Friday, July 31, 2015

Дуртай дуу - Take your time by Sam Hunt

Дуу хөгжмийн талаар бичлэгээ оруулаагүй их удсан болохоор өнөөдөр дуртай дууныхаа талаар бичье гэж бодлоо.
Энэ дуу Country жанрын дуучин Sam Hunt дуулдаг болохоор хүмүүс сайн мэдэхгүй байж болох юм. Хэрэв та Take Your Time дууг аль хэдийнээ мэддэг бол дууны мэдрэмж сайн байна гэж хэлье дээ. (Алгаа таших) Би энэ дуунд дуртай болоод нилээд хугацаа болсон байна.

Гэхдээ дуу нь яг цэвэр Country стилийн дуу биш бөгөөд Country Pop болон R&B урсгал хоёрын холимог учраас Country дуу сонсдоггүй хүнд ч гэсэн таалагдаг байх.

Ингээд яриад ч байгаа юм шиг дуулаад ч байгаа юм шиг дуугаа хүлээж авж сонсоно уу.
Өө тийн клип нь ч гэсэн их гоё болсон байсан шүү!





CV болон Resume дээр анхаарах зүйлс [Инфографик]

Би гэж хүн сүүлийн хэдэн хоногт СV-тэйгээ зууралдаж байгаад нэг ийм СV/Resume-г чинь гоё болгох талаар зөвлөсөн, хүнд хэрэг болохуйц зурган мэдээллийг олсон юм. Тиймээс та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Таньд хэрэг болох байх шүү.



Thursday, July 30, 2015

Хүний зан араншинг хэлж өгдөг вебсайт


Өнөөдөр LinkedIn хуудсан дээрхи мэдээллүүдийг харж байтал сонирхолтой гарчиг харагдав аа. Гарчиг нь, "Энэ вебсайт таныг яг ямар хүн болохыг 100 үгэн дээр тулгуурлан хэлж өгдөг" гэсэн нийтлэл байх юм даа.
Миний сонирхол хүрээд уншсан чинь IBM Watson хэмээх сүпер компьютер өгөгдсөн текстийг анализ хийгээд ямархуу хүн гэдгийг нь тодорхойлдог гэнэ. Гэхдээ тухайн текст нь өөрийн чинь бичсэн 100 үгээс доошгүй байх ёстой бөгөөд зөвхөн Англи, Испани хэл дээрхи текстийг анализ хийх боломжтой юм байна лээ.





Миний ч сонирхол хүрээд өөрийнхөө бичсэн номны сэтгэгдэлийг оруулсан чинь ийм дүгнэлт гаргадаг юм даа.
Технологи хөгжинө гэж энэ байдаг байх даа. Миний зан араншингийн ихэнхийг нь зөв тодорхойлсон байсанд нь намайг их гайхшруулсан.

Тэгээд та өөрийнхөө зан араншинг тодорхойлуулмаар байвал энэ линк дээр дарж сонирхоно биз.
Мөн миний уншсан нийтлэлийг уншихаар бол энд дарж уншина уу.

Saturday, July 25, 2015

Нууран дэргэдэх хот

Өдөр гадаа сууж байгаа гэнэт
"Сайхан хотын
Хөөрхөн ханхүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна..."
гээд "Сэгс Цагаан Богд" шүлэг санаад оровоо. Тэгээд гэртээ орж ирээд Пүрэвдорж гуайн энэхүү шүлгийг Youtube дээр сонсоод үүнээс санаа аваад шүлэг бичлээ.



Хүлээн аван уншина уу?

Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь сайн байна уу?
Улаанбаатар хотын
Унаган хүү нь сайн байна
 
Тээр нэг жил би
Танайд очиж билээ
Тэнгэрт онгоцнууд нь газардах гэж
Хүлээгээд байж байдаг гэж дуулдаж билээ 
Өвөл танайд очиход
Үнэхээр сонин санагдаж билээ
Чихээр сонсож байсан зүйлсийг
Нүдээр үзэх завшаан тохиолдож билээ
 
Цастай, жавартай өвлийг
Час хийсэн Монгол нутгын хүүд
Өвөл бас өөр байдаг гэдгийг
Өөрт минь нэг үзүүлж билээ 
Хүний хүү холын нутагт байхад эхлээд
Хүйтэн жавраа харуулдаг юм байна лээ
Харин тэгээд тэр өвлийг нь давж тэсвэл
Хаврын улирал болдог юм билээ
Хайраа тэгж  харуулдаг юм билээ 
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та сайхан юмаа
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дасжээ
 
Тээр нэгэн өвлөөс хойш
Тэлийн сунах Чикаго хотод
Олон өвөл, олон хавар,
Олон зуныг үдэж орхижээ 
Нөгөө хүйтэн жавар
Биед их дулаахан мэдрэгдэж
Сонин байсан тэр л өвөл
Сэтгэлд  халуухан дурсамж болон үлдэжээ
 Олон жилийг өнгөрөөж дээ
Өвлийн улирлын цас ороход
Хаврын эхлэлд ногоо цухуйхад
Зуны улирлын халуу дүүгэхэд
Хүйтэнхэн, халуухан он жилүүд урсан өнгөрч дээ
 
Намар ч боллоо
Навчис ч уналаа
Нутаг буцах цаг ч болж дээ
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та надад дэндүү дотно болж дээ
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дуртай болжээ 
Навчис унаад, бороо ороод сэтгэл нэг л уйтай
Нуган нутаг минь нэг л өөр
Надад гунигтай
Нууран дэргэдэх хотоо мөн ч их санах юм даа
 

Sunday, June 28, 2015

Untitled

What's up, my peeps? Энэхүү бичиж байгаа постоо untitled буюу тодорхой агуулга/хэмжээнд захирагдахгүй байхаар бичнэ гэж бодлоо. Учир нь гэвэл сэтгэл санаа нэг зүйл дээр тогтож чадахгүй тийм байдалд байгаа болохоор.

За юунаас эхлэдэг юм билээ дээ?
Монголд ирсэн сэтгэгдлүүдийнхээ талаар? Эсвэл хэрхэн Монголдоо ирээд хуучин амьдралдаа дасан зохицож байгаа талаар уу? Бүүр эсвэл ажил хайх процессд хараахан зориглож орж чадахгүй байгаа хэрнээ ажилгүй байхын зовлонг өөртөө ял мэт тулгаж байгаа талаар уу?
Аль эсвэл өөрийгөө хөгжүүлэх гээд энд болж байгаа бүхий л арга хэмжээнд оролцож байгаа талаар бичих үү?
Аль алийг нь бичихээр, ярьж сонирхуулахаар хэмжээний зүйл байгаа ч энэ удаа миний эргэн тойронд болж буй эдгээр зүйлсийг иймэрхүү байдлаар дурдахаар шийдлээ.

Ойрын үед сэтгэл санаа нэг иймэрхүү байгаа болохоор жоохон муу энергитэй пост хийсэндээ хүлцэл өчье!

Энэхүү бичлэгийг нэгэн ишлэлээр төгсгөе дөө!
"I'm not telling you it's going to be easy, I'm telling you it's going to be worth it."

Sunday, June 14, 2015

Киноны түүхэн дэх бараг бүх бүжгийг ‘Shut Up And Dance' дууны клипэнд оруулсан байна



Та бүхэн
Oh, don’t you dare look back, just keep your eyes on me. I said, “You’re holding back.” She said, “Shut up and dance with me.” 
 хэмээх дахилттай дууг ямар дуу гэдгийг нь мэдэж байгаа биз ээ.

Тэгвэл саяхан YouTube-ийн гишүүн MsTabularasa 'Walk The Moon' хамтлагын ‘Shut Up And Dance'  хит дууг ашиглан бараг киноны түүхэнд байж болох бүх бүжгийг эмхэтгэн нэгэн видео болгосон нь онлайн ертөнцийг шуугиулж байна. Зөвхөн кинон дээрхи бүжгүүдийг оруулахаас гадна мөн дууны аянд тааруулж видеогоо эвлүүлсэн нь бүүр ч гоё болгожээ.
Энэхүү видеонд хуучин болон шинэ үеийн киноны бүх төрлүүд орсон байсан.

Харин таны ажигласнаар хэдэн мэддэг кино чинь харагдсан вэ?


Эх сурвалж: Dashburst.com