Showing posts with label Movies. Show all posts
Showing posts with label Movies. Show all posts

Monday, January 30, 2017

2017 оны Оскарын Шилдэг Киног таах уу?












Кинонд дурлагч хүний хувьд нэг зүйлийг өнгөрсөн жил туршиж үзсэн нь их таалагдсан ба үүнийг жил болгон хиймээр санагдсан юм. Тэр нь юу вэ гэхээр Оскар-ын “Шилдэг Кино” номинацид нэр дэвшсэн бүх кинонуудыг Оскар болохоос нь өмнө үзээд, ямар кино Шилдэг Киногоор шалгарахыг таах байлаа.
Юуны түрүүнд өнгөрсөн жилд ямар кино Шилдэг Кино шагналыг авах тухай таамаглал дэвшүүлсэн талаар дурьдъя.
Эхлээд Best Picture номинацид нэр дэвшигдсэн кинонуудын жагсаалт зарлагдахаас нь өмнө 2015 онд хийгдсэн, imdb дээр өндөр үнэлгээтэй кинонуудыг үзэж эхэлсэн. Мөн Алтан Бөмбөрцөг наадмын Шилдэг Кинонд нэр дэвшсэн кинонууд Оскарт нэр дэвших магадлал өндөр байдаг болохоор боломжоороо тэдгээр кинонуудыг үзэж эхэлсэн.
Тэгж байтал 2016 оны Оскарт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж “миний ажил” ч бас илүү тодорхой болов.




Оскар болохоос өмнө эдгээр 8 киног үзэж, дүгнэлт хийх нь амар биш ажил байлаа. Гэхдээ 2016 оны Academy Awards болохоос өмнө бүгдийг нь үзэж амжсан төдийгүй мөн ямар кино миний бодлоор Шилдэг Кино шагналыг авах тухай өөрийн гэсэн ойлголттой болчихсон байв.
Миний таамаглалаар The Big Short болон Spotlight хоёрын аль нэг нь авах болов уу гэж бодсон нь кино шүүмжлэгчдийн таамаг болох Mad Max: Fury Road болон Алтан Бөмбөрцгийн Шилдэг Драма Киног авсан The Revenant-аас зөрж байсан юм.
Эдгээр кинонуудаас Bridge of Spies, Room, болон Brooklyn кино нараас бусад нь бүгд надад их таалагдсан. Магадгүй дээрх 3 кино миний сонирхдоггүй жанрын кино байсан байх.
Харин миний шалгаруулах арга маш энгийн байсан. Тэр нь юу вэ гэхээр тухайн кино нь үзэж буй хүндээ их таалагдах төдийгүй дахин, дахин үзмээр санагдуулах мэдрэмж төрүүлэх гэсэн шаардлага тавьсан.
Mad Max болон The Revenant-ийн хувьд үнэхээр гоё зохиолтой, өрнөлтэй, сайн найруулагдсан кино байсан боловч нэг үзсэний дараа дахин үзмээр санагдах сэтгэгдэл үлдээж чадаагүй. (Их удсаны дараа үзэхэд их гоё байсан.)
Харин The Big Short болон Spotlight кино нэг үзчихээд дахин, дахин үзмээр санагдтал хийсэн болохоор Оскар авч магадгүй гэж таамаг дэвшүүлсэн. Гэхдээ сонирхолтой нь яг аль нь илүү болсныг таамаглахад хэцүү байсан тул “аль нэг нь” гэсэн шийдэл хүрсэн.
Энэ жил харин заавал нэг кинон дээр таамаглалаа дэвшүүлнэ хэмээн шийдчихсэн байгаа.







The Big Short
кино нь Америкийн Housing зах зээл хэрхэн уналтанд орсон ба яаж хэсэг хүмүүс энэхүү уналт болохоос нь өмнө таамагласан тухай гардаг. Энэ сэдэв нь өөрөө энгийн хүмүүст ч тайлбарлахад төвөгтэй бөгөөд ийм хэцүү сэдвийг хүнд маш ойлгомжтой, сонирхолтойгоор мөн өвөрмөц стилээр нь хийсэн нь надад их таалагдсан юм.




Харин Spotlight киноны хувьд гэвэл Католик Шашны Сүмийн систем нь хэрхэн хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулахад нөлөөлдөг ба нүгэл хийсэн лам нар хэрхэн баригдахгүйгээр яваад байдаг талаар гардаг. Энэхүү бодит түүх дээр тулгуурласан кино нь Boston Globe сонины эрэн сурвалжлах Spotlight баг хэрхэн энэ Католик сүмүүдэд явагдаж буй гэмт хэргийг эрэн сурвалжилж, олон түмэнд хүргэж буйг маш сонирхолтойгоор харуулдаг.



За харин 2017 оны Оскарын Шилдэг Кинонд нэр дэвшигч киноны нэрс өнгөрсөн долоо хоног зарлагдлаа. Энэ жилийн Best Picture номинацид 9 кино шалгарсан байгаа ба одоогийн байдлаар би Arrival, Hell or High Water, болон Moonlight кинонуудыг үзчихсэн байгаа.




         



Энэ жил миний бие өнгөрсөн жил шиг бүх нэр дэвшсэн кинонуудыг үзээд аль кино нь энэхүү нэр хүндтэй шагналыг авах талаар таамаглал дэвшүүлнэ гээд амалчихъя.
Мөн өөрийн таамгаа блог нийтлэл болгон тавих болохоор надтай цуг энэ жилийн Шилдэг Киног таамаглацгаая!

Tuesday, July 2, 2013

Warm Bodies [Киноны тухай]

"Дулаахан биенүүд" (Аймар гоё орчуулсан байгаа биз?) киноны талаар бичихээсээ өмнө нэг асуулт асууя.
Хамгийн сүүлд та хэзээ өөрт тань их дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино үзсэн бэ?
Дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино гэхээр үзэхээр нээх гоё сэтгэгдэл төрүүлсэн, муу нь ихэдсэн газар ч сайн сайхан зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн тийм киног хэлдэг байхаа гэж би боддог юм.
Мөн тийм кинонууд өөрийг чинь үе үе инээмсэглүүлээд авдаг увьдастай.

За тэгээд хэзээ хамгийн сүүлд ийм кино үзэв дээ?
Бодож олсон уу?
Олсон бол киноныхоо нэрийг надтай сэтгэгдэл хэсэг дээр бичиж хуваалцана уу?
Би кинонд аймар их дуртай болохоор таньд таалагдсан киног ч гэсэн үзэхийг хүсэж байна!

За миний хувьд тийм төрлийн кино бол саяхан үзсэн Warm Bodies гэдэг кино билээ.
Энэ жилийн 2-р сарын 1-нд гарсан кино нь IMDB дээрээс 7-н од авсан байна.
Кино нь нэг Зомби нэгэн бүсгүйг зомби нарын дайралтаас аварсанаар тэр хоёрын хоорондох харилцаа эхэлдэг. Үүнээс улбаалаад тэд дэлхийг аврах ч боломж гарч ирдэг.
Хэрэв та энэ киног үзэхээр шийдсэн бол энд дарж үзнэ үү.
Мөн санал, сэтгэгдэлээ хуваалцахаа мартваа!

Saturday, November 10, 2012

Rat Race

1641041
Гоё инээдмийн кино үзчих гээд хайж байгаад 6.3/10 үнэлгээтэй Rat Race киног imdb.com-оос оловоо. Тэгээд танилцуулгийг нь сонирхсон чинь мөнгөний төлөө хүмүүсийг уралдуулдаг ухааны юм ярихаа нь сонирхолтой байж магадгүй гээд үзсэн чинь их таалагдсан шүү.

Уг нь 2001 онд гарсан юм байна лээ. Миний таньдаг жүжигчидээс Mr. Bean буюу Rowan Atkinson тоглосон байсан.
Энэхүү кино нь мөнгөний төлөө хүмүүс яаж тэмцэж байгааг хөнгөн маягын хошигнолоор харуулдаг хэрнээ хүний сайн сайхан занг бас харуулахыг зорьсон ажээ.

Энэ холбоос дээр дарж киногоо хүлээн авч үзнэ үү!

Posted via email from The Bibby Times

Tuesday, November 6, 2012

Хамгийн Романтик Кино

Энийг уншихаасаа өмнө өөрийн үзэж байсан хамгийн романтик киноны талаар боддоо?
Бодсон уу? За тэгвэл би өөрийнхөө хамгийн гоё болсон романтик киноны тухай жоохон саналаа хуваалцъя гэж бодлоо. Би лав энэ киног Love Actually, (500) Days of Summer кинонуудын дээд байрлуулах болов уу.

"We Bought A Zoo" киног танилцуулахуй


Нээх инээдэмтэй биш ч нээх тийм хүнд баяр баясал, инээмсэглэл төрүүлсэн кино байдаг даа?
За тэгвэл миний сая үзсэн "We Bought A Zoo" кино бол тэдгээр кинонуудын нэг.

Monday, May 28, 2012

"We Bought A Zoo" киног танилцуулахуй


Нээх инээдэмтэй биш ч нээх тийм хүнд баяр баясал, инээмсэглэл төрүүлсэн кино байдаг даа?
За тэгвэл миний сая үзсэн "We Bought A Zoo" кино бол тэдгээр кинонуудын нэг.

Гол дүрд Matt Damon тоглосон энэхүү кино нь Benjamin Mee хэмээх адал явдалт дуртай сэтгүүлчийн амьдралыг өгүүлдэг юм.
Эхнэрээ алдаад удаагүй тэрээр хоёр хүүхэд болон өөрийнхөө амьдралыг сайжруулахад шинэ эхлэл хэрэгтэй болдогийг ухаардаг.
Түүний хайж буй шинэ эхлэл нь дампуурлын ирмэг дээрээ байгаа зоо парк байж магадгүй хэмээн тухайн зоо паркыг худалдан авдаг.
Ингэсэн хэрэг нь түүний хамгийн том тэвчээр шалгасан туршлага төдийгүй хамгийн том адал явдал болон хувирдаг.
Дашрамд дурьдахад энэхүү кино нь бодит амьдрал дээр үндэслэгдсэн бөгөөд кинон дээр гардаг зоо парк нь Английн Девонд байрлах Dartmoor Zoological Park юм.

Scarlett Johansson энэхүү 2011 онд гарсан кинонд тоглодог бөгөөд Benjamin Mee-ийн өхөөрдөм охины дүрийг Maggie Elizabeth Jones тун чадварлаг гаргасан төдийгүй хүүгийнх нь дүрд Colin Ford тоглодог ба Dakota Fanning-ийн дүү Elle Fanning энэхүү кинонд тоглосон ажээ.

Мөн энэ киноноос өөрт таалагдсан хамгийн гоё ишлэлээ хуваалцах нь зүйтэй болов уу гэж бодлоо:
You know, sometimes all you need is twenty seconds of insane courage. Just literally twenty seconds of just embarrassing bravery. And I promise you, something great will come of it.
Үргэлж инээмсэглэл төрүүлсэн, аз жаргал бэлэглэсэн энэхүү киног үзэхэд маш таатай байсан тул та бүхэн ч гэсэн үзээрэй гэж зөвлөж байна!
Хэрвээ та үзэхээр шийдсэн бол энэ холбоос дээр дарж үзнэ үү!

Sunday, May 27, 2012

Хамгийн Романтик Кино

Энийг уншихаасаа өмнө өөрийн үзэж байсан хамгийн романтик киноны талаар боддоо?
Бодсон уу? За тэгвэл би өөрийнхөө хамгийн гоё болсон романтик киноны тухай жоохон саналаа хуваалцъя гэж бодлоо. Би лав энэ киног Love Actually, (500) Days of Summer кинонуудын дээд байрлуулах болов уу.

Юуны түрүүнд гэж хэлэхэд би иймэрхүү төрлийн кинонд нээх дурлаад байдаггүй ч саяхан уйдаад байсан болохоор хүний санал болгосоноор энэхүү киног үзээд бүүр биширсэн. Тэгээд блог дээрээ бичиж хуваалцмаар санагдлаа.

Киноны нэр: Wicker Park

Романтик кино гэхээр ихэвчлэн нэг хэвэнд баригдсан кино байдаг шүү дээ.
Анх би ч гэсэн энэ киноны эхлэлийг үзэж байхад иймэрхүү хэв төрлийн байх болов уу гэж таамагласан чинь  ташаарсан байна лээ.

Олон юм нуршаад байлгүй нөгөө киногоо энгийнээр тайлбарлах гэж оролдъё гэвэл:
Бараг гэрлэх гэж буй залуу (Josh Hartnett) өөрийг сэтгэл зүрхийг нь булаагаад гэнэт алга болсон бүсгүйгээ (Diane Kruger) үдийн хоолоо идэж байгаад харсан мэт сэтгэгдэл төрдөг. Үүнээс үүдээд кино эхлэх бөгөөд түүнтэй танилцсан түүх, түүний тухай бүх дурсамж, өдийг болтол учрыг нь олохгүй байсан асуултууд түүнийг хайж байх туршид нэг нэгээр маш уран аргаар тайлагддаг нь кинон дундах он цагын харьцуулалт болон зангилаануудын хамтаар улам сонирхолтой болдог.

Эцсийн эцэст кино нь хүн хайр дурлалынхаа төлөө юу хийхээс ч буцахгүй гэдгийг харуулахыг зорьсон болов уу гэж бодсон юм.

Хэрэв та энэ киног үзэхээр шийдсэн бол энэ холбоос дээр дарж үзээрэй.
Тэгээд таны хамгийн романтик кино болсон эсэх талаар санал сэтгэгдэлээ хуваалцаарай!

Thursday, September 15, 2011

Contagion (Movie Review)

Contagion_poster_matt_damon
"Өдөр хүн дунджаар нүүрэндээ 2-3 мянган удаа хүрдэг" хэмээн халдварт өвчин хэрхэн хурдацтай тархдагийг саяхан гарсан Contagion кино сануулж эхэлдэг.
Гэтэл киног үзэх тусам халдварт өвчин нэг тивээс нөгөө тив рүү дамжих нь зөвхөн хагас өдрийн ажил гэдгийг ухааруулах нь бид бие биентэйгээ хэтэрхий холбогдсон нь "дэлхий бол хавтгай" гэдгийг нотолсон буй хэрэг болов уу.

Энэхүү кино зөвхөн өвчин хэрхэн хурдан тархах бус амьдрал дээрхи хүний араншинг үнэхээр үнэмшилтэй харуулж чадсан нь гайхалтай санагдсан. Хүн цаг нь тулангуут хэрхэн адгуусан араншингаа гаргадгийг дэлгүүр дээрэмдэж, хутга тулгаж, хүн дээрэмдэж, хүн алж буй залуус төлөөлсөн. Мөн сайхан зантай улсууд өөрийнхөө амийг умартаж хүнд туслаж буйг харуулсан нь энэ дэлхийд сайн, муу хүмүүс холилдож байдгийг талаар харуулсан нь онцлууштай.

Киног багцалж хэлэхэд жинхэнэ халдварт өвчиний тухай баримтат кино үзэж байгаа мэт мэдрэмж төрсөнийг хэлэхэд үнэхээр бодит болжээ гэж үзэх буй за.

I_stars4half

Posted via email from The Bibby Times

Sunday, February 27, 2011

Оскар шагналыг хэн авах вэ? (Бид нарын бодлоор)

Кино ертөнцийн хамгийн сайн сайхныг шалгаруулдаг "Оскар" Шагнал Гардуулах ёслол удахгүй буюу 2-р сарын 27ны орой болох болно.
Энэхүү кино наадам "Black Swan", "The Fighter", "Inception", "The Social Network", "The Kings Speech", "127 Hours", "True Grit" хэмээх кинонууд 6 болон түүнээс их төрөлд оролцож байгаа юм. Бүрэн жагсаалтыг харах бол Oscars.org албан ёсны сайтнаас харна уу.

Хэдийгээр Оскар маргааш болох ч би болон зөндөө олон кино сонирхогч хүлээж тэсэхгүй байж байгаа билээ.
Тиймээс Webtrends-ийн хамт олон интернэт хэрэглэгч хамт олны санал сэтгэгдэлд анализ хийн энэхүү зурагт хуудсыг гаргажээ.

Зурагт мэдээлэл нь Оскарын хамгийн гол 6 шагналуудыг агуулсан бөгөөд таны саналтай ч бас нийцнэ гэж найдаж байна.

Posted via email from The Bibby Times

Monday, February 7, 2011

2011 оны хамгийн их хүлээгдэж байгаа кинонууд

Кино ертөнцийн хувьд 2011 он хэр байх бол? "ЯНЗТАЙ" болно гэж хэлэхэд буруудахгүй болов уу учир нь гэвэл өмнө амжилттэй гарч байсан олон кинонуудын үргэлжлэл буюу sequel нь 2011 онд гарна.

Эдгээрээс дурьдвал: Fast Five, Harry Potter and the Deathly Hallows part 2, Pirates of the Carribbean: On Stranger Tides, Transformers: Dark of the Moon, The Twilight Saga: The Breaking Dawn part 1, X-Men: First Class, Kung Fu Panda 2, Cars 2, болон Hangover 2.

Үргэлжлэл болж гарах кинонууд тийм байдаг юм байз.
Харин шинээр гарах ямар кинонууд амжилттай болох бол?

2-р сарын 11нд нээлтээ хийх Justin Bieber-ийн "Never Say Never" хэмээх кино/концерт Beliebers болон кино сонирхогчдийн хүлээлгэж байгаа бол Zach Snyder-ний найруулсан зөгнөлт "Sucker Punch" кино ихээхэн хэмжээний мөнгө олох сурагтай.

Tom Hanks-ийн өөрөө найруулж Julia Roberst-тай цуг тоглосон "Larry Crowne" хэмээх бодит амьдрал дээр сэдэвлэсэн драма кино мөн дажгүй кино болно гэж кино судлаачид дүгнэж байна.

Саяхан болсон Super Bowl дээр трейлэрээ тоглуулж үзэгчидийн хорхойг нь хөдөлгөсөн J.J. Abrams-ийн "Super 8" магадгүй хит болно.

Үзэгчидийн хамгийн хүсэн хүлээж байгаа киноны нэг нь зайлшгүй "Captain America: The First Avenger" юм. Энэхүү Superhero төрлийн кинонд Chris Evans Captain America-ийн дүрд тоглоно. Өшөө нэг сонирхол татаж байгаа Superhero кино бол DC Comics-ийн алдарт комик ном дээрээс сэдэвлэсэн "The Green Lantern" юм.

"Battle: L.A" ихээхэн шуугиан тарьсан, бүхэл бүтэн киног хамарсан нил акшион кино болох сурагтай.

Өөр нэг сонирхол татаж байгаа кино бол Найруулагч Мартин Скорсисийн "Hugo Cabret". Энэ нь түүний анхны хүүхдийн кино болох бөгөөд түүний дуртай жүжигчин Leanardo DiCaprio тоглохгүй юм байна.
"The Girl with Dragon Tattoo" хэмээх номноос сэдэвлэсэн гаргасан кино нь мөн 2011 онд гарах юм байна. Нийтдээ 40 сая хувь зарсан алдарт номны кино хувилбар нь төдий чинээний алдартай болно гэж үзэж байна. Нэмж хэлэхэд "The Social Network", "The Curious Case of Benjamin Button" гэх зөндөө сайн кино хийсэн David Fincher найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд "Cowboys vs. Aliens" хэмээх зөгнөлт киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа кинонуудын нэг билээ. Дашрамд дурьдахад James Bond-ын дүрээр алдартай Daniel Craig нь "The Girl with Dragon Tattoo", "Cowboys vs. Aliens" кинонуудад тоглохоос гадна энэ жилд нээлтээ хийх "The Advantures of Tintin: Secret of the Unicorn" бас тоглох юм.

Мэдээллийн эх сурвалж: Forbes Magazine
Movie-moron.com
Films.com

Posted via email from The Bibby Times

Thursday, December 30, 2010

Доргидог усан онгоц

Кино биднийг инээлгэдэг, түгшээдэг, айлгадаг, гайхшруулдаг, уйлуулдаг, бас уяраадаг учраас бид кинонд дуртай. Хэрэв аливаа нэгэн кино таныг бүхэл бүтэн 2 цагын турш инээмсэглүүлж чадаж байвал хэн ч гэсэн гоё, сайн хийгдсэн кино гэж дүгнэх нь гарцаагүй. Харин саяхан миний үзсэн тэр кино намайг бүхэл бүтэн киноныхоо турш баясгаж чадсан.

Энэ киноны нэр бол: Pirate Radio. Та бүхэн найруулагч Richard Curtis-ыг түүний хийсэн зул сар болон (олон төрлийн) хайрын тухай маш гоё кино болох Love Actualy-гаар мэдэх байх. Нэг сонирхолтой зүйл гэвэл Pirate Radio нь түүний найруулсан хоёрдахь кино юм.

Киног товчхоноор танилцуулвал: “60-аад оны үе бол РокнРолл хөгжим бүх залуучуудын сэтгэл зүрхийг эзэмдсэн үе байлаа. Гэвч Их Британы засгийн газар фм, радиогоор РокнРолл дуунуудыг тоглуулах нь хориглосон байв. Энэ кино Радио Рок хэмээх радио станц болон РокнРолл хөгжимд юугаа ч өгөхөөс буцахгүй хэдэн залуучуудын тухай хөгжилтэй явдлуудын тухай юм.“
Мөн кино нь бодит түүхнээс үндэслэн хийгдсэн болно.

Энэхүү 2009 онд хийгдсэн инээмсэглүүлдэг кино нь таньд өмнө нь мэдэрч байгаагүй цоо шинэ сэтгэгдэлийг төрүүлнэ. Нэмэж хэлэхэд РокнРолл хөгжимд дуртай, дургүй хэн ч үзэхэд тохиромжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

Posted via email from The Bibby Times

Tuesday, July 20, 2010

Inception [Movie Review]




Гоё киноны хэмжигдэхүүн хүмүүст янз бүр байдаг. Миний хувьд гоё кино гэдэг бол “Тодорхой хэмжээний кайфийг үзэж байгаа хүнд тухайн киноны адал явдал, акшийн, холбоос, сэтгэл хөдлөл, уран дүрслэлтээр бүрэн дүүрэн харуулж чадах киног гоё кино гэнэ.”
За тэгвэл миний саяхан үзсэн Inception гэдэг кино бидний нарын хэлдэг гоё кино мөн үү? Хэрэв энэ асуултыг надаас асуусан бол би эргэлзэхгүйгээр тиймээ гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ кино бодит амьдрал дээр байдаг ухагдахууныг [зүүд] уран дүрслэлтээр чадварлаг харуулж чадсан. Миний бодлоор кино нь бидний амьдрал дээр мэддэг баримтуудыг ашиглаж дээрээс нь бидний мэдэхгүй зүүдний ертөнцийг харуулж чадсан байна.
Хүний зүүдэнд болж буй үйл явдлын хугацаа, яг унтсан цаг хугацаанаас хамаагүй урт байдаг гэсэн ухагдахуун энэ кинонд тусгагдсан байдаг. Мөн хүн зүүдэлж байхад ямар нэгэн чимээ ч юмуу, үйл явдал болоход тухайн зүүдтэйгээ хольж зүүдэлдэг гэх мэт амьдралд болдог тохиолдлийг кинон харуулсан байдаг нь энэ киног чимэж байгаа юм.
Киноны зохиол үнэн чадварлаг мөртлөө хүний оюун ухааныг сорьж буй мэт маш сайн бичигдсэн. Найруулалт ч гэсэн үгээр хэлүүлэлтгүй, үзгээр бичилтгүй янзын болсон гэж хэлмээр байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү кино аль хэдийнээ Оскарын “Шилдэг Кино-д” нэр дэвшинэ гэсэн цуу гараад амьжсан байна.
Inception киноны ерөнхий ноорог/зохиолыг Кристофер Нолан арван жилийн өмнө гаргасан байсан хэдий ч кино хийх нөхцөл байдал нь гарахгүй байж байгаад Warner Bros.-той кино хийх гэрээ хийж 2009 онд зураг авалтаа хийгээд өнгөрсөн долоо хоног буюу 7-р сарын 16нд Америк даяар нээлтээ хийсэн байна.
Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нийт 62.8 сая долларын ашиг олсон. Ингэснээр Inception нь найруулагч Ноланы хувьд хамгийн их ашиг орлого олсон хоёрдахь кино нь болж байгаа буюу The Dark Knight-ийн дараа орж байгаа юмаа.
Харин Леонарда ДиКаприог кинон дээрээ тоглуулсан нь маш зөв шийдэл болсон төдийгүй бусад жүжигчдээ маш сайн сонгож авсан байгаа гэдгийг киноны туршид харж болно.
Кинонд Леонардо ДиКаприогоос гадна
Ken Watanabe (Last Samurai), Ellen Page (Juno), Joseph Gordon-Levitt ((500) Days of Summer) хэмээх чадварлаг жүжигчидийг тоглуулжээ.
Би энэ киног анх үзчихээд яг юу болоод өнгөрчихсөнийг зөндөө удаан эргэцүүлж бодсон. Бас мэдэхгүй зүйлээ, ойлгоогүй зүйлээ ойлгохын тулд зөндөө олон мэдээ, нийтлэл интернэтээр уншсан. Тэгээд энэ киноны гоё сайхныг магтах гэж, үзээгүйд хүмүүст үзүүлэх гэж, өөрийнхөө үзсэн “гоё киногоо” мартахгүй тэмдэглэж үлдэх гэж энэхүү нийтлэлийг бичиж сууна даа.
Хэрэв та үнэхээрийн сайхан адал явдал, акшийн, драма, уран сэтгэлгээ, зөгнөл мөртлөө оюун ухаанаар тоглохуйц хэмжээний кино үзье гэж байгаа бол Inception тэр кино тань мөн гэж хэлэхэд би бардам байна. Ямар ч байсан таныг цагийг хий дэмий өнгөрөөгүй харин ч таньд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах болно.

Wednesday, October 21, 2009

2009 оны хамгийн их ашиг олсон 10 кино



Нэгэнт 2009 он дуусах шатандаа явж байгаа учираас энэ жилд хамгийн их ашиг олсон 10 киноны талаар бичихээр шийдлээ. Мөн хамгийн их ашиг олдог киноны улирал (зун) өнгөрсөн учир энэ жилийн шилдэг кинонуудыг олсон ашиган дээр нь тулгуурлаж бичвэл зүйтэй гэж бодов.


Жич: Эдгээр олсон ашиг, Нээлтийн өдөр, болон Киноны үнэлгээн АНУын стандарт дээр тулгуурласан болно.
Одоогоор "New Moon" хараахан нээлтэй хийгээгүй байгаа тул олсон ашигыг нь оруулах боломжгүй байв. Хэрэв Бокс Оффис зөв таамаглаж байвал нийт 250 сая долларын орж жагсаалтын 6т орсноор The Proposal энэ жагсаалтнаас хасагдах болно.




  1. Transformers: Revenge of the Fallen
    "Трансформерс 2 буюу Фоллэний өшөө авалт" ийн хувьд 402 сая долларын ашиг олж энэ жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд бүх цаг үеийн жагсаалтанд 9т оржээ.

    Төрөл: Акшион, Адал явдал, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 6-р сарын 24
    Киноны үнэлгээ: PG-13

  2. Harry Potter & the Half-Blood Prince
    "Харри Поттер ба Эрлийз Принц" буюу "Харри Поттер 6" хүүхэд багачууд, залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг өөрийн аргаар увьсдаж энэ оны ашиг орлогоороо тэргүүлж буй 2 дахь кино боллоо. Энэхүү номноос бүтээгдсэн киноны 7р анги 2009, 2010 онд 1, 2 хэсэг болон гарах юм байна.

    Нийт олсон ашиг: 301 сая доллар
    Төрөл: Адал явдал, Акшион, Илбэ шид, Хайр дурлал
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 15
    Киноны үнэлгээ: PG

  3. UP хэмээх Дисней / Пиксар-ийн Кард Фредриксэн хэмээх өвгөний адал явдалыг харуулсан анимэйшн кино энэ жагсаалтыг 292 сая долларын ашигтайгаар 3т оржээ. Ингэснээр энэ жилийн хамгийн их ашиг олсон Анимэйшн кино болж байна.

    Төрөл: Адал явдал, Инээдэм, Анимэйшн
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 29
    Киноны үнэлгээ: PG

  4. The Hangover буюу "Шарталт" хэмээх шартсан 3н залуугын хөглөсөн түүхийг харуулсан кино нь энэ жилийн ашиг орлогоороо 4т жагсжээ. Дашрамд дурдахад Шарталт нь энэ жилийн хамгийн амжилттай кино болж кино судлаачдын таамаглаж байснаас хамаагүй их орлого олсон нь "Шарталт 2" хийх болсон том шалтгаан болжээ. Миний хувьд бол The Hangover нь энэ жилийн хамгийн инээдтэй кино болсон чадсан гэдгийг хэлмээр байна.

    Нийт олсон ашиг: 276 сая доллар
    Төрөл: Инээдэм
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 5
    Киноны үнэлгээ: R

  5. Star Trek - буюу "Оддын аян" нь 79 оноос эхэлсэн киноны аянг шинээр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хийсэн нь шинэ үеийнхэнийг болон хуучинтай нь цуг нэгтгэн оддын аянг эхлүүллээ. Нийт 257 сая долларыг хийчихсэн байгаа энэхүү киноны дараагийн ангиуд нь гарах нь тодорхой болчихоод байгаа билээ.

    Төрөл: Акшион, Адал явдал, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 8
    Киноны үнэлгээ: PG-13

  6. Monsters vs. Aliens буюу "Мангасууд Харь гарагийнхны эсрэг" кино гэр бүлийг нэггэж чадсан сонирхолтой анимэйшн болсон. Энэ киноноос мангас, харь гарагийнхан хоёрын ялгааг Парамаунтайн Дриймворкс сайн тайлбарлажээ.

    Нийт олсон ашиг: 198 сая доллар
    Төрөл: Акшион, Анимэйшн, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 27
    Киноны үнэлгээ: PG

  7. Ice Age: Dawn of the Dinosaurs буюу "Мөстлөгийн үе: Динозаурын эрин" өөрийн гэсэн өвөрмөц стилээрээ 8 настай балчираас 80 настай эмээ өвөө нарыг цуглуулж нийт 196 сая долларын ашиг олсноор 7т оржээ.

    Төрөл: Адал явдал, Инээдэм, Анимэйшн, Анимэйшн
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 1
    Киноны үнэлгээ: PG

  8. X-Men Origins: Wolverine буюу "Волвериний уг гарал" нь X-хүмүүсийн ялангуяа Wolverine-ий уг гаралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан. Урьд нь гарсан кинондоо тайлбар хийсэн (Prequil ) киноны хувьд маш сайн болсон.
    Нийт 179 сая долларын орлого оруулсан бөгөөд киноны ард байгаа хүмүүс бусад Х-хүмүүсийн уг гаралын тухай өшөө кино хийнэ гэж мэдээлэлсэн байгаа.

    Төрөл: Адал явдал, Фантаз, Зөгнөл, Триллер
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 1
    Киноны үнэлгээ: PG-13

  9. Night At the Museum 2 буюу "Смитсониад болсон тулалдаан" нь инээдмийн ,адал явдалын кинонд дуртай хүмүүсийг өөрийн тулаанд оруулсан төдийгүй нийт 177 сая долларын ашиг олж энэ жагсаалтын 9т оржээ.

    Төрөл: Инээдэм, Акшион, Адал явдал, Фантаз,
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 22
    Киноны үнэлгээ: PG

  10. The Proposal буюу "Гэрлэх санал" хэмээх Романтик инээдмийн киноны хувьд маш амжилттай болсноор нийт 163 сая долларын ашиг орлого олсоноор энэ жагсаалтын 10т оржээ.

    Төрөл: Хайр дурлал, Инээдэм, Драм
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 19
    Киноны үнэлгээ: PG-13


    Жагсаалт хүснэгтэн хэлбэрээр


    Эрэмбэ | Киноны нэр | Нээлт хийсэн өдөр

    1

    Transformers: Revenge of the Fallen (Para/DWorks)

    $402,111,870



    6/24/2009

    2

    Harry Potter & the Half-Blood Prince (WB)

    $301,153,382



    7/15/2009

    3

    UP (Disney)

    $292,810,074



    5/29/2009

    4

    The Hangover (Warner Bros.)

    $276,276,785



    6/5/2009

    5

    Star Trek (Paramount)

    $257,730,019



    5/8/2009

    6

    Monsters vs. Aliens (Paramount/DreamWorks)

    $198,351,526



    3/27/2009

    7

    Ice Age: Dawn of the Dinosaurs (Fox)

    $196,112,522



    7/1/2009

    8

    X-Men Origins: Wolverine (Fox)

    $179,883,157



    5/1/2009

    9

    Night At the Museum 2 (Fox)

    $177,220,561



    5/22/2009

    10

    The Proposal (Disney)

    $163,802,563



    6/19/2009


Thursday, September 17, 2009

Gamer


Gamer нь 2009 оны 9-р сарын 4нд (АНУ) нээлтэй хийсэн бөгөөд одоо болтол кино театруудаар гарсаар байгаа.
Энэ киноны тухай бичих болсон шалтгаан нь гэвэл зүгээр өөрийн үзсэн кинондоо дүгнэлт өгөх гэсэн юм.

Дүгнэлт: Киноны ерөнхий санаа нь Интернэт, Виртуал тоглоом хэтэрхий их хөгжвөл ямар муу өр нөлөөг харуулдаг.
Хэрэв хүн компьютерийн тоглоомыг хэтэрхий их хөгжүүлвэл сүүлдээ Gamer кино шиг амьд хүний өмнөөс тоглож хүн алж, бас алуулах боломжтой болох талаар агуулсан.

Найруулалтын хувьд миний бодлоор киногоо хүний сонирхолд хүргэх сонирхолтой хэсэгээр дутмаг бас сонин компьютер эффект ашигласан.

Хэрэв та энэ киног үзье гэж бодож байсан бол Булгаа миний бие үзээд хэрэггүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл кино үзэгчдийг татах ямар нэгэн сонирхолтой хэсэг хомс агаад үзээд дууссаны дараа хайран цагаа хэрэггүй зарцуулж гэж бодогдохоор сэтгэл төрмөөр кино

Оноо: 1 Таван хушуу

Thursday, July 2, 2009

Өнөөдөр нээлтэй хийж буй кинонууд

Өнөөдөр бол 2009 оны 7-р сарын 2-н.
Уг Холливүүдийн кинонууд ихэвчлэн баасан гарагт нээлтээ хийдэг.
Харин өнөөдөр буюу Пүрэв гарагт хоёр кино нээлтэй хийж байна
Яагаад: Учир нь 7-р сарын 4 нь Тусгаар тогтнолын өдөр.
Бүгд амардаг өдөр. Тийм болохоор Тусгаар тогтнолын өдөр, хүүхдүүдийн зуны амралтыг тохируулан киноны мангасууд ийм маркетингааар мөнгө олох гэж байгаа юм.

Public Enemies - Олон нийтийн Дайсад

Ерөнхи
йдөө 1930 үеийн цаг хугацааш харуулах бөгөөд тэр үеийн гайнгстерууд, цагдаагийн тухай өгүүлнэ.
Гол дүрд Жонни Дэпп(Johny Depp), Криштиан Бэйл(Christian Bale) тогложээ.



Ice Age: Dawn of the Dinosaurs - Мөстлөгийн үе: Динозаувруудын Эрин

Ice 3 нь өнөөдөр нээлтээ хийж байгаа.
Кино судлаачдын ярьж байгаагаар бол энэ долоо хоногын Бокс Оффис ыг тэргүүлэх магадлал өндөртэй байгаа гэнээ.
Ялангуяа баяр, амралтын өдөр болж байгаа болохоор ихэнх хүмүүс энэ киног гэр бүлийнхэнтэйгээ үзнэ.



Friday, June 12, 2009

The Hangover - Шарталт


Энэ кинонд Маргааш-хуримаа-хийх-гэж-буй-залуу, түүний 3-н найзууд хуримнаасаа өмнө найзтайгаа нэг шөнийг жинхэнэ доргиж тэмдэглэхээр болж Лас Вегас руу явдаг.
Вегас бол нэг ёсондоо зугаа цэнгэлийн орон гэсэн үг мань эрчүүдэд.
Тэгээд яахав мань хэд архи ууна...
Маргааш өглөө боллоо. Өглөө сэрэхэд бүх юм орвонгоороо иргэсэн байдаг.
Хамгийн чухал нь нөгөө хуримаа хийх гэж буй найз нь алга болсон байдаг.
Нөгөө 3-н баагийнуудаас хэн нь ч өчигдөр юу болсноо санахгүй байв.
Ингээд киноны гол явдал өрнөнө...

Нээлт: 06/05/09 (АНУ)
Найруулагч: Тодд Филиппс
Төрөл: Инээдэм
Үнэлгээ: R
Гол дүрд: Брадлэй Күүпэр, Эд Хэлмс, Зак Галифэнакис, Жастин Барта
Хэл: Англи

Энэ киног амралтынхаа өдрөөр үзэж өөрийнхөө ядаргааг тайллаа.
Миний хувьд энэ кино нь тасартлаа уусан залуучууд юу хийхээс буцахгүй гэдгийг харуулсан, элэг хөшөөсөн, хөгийн инээдтэй кино болжээ.
Хэрэв та 17-оос дээш настай, инээдмийн кинонд дуртай бол энэ киног заавал үзээрэй.
Элгийг чинь авна шүү!

Blockbuster кино гэж юу вэ?


Киноны хувьд Блокбастер нь гаргасан цагаасаа хойш их амжилттай борлогдож байгаа, мөнгө их хийж, их хит болж байгаа киног хэлдэг.
Ерөнхийдөө тухайн кино нь $100,000 оос их борлуулалт хийвэл Блокбастер гэж үздэг.

Анх энэ нэршил нь 1970 оны Jaws хэмээх Стивен Спилбергийн киноноос хойш амжилттай явж буй кинонуудыг ингэж нэрлэх болжээ.

Жишээлбэл:

  1. The Dark Knight (apx. $510,000)
  2. Indiana Jones: Kingdom of Crystal Skull
  3. Ironman гэх мэт кинонууд өнгөрсөн жилийн блокбастер кинонуудыг тэргүүлжээ.


Энэ оны хувьд:
Star Trek, Monsters vs Aliens, Angels & Demons, Fast & Furious, X-Men Origins:Wolverine, Terminator Salvation, Paul Blart: Mall Cop гэх мэт кинонууд Блокбастерын болзол хангачаад байнаа.

Wednesday, June 3, 2009

Киноны үнэлгээнүүд


G - General Audiences - Бүх хүмүүст

G гэсэн үнэлгээтэй кинонууд ямарч насны хязгаар байхгүй.
Ямар нэгэн нүцгэн хүний дүрс, хар тамхины хэрэглээ. Бага хэмжээний хүчирхийлэл, бүдүүллэг хэллэг агуулсан байдаг


PG - Parental Guidance Suggested - Эцэг эхчүүдэд зөвлөсөн

Киноны зарим хэсэг нь хүүхдүүдэд тохиромжгүй
Бага зэргий хүчирхийлэл, байлдаан тулалдаан, бүдүүллэг хэллэг, сексийн тухай агуулсан.
Богино хугацаагаар нүцгэн хүний дүрс харуулсан, хачин мэдрэмж түрүүлэх зураг, cекс сэдэв агуулсан байдаг


PG-13 - Parents Strongly Cautioned - Эцэг эхчүүдэд хүчтэй сануулсан

Кинонд орсон зарим материалууд нь 13-аас доошхи насны хүүхдэд тохирохгүй


Restricted - Хязгаарлагдмал

17 оос доошхи насны хүүхдүүд эцэг эхийн хамт юмуу 21ээс дээшхий насны асран хамгаалах хүнтэй үзэхийг зөвшөөрсөн.
Эс бөгөөс 17 оос доошхи насныханд энэ R кинонууд хатуу хориглогдсон.
Гэхдээ эдгээр хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлтэй бол киног ганцаараа үзэж болно.
Тухайн кино нь бүдүүлэг зохисгүй хэллэг, нүцгэн хүний дүрс, мансууруулах бодисны хэрэглээ, хүчирхийлэл, аймшигийн зураг энэ тэр гээд бүх л юмийг харуулсан байдаг.


NC-17 - 17оос доошхи насныханд хориглосон

Энэхүү кино үнэлгээ ерөнхийдөө R үнэлгээтэй төстэй.
Ялгаа нь гэвэл ямарч тохиолдолд 17 наснаас доошхи хүүхдүүдийг оруулахгүй.
Тухайн үнэлгээгээр үнэлэгдсэн кино нь хүүхдүүдэд хэтэрхий их нөлөөлдөг учраас хатуу хориглосон байдаг.

Энэ доор нэг постер байна.


Хэрэв та кино үнэлгээний талаар өшөө ихийг мэдэхийг хүсвэл энэ хаягаар орж уншаарай.



Wednesday, May 27, 2009

Terminator Salvation


Нэр: Terminator Salvation (Terminator 4)
Нээлт хийсэн өдөр: 5/21/09 (АНУ)
Төрөл: Акшион, Адал явдал, Зөгнөлт
Үнэлгээ: PG-13 (13-аас дээш насныханд)
Найруулагч: McG (MakЖи)
Гол дүрд: Christian Bale(Криштиан Бэйл), Sam Worthington(Сайм Воортингтон)

Terminator Salvation буюу Терминатор 4 саяхан 5-р сарын 14-нд нээлтэй хийлээ.

Т4 нь өмнө гарсан Терминаторуудын үргэлжлэл бөгөөд гарж буй үйл явдал нь 2018 онд үргэлжилдэг.
Тухайн цаг үед үед роботууд хүчээ авсан бөгөөд хүн төрөлхтнийг устгах үндсэн зорилготой байдаг.
Хүн төрөлхтний соёл иргэншлийг аварч үлдэхийн тулд тэд заавал байлдах ёстой.
Хэдийгээр Скайнэт хэмээх роботон систем дэлхийн хүн амын ихэнхийг устгасан боловч зовлонг шантралгүй давж туулж байгаа хэсэг хүмүүс Жон Коннор(Криштиан Бэйл)ын удирдлаганд орж байж дэлхийг аврах учиртай.
Хэрэв энэ киноны танилцуулга таалагдаж байвал яаж ийж байгаад үзээрэй.

Миний бие хэдийгээр энийг үзэж амжаагүй боловч заавал үзнэ гэж өөртөө амласан байгаа.
Миний бодлоор 4-р ангийг нь үзэхийн тулд өмнөх 3н ангийг нь үзчээд үзвэл арай дээр болов уу гэж бодож байна.
Тиймээс би Интернэтээс Terminator Trilogy гээд нэтээс татаж авчихсан байгаа.
Хэрэв та эхний 3н ангийг нь татаж аваад үзье гэвэл энд дар
Гэхдээ энийг татаж авхийн тулд таньд ЮТоррент хэрэг болно шүү.
Эндээс яаж татахийг унш

Friday, May 15, 2009

Angels & Demons



Angels & Demons гэдэг кино 2009 оны 5-р сарын 15нд буюу өнөөдөр Америк болон бусад олон оронд зэрэг нээлтэй хийлээ.
Киног найруулсан: Ron Howard (Рон Хаувард).
Киноны төрөл: Гэмт хэрэг | Учир бүтүүлэг байдал | Драм |
Киноны үргэлжлэх хугацаа: 2 цаг 18 мин
Гол дүрд: Tom Hanks (Том Хайнкс), Ayelet Zurer (Айлет Зюүрер)

Энэхүү кино нь Dan Brown-ий 'Angels & Demons' хэмээх бестселлер номон дээр сэдэвлэн хийгдсэн бөгөөд Да Винчи Код киноны үргэлжлэл юм.

Энэ удаад Харвардын Дүрс Тэмдэг судлаач профессор Роберт Лайнгдон (Robert Langdon) Иллуманати хэмээх эртний нууц газар доорхи байгуулгийг нээж илрүүлдэг. Улмаар Лайнгдон энэ нууц бүлгийнхэн өөрсдийн заналт дайсан болох Католик Сүмрүү буюу Ватикан руу дайралт хийх гэж байгааг олж авдаг. Энэхүү сүмийг дэлбэрэлтээс аврахын тулд Лайнгдон Италийн ШУхаанч Ветра хоёр 400 жилийн настай дүрс тэмдэгнүүдийн учрийг олж байж.