white-and-color-change-perception
Би гэдэг хүн 2011 он хүртэл color-blind буюу өнгө ялгадагүй нэгэн байж. Миний амьдрал 2011 он хүртэл харанхуй хонгилд буй хүн рүүгээ адил амьдрал гэгчийг зөвхөн нэгэн өнгөөр хардаг байсныг оны эхнээр өөр өнгө энэхүү хорвоо дэлхийд бий гэдгийг мэдэж авч "Хараас цагаан руу шилжихүй" гэсэн том зорилтыг тавьсан билээ.

Thursday, November 25, 2010

180$ ийн үнэтэй “ногоон гэрэл”

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Хоёр хоногийн өмнө би гэж хүн сургууль руугаа яарч яваад аваар, осол хийх шахлаа. Яг юу болсон бэ гэхээр ногоон гэрлээр амьжиж зүүн гар тийшаа эргэх гэж хурдтай явж байгаад үрүүлээ(энэ орос  үгийг яаж бичихийг нь мэдэхгүй) дутуу дарсанаас болж баруун талын урд болон хойд  дугуйгаа замын хашлаганд их хүчтэй цохисон. Тэр дороо замаасаа гараад харахад миний обудь нь аймар болчихсон байдаг юм даа. Тэгээд яахав дээ гайгүй байлгүй гээд сургууль руугаа явсан чинь миний машины тэнхлэг тохиргоо нь алдагдсан бас хурдтай явахад хойд талын дугуйнууд мөсөн дээр халтирч байгаа мэт баруун, зүүн талруугаа гуйваад аймар сонин болчихсон байв.

Өөрийн энэ тэнэг үйлдлийн хариуд би бүхэл бүтэн хоёр өдөр, 180 доллар төлж байж машинаа засууллаа.
Тэгээд би бодлоо л доо: “Нэг муу ногоон гэрлийн хойноос хөөж байгаад амиа өгөх шахлаа. Хэдхэн секунд хүлээсэн бол би өөрийнхөө хоёр өдөр, 180
$ ийг зарлагдахгүй шүү дээ. Тэгээд эцсийн эцэст хүний эрүүл мэнд чухал ш дээ. Хичээл яахав хоцорж болно, муу авч болно. Энд хүний амь нас яригдаж байна.”

Тиймээс иймэрхүү байдлаас болж амь насаа золиослох бол тэнэг үйлдэл. Тийм болохоор замын хөдөлгөөнд аль болох тайван, болгоомжтой оролцох нь их чухал гэдгийг би мөн чанараар нь ойлгож байх шиг байна.

Зарим хүмүүс бусдын алдаан дээр суралцаг тул миний алдааг жишээ болгож суралцахтун. Зарим хүмүүс өөрсдийн алдаан дээр суралцдаг тул би ч гэсэн алдаагаа засахтун. Харин зарим хүмүүс алдаагаа засдаггүй тул амьдрал түүнтэй харанхуйгаар мэндлэхтүн.

Posted via email from The Bibby Times

Thursday, November 11, 2010

Би хэн байсан бэ?

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Сүүлийн үед би блог дээрээ өөрийнхөө тухай бичихээ больчихсон. Гэхдээ энэ удаа өөрийнхөө хэн байсан тухайгаа бичмээр санагдлаа. Хүн гэдэг үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдгийн адилаар Булгаа ч гэсэн өнгөрсөнөөсөө нилээд өөрчлөгдлээ гэж би өөртөө дүгнэлт өгч байна.

За тэгээд өнгөрсөний би буюу Булгаа ямар байсан талаар түүхийг сөхөе.

Хуучин би ерөнхийдөө нүдийг нь өөр тийшээ харуулахгүйн тулд хийсэн морины нүдний хаалт луугаа адил өөрийнхөө ертөнцийг бусдийн ертөнцтэй адилхан мэт хардаг, юмыг нээлттэй бус хаалттай талаас дүгнэдэг, юмны үнэ цэнэ үл ухаарагч, хэгжүүн ааштай, пээдгэр, нийтэч бус, биеэ тоосон нэгэн ажээ.

Тэр зөвхөн хавчигдмал ертөнцөөс ирсэн мэт дуу, хөгжим, урлаг, спортыг ойлгодоггүй бөгөөд зөвхөн өөрийн мэддэг төрлийн дуу, спорт нь хамгийн бас хамгийн зөв гэж боддог байв.
Мөн тэрээр өөрийгөө хичээлд сайн болохоор бусдаас дээгүүр тавьж боддог мөн тэр нь л зөвхөн сайн сайхан амьдралд хүргэнэ гэтэгт итгэдэг байв.

Хуучны Булгаа мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй мөртлөө их мөнгө хийх, гоё машин, гоё байшинтай болох гэх мэт өнгө мөнгийг хүний зан чанар, нөхөрлөл, шударга ёс, ёс суртахуунаас дээш тавьж үздэг байв.

Мөн тэрээр гэр бүл, эгч ах дүү, хамаатан садан, найз нөхөд хүнд ямар хэрэгтэй мэддэггүй тэнэг нэгэн байв. Тэр хэдийгээр найз нөхөдтэй боловч хувиа хичээсэн, хунашгүй зан гаргадаг муу найз байсан.

Өнгөрсөн цагт Булгантамир гэж хүн ийм л байсан. Тэр магадгүй юмны наана цаанахыг ухаарах болоогүй байсан болоод тэгж аашлаж байсан буй биз гэхдээ өнөөдрийн би өчигдрийн би-гээс хамаагүй өөрчлөгдсөн гэж би бодож бна. Мэдээж төгс хүн байдаггүй болохоор одоогийн би-д засах, залруулах, ухаарч сэхээрэх юмс зөндөө олон байгааг би мэддэг. Гагцхүү маргаашийн би гэж хүн заавал өнөөдөр, өчигдөрөөсөө юм сурж сайжирсан байх ёстойг би ойлгох ёстой.

Хүн болгонд сайн зан чанар ямар нэгэн хэмжээгээр байдаг тул надад ч гэсэн тийм чанар өнгөрсөн цагт байсан байх гэж би найдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь өнөөдрийн Булгаагийн сайн зан чанар нь өчигдрийн Булгаагаас дээр байх ёстой.

Posted via email from The Bibby Times

Thursday, December 31, 2009

Шинэ оны мэнд!

Шинэ он боллоо, боллоо
Ширээн дээр амттан ирлээ ирлээ
Хайрт найзууд цугларлаа цугларлаа
Хамаатнууд маань ч бас ирлээ ирлээ
Гэрийнхэн бүгд ширээ тойроод суулаа суулаа
Голд нь би ч суулаа суулаа.

Бүх ирсэн хүмүүс инээлдэнэ, хөөрөлдөнө, бас бүжиглэнэ
Хоорондоо наргилдана, хөгжилдөнө, бас цэнгэлдэнэ
Хүн болгон инээнэ тэр инээмсэглэлүүд хуурамч биш
Хүн болгон аз жаргалтай харагдана харин тэр нь үүрдийнх

Найзууд, хамаатнууд, гэр бүлийнхэн маань өнгөрсөн жилийнхээ паянг ярина, инээнэ.
Болсон бүх сайхан, муухан зүйлүүдээ дүгнэн ярина. Алдаанаасаа суралцана.
Дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргана. Алсаа харна.

Энэхүү шинэ жилд зориулсан шүлгэнцэрийг та бүхэндээ Булгаагийн зүгээс дэвшүүлж байна.
Хэрэв миний энэ захиаг авсан бол та миний шинэ жилийн партинд ирсэн байна гэж бодоорой

Sunday, August 9, 2009

Надаар юу байна?

За сайн байцгаан уу? Эрхэм хүндэт блогчидоо.

Ойрын үед блог бичих завгүй л явна(Сонирхолгүй гэж хэлэх юм уу?)

3 хоногын өмнө гэртээ ирсэн чинь Эйр Кондишн аймар хүйтэн дээрэн тавьсан байсныг нь мэдэлгүй унтсан чинь өглөө нь хойлоо өвчихжээ.
Тэгээд мань хүн аль болох өөрийнхөөрөө эмчлэх гэж энэ тэр явсаар байгаад ханиад болгочихлоо.

Уржигдар ханиадны DayQuil гэсэн эм аваад цагт нь уугаад байсан юм одоо болтол хэвээрээ бүүр миярсан байна.

Өглөө боссон чинь ханиалгаад зогсохгүй бүүр бөөлжлөөшт .
Сая нэг хоол идсэн арай гайгүй байна.

Өнөөдөр ажлаасаа чөлөө авсан. Гэртээ унтаж амраад блогоо шинэчлээд сууж байхаасдаа

Thursday, July 2, 2009

Өнөөдөр 7-р сарын 2 н буюу миний амралтын өдөр



Олон хоног ажилсны дараа өнөөдөр л амарч байна.
Сүүлийн хэдэн хоног ажиллаа хийж ирчээд гэртээ ирж твиттер луу орж баахан твийтсээр байгаад өөрийгөө их ядраалаа.

Өчигдөр шөнө нэтэд баахан сууж твийтлээ, кино үзлээ. Нээх үрдүнтэй өнгөөрөөсөнгүй тэгж байгаад 4.30ын үед унтав.

Өглөө 10.46 гэж байхад миний утас дугараад авахаас өөр аргагүй болов.
За тэгээд нэгэнт сэрцэн юм чинь дахиж унтахад хэцүү байсан болохоор лайптопоо асааж баахан твийтдэв. Гэдэс бас хоосон байхаар нь нэг юм ходоод руугаа шидчээд кино (Harry Potter and the Order of Phoenix) жоохон үзэж байтал ашгүй нэг нойр хүрэв.
Дахиж 2 цаг 30 мин-ын турш унтав.
Дүгнэлт: Ямарч байсан хангалттай унтах гэсэн даалгавраа биелүүллээ

Өнөөдөр надад нээх олон юм хийх ч юм уу иишээ тийшээ гарах хүсэл гэртээ сайхан блогдоод, твийтдээд, хоолоо идээд л, киногоо үзээд л, номоо уншаад л өнгөрөөмөөр тийм өдөр байна.

Уг нь өнөөдөр нартай сайхан байсан бол усанд сэлэх гэж байсан юм.
Гэвч байгаль дэлхий "Булгаа чи өнөөдөр усанд сэлж чадахгүй. Үүнийг хохь чинь гэдэг юм" гэж байгаа юм шиг бүрхэг, жоохон салхитай тийм л өдөр байна.
Би иймэрхүү өдөрт дуртай л даа. Даанч усанд сэлнэ гээд бүүр 4 хоногын өмнө төлөвлөсөн, бүүр усны шоорт авсан байсан гээч.
:Уртаар санаа алдах
Одоо яая гэхэв.

Өнөөдөр буюу 7-р сарын нэгний өдөр


Өнөөдөр миний хувьд жирийн нэгэн ажлийн өдөр.
Харин миний өсөж, төрсөн эх орны хувьд гашуудлийн өдөр.

2008 оны 7-р сарын 1-нд яг юу болов?

УИХ-н сонгууль өмнөх өдөр нь болж, 07/01-нд сонгуулийн урьдчилсан дүн гарав.
Хүмүүс сонгуулийн дүнг таагүй хүлээн авч, жагсаал цуглааны хэлбэрт шилжив.
Тун удалгүй үймээн самуун болж дэгдэв.
Энэхүү үйл явдал хэрхэн болж өнгөрсөн, хэн өдөөн хатгасныг сайн мэдэхгүй ч БИД 07/01-г ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ.

Яагаад?
Яагаад гэвэл Монгол залуучууд өөрсдийн амь насаа Ардчилалын төлөө, шударга ёсны төлөө, Өөрсдийн сонгосон ард түмний элчийн төлөө зориулсан.
Үүнээс хойш Монголчууд бид улс төрийн хувьд идэвхтэй байна гэдгээ харуулсан.
Бид сонгож чадсан юм чинь, Бас буулгаж чадах хүчтэй гэдгээ мэдэрсэн.

Миний Монголын залуучууд үргэлж хийморьлог, жавхаатай байтугай.
Монгол Улс Мандан Бадраг!

Илүү мэдээлэл: news.mn gogo.mn

Wednesday, June 24, 2009

Өчигдөр буюу 6-р сарын 23


Миний хогийн амьдрал яг л хэвээрээ байж л байна. Гуньж гутрах биш өөрийгөө бодоод инээгээд сууж байна.
За тэгээд Булгаа өчигдрөө яаж өнгөрөөвөө?

Уг нь бол өчигдөр миний амралтын өдөр байсан юм.
Амралтын өдрийн хамгийн гол хийх зүйл бол УНТАХ.
Яг сайхан дуг нойрондоо дугжирч байтал манай эгч намайг 9-н цагт сэрээвээ.
Эгчийгээ хараалтай биш, зүгээр л БУЛЛШИТ гэхээс хэ хэ.
Тэгээд өглөө босч эгчтэй цуг юм өргөлцөж нэг өрөөгөө суллаж рүүммэйт авах гэж байгаа юм.
Гэрт байсан хог, хүмүүсийн новшнуудыг байх газар луу хийж, хүний машин руу зөөж жоохон цаг өнгөрөөлөө.
Тэгээд манайд рүүммэйт(өрөө хөлслөгч) залуу орж ирлээ. Тэрэнд жоохон тусалж юм зөөлчөж өгөөд. Бас тэрнээр юм зөөлгүүлж туслуулаад жоохон цаг хороолоо.

Өдөр болтол жоол интернэтээр баахан хэслээ. Ялангуяа Твиттер лүүгээ орж статусаа солиол ингэс тэгэсээр байгаад гэрээсээ 3 гэхэд гарлаа.

Гарах 4н шалтгаан байв.
Түүнээс дурдвал
  1. Монгол руу илгээмж явуулах
  2. Банк руу орох
  3. Номын сан руу орох
  4. Кино үзэх
Ядаж байхад гадаа ямар хогийн халуун байваа. Зүгээр аймар халуун ч биш аймар бүгчим. Яг өдөр дундын үед 86F Фаранхайт буюу 30C градус цельс байв.
Автобусаар яваад л, алхаад л эхний 3н ажилаа гүйцэтгэв.
Арын нурууны хөлс аймар урсав. ( :( Нулимс дуслуулах хэ хэ)

Тэгээд автобусанд дахиж суугаад гэрийн ойролцоо байдаг кино театрт Year One гэх өнгөрсөн долоо хоногт нээлтэй хийсэн инээдмийн кино үзэв.
Сэтгэлд тэгж ханахаар тийм кино биш байв.
The Hangover ийг гүйцэхээр тийм инээдмийн кино байсангүй гэж.

Гэрлуугаа харив. Хөлс урссаар л ...
Гэртээ очиж хүний түлхүүр аваад нэг айлд хүргэж өгөв.
Гадаа халуун хэвээрээ. Миний хөлс урссаар л...
Гэртэй дахиж ирэв. Компьютер дээрээ жоохон суув.
Сайхан хүйтэн усанд орж сэргэв Oh My God

Шөнө унтахдаа нэг кино үзэв. Тэгээд НААК унав.

Өчигдрийг хэдэн үгээр дүгнэвэл -> Халуун | Хөлстэй | Залхуутай | Нэгэн хэвийн

Wednesday, June 10, 2009

FMyLife.com - Амьдрал тохиолддлг асуудлууд




Хэдэн хоногын өмнө боссынхоо iPhone-ийг оролдоод сууж байсан чинь нэгэн гайхалтай нээлт хийв.
Тэр нь юу гэхээр FML гэсэн нэртэй програм байсан.
Нээгээд үзсэн чинь хүмүүст тохиолдог хөгтөй, ичмээр тийм явдлуудыг бичсэн тийм програм байв.
Тэгээд надад их таалагдаад Боссоосоо FML гэж юу гэсэн үг гэсэн чинь FUCK MY LIFE гэнээ.
Яг л нэрэндээ таарсан тийм хүмүүст тохиолдсонд явдлууд байдаг юм байна лээ.

Хүний амьдрал юу эс тохиолдохов. Гагцхүү тэр үед Fuck My Life гээд хэлээд өнгөрүүлчих!

Заа тэгээд ороод уншаарай хөгийн инээдтэй юмнууд байгаа.
FMyLife

Sunday, June 7, 2009

Comment бичээрэй андуудаа!


Өмнө нь блог бичиж байгаагүй болохоор би туршлагагүй байж магадгүй.
Одоохондоо энэ блогыг өөрийнхөө зав чөлөөгөөр бичиж байгаа болохоор дутуу дулимаг юм зөндөө байгаа гэдгийг нуугаад яахав.

Заримдаа бүүр дур хөдлөөд өдөрт 3-н бичлэг бичнэ.
Тэгээд гайгүй коммент бичсэн бол урамшаад бичиж өгнө дөө.

Хэрэв ямар нэгэн коммент бичихгүй бүүр дургүй хүрээд 2 оос 3н хоног юм бичихгүй дээ.

Хэрэв миний бичлэг таньд хэрэгтэй бол заавал коммент бичээрэй.
Булгаа нь баярлана шүү.
Эерэг, Сөрөг сэтгэгдэл саналийг үргэлж авна шүү.
Баярлалаа!

Tuesday, June 2, 2009

Өнөөдөр 6-н сарын 2 (2009) (Дүгнэлт)


Өнөөдөр 2009 оны 6-р сарын 2-н буюу Мягмар гараг.
Нөгөө талаар миний амралтын өдөр.

Өчигдөр нэг хэдэн юм төлөвлөсөн байлаа.
Эдгээрээс дурдвал.

  1. Ханатлаа унтаж өөрийгөө цэнэглэх
  2. Өнөөдрийнхөө төлөвлөгөө төлөвлөж тэмдэглэж авах
  3. Гарахад бэлэн болох. Жишээлбэл: Усанд орох, нүүр гараа угаах, хувцаслах, авч явах юмаа бэлдэх г.м.
  4. Хүн рүү чек бичиж дугтуйнд хийж захиагаар явуулахад бэлдэх
  5. Банк руу орж дансандаа мөнгө хийх.
  6. Нэг кредит картаа цуцлуулах.
  7. Нөгөө чекээ шуудангийн хайрцаганд хийх
  8. Номын сан орж захиалсан номоо авах
  9. Номын санд авсан номнуудаа буцааж өгөх
  10. Гар утсаа солих
  11. Эгчийнхээ хүүд бэлэг авах
  12. Өөрийнхөө дүүд бэлэг авах
  13. Кино үзэх
  14. Гэртээ очиж хувцасаа угаах
  15. Өнөөдрийг өндөрлөх гэсэн ийм олон төлөвлөгөөтэй байлаа.
Би ер нь юмыг нэг их төлөвлөдөггүй хайнга гар л даа.
Гэхдээ өнөөдөр амарч байгаа болохоороо хийх ёстой юмнуудаа зайлшгүй хийх шаардлагатай байв.
Тэгээд нэг аймар хүн болох гээд юмнуудаа цаасны тасархай дээр бичиж аваад гарлаа.
За ингээд миний нэг өдрийг төлөвлөгөөний дагуу дүгнэе!

Төлөвлөгөө №1: Ханатлаа унтах
Өчигдөр шөнө үхтлээ нэт хэсээд кино үзэж байгаад 2 гэж унтав.
Тэгээд өглөө 9.50 гээд сэрчихдэг юм даа. Ингэхлээр 7-н цаг 50 минут унтсан гэсэн үг нэг үгээр төлөвлөгөө биелүүлж чадахгүй гэсэн үг.
Нойр хүрэхгүй болохоороо нөүтбүүкээ асаагаад Pirates of the Caribbean: At World's End ийг үзлээ. Талд нь орж байсан чинь миний нөүтбүүкний батерей дуусаад унтарчихлаа.
Дахиж асаахаас залхуураад даарч байсан хоёр хөлөндөө оймсоо углаад 12 оос 2 хүртэл унтлаа. 2 гэж босч 1-р даалгавраа арай хийж дуусгав.
Төлөвлөгөө №2: Ядах юмгүй бүх жагсаалтнуудыг цаасан дээр бичээд өмдний арын халаасанд хийв.
Төлөвлөгөө №3: Өөрийгөө усанд орж нүүр гар шүдээ угааж сэргээлээ
Тэгээд гарахад бэлдэж цүнхэндээ мөнгө, түлхүүр, зоонтог(өнөөдөр жоохон бүрхэг байсан), чек, цамц, ном, нэг ундаа хийлээ. Бараг гэрээ нүүлгэх шахав.
Төлөвлөгөө №4: Хүнд мөнгө өгөх ёстой. Тэрнийхээ дагуу чек бичиж дугтуйлав.
Төлөвлөгөө №5: За тэгээд бүх юм нь бэлдсэн болохоор автобусны буудал руу гарах ёстой цагандаа гараад автобусанд суугаад банкинд ядах юмгүй мөнгөө хийлээ.
Төлөвлөгөө №6: Тэгээд кредит картаа цуцлуулах гээд асуутал картны ар талд нь байгаа утас руу нь залгаж хүчингүй болгодог гэнээ. Тэрийг нь мэдсэнгүй гэнэдлээ.
Төлөвлөгөө №7, 8, 9 : Эхлээд номын сан руу үнэгүй автобусанд суугаад тэнд очоод чекээ шуудангий хайрцаганд хийгээд, номоо буцааж өгөөд, захиалсан номоо авлаа.
Миний энэ уншиж байгаа ном бол үнэн тасархай ном байгаа.
Дараа нь блогтоо бичнээ.
Нэр нь The Twilight Saga: Breaking Dawn
Төлөвлөгөө №10: За буцах автобусандаа суугаад Sprint хэмээх өөрийнхөө утасны компаний салбар дээр очиж шинэ утас авлаа.
Миний хуучин утасны 2 жилийн гэрээ нь 6н сарын 4нд дуусч байгаа юм.
Тэгээд нэг гайгүй утас санаатай очоод LG Rumor гэж утас авлаа.
Ямарч байсан гайгүй л утас байна.
Төлөвлөгөө №11: За тэгээд эндхийн хамгийн том электрон барааны дэлгүүр болох Best Buy руу орж 4GB ийн Sony Walkman mp3 player aвч өглөө.
Манай энэ эгч энд намайг ирснээс хойш надад зөндөө их тусалж байгаа болохоор хүүд нь нэг ийм юм авч өгөх нь бараг юу ч биш л дээ. Зөндөө их тусалж байгаа.
Төлөвлөгөө №12: Манай дүү саяхан Монгол Туркийн хамтарсан сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн гэдгийг нь ээжтэй уцсаар ярьж сонсов.
Тэгээд дүүдээ нэг бэлэг авч өгнө гээд амласан байгаа.
Харин дүүдээ яг юу авч өгөхөө мэдэхгүй энэ төлөвлөгөөг өнөөдөртөө биелүүлж чадсангүй ээ.
Sorry, bro.
Төлөвлөгөө №13: Харин кино кино-театрд үзнэ гэдэг бол миний амралтын өдрийн нэг чухал хэсэг юм л даа.
Өнгөрсөн долоо хоногт кино үзэж чадаагүй.
Тэгээд өнөөдөр заавал үзнэ гэсээр байгаад Terminator Salvation-г үзлээ. Үнэн тасарсан кино болжээ. 4-н эрхий хуруу гозойлгомоор гоё болсон байна лээ.
Төлөвлөгөө №14: Өнөөдөр автобусны ирэх цаг нь болоогүй байсан болохоор алхахаас аргагүй байсан л даа. Гэртээ арай чүү гэж алхаж очлоо.
Одоо тэгээд блогоо бичээд 14-р даалгавар буюу угаалгаа хийгээд байж байна
Төлөвлөгөө №15: Нэт жоохон хэсэж байгаад 17 again гэж кино татсан байгаа тэрийгээ үзчээд өнөөдрийг өндөрлүүлнэ л дээ.

Хэрэв олон таван юм нуршаад дургүйг чинь хүргэсэн байвал Jason Mraz ийн We Sing. We Dance. We Steal Things гэсэн цомгийг татаж авч тайтгараарай.
Энэний талаар энд бичсэн байгаа.
Уурласан бухимдсан үед таныг иймэрхүү дуунууд тайтгаруулна гэдгийг зөвлөчихье!

Thursday, May 7, 2009

Өөрийгөө эхлээд танилцуулья. Намайг Булгаа гэдэг.

Хэрэв та миний блогийг уншиж байгаа, эсвэл унших гэж байгаа, эсвэл уншина гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө танилцуулахыг хүлээн зөвшөөрнө үү?

Photobucket


Намайг Булгантамир гэдэг. Энэ блогийг бичиж байгаа үед 20н насыг зооглочихоод сууж байна. Одоогоор Америкийн Чикаго хотын захд амьдардаг.

Оюутан/Ажилчин хэ хэ.

Монголоор ярьдаг (Мэдээж, миний унаган хэл), Англиар ярьдаг(Сурах зүйл өшөө зөндөө байгаа. Сурж л байна хэ хэ), Испаниар хараадаг тийм хүн байж байна.


Зан араншины хувьд би өөрийгөө түргэн ууртай(засах гэж оролдож байгаа), яг оноогдсон ажлаа шургуу хийдэг(hardworker), үнэнч. Өшөө юу бичихээ сайн мэдэхгүй байна.

Надад энэ блогийг бичих хэдэн шалтгаан байгаа тэд нарыг дурьдвал:

1. Чөлөөт заваа үр дүнтэй юм хийх
2. Өөрийгөө бусдад таниулах
3. Монголоор бичих талийгаа сайжруулах (Ирээдүйд сэтгүүлч ч болж мэднэ, чөтгөр бүү мэд)

Миний сонирхдог зүйлс гэвэл:

Кино, Дуу хөгжим, Компьютер, Интернэт, График Дизайн, Ном сонин сэтгүүл, NBA Лайв компьютер тоглоом... тэгээд өшөө зөндөө зүйлс байгаа гэдэг найдий.



Миний сул тал:

Хүнтэй дотно биш(Нэг ёсондоо зожиг гэх үү дээ), Түргэн ууртай, Хүйтэн сэтгэлтэй, Утсаар ярих чатлах мейл бичих дургүй(Энэнээс болж зожгирч байх шиг байна, хараал ид), Их хараадаг(Сайн тал нь гэвэл Монгол айхтар хараалуудыг хэлдэггүй). Мэдээж өшөө их сул тал байгаа

Тэгсэн ч гэсэн БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ.
Би өөрийгөө аль болох өөрчлөхийг бодож байна. Тийм болохоор энэ блогийг өдөр болгон бичнэ гэж өөртөө амлаж байна.