Showing posts with label Амьдралийн Хамгийн Гоё Агшинууд. Show all posts
Showing posts with label Амьдралийн Хамгийн Гоё Агшинууд. Show all posts

Wednesday, June 29, 2011

Тоглоом шоглоом хийх ч сайхаан сайхан!

Seesaw_end_view_320px
Заримдаа бид "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол..." гэж дуулан хүүхэд насандаа очимоор санагддаг шүү дээ.
Аа гэхдээ тийм галт тэрэг бас байнаа байна. Энэ бол тоглоом шоглоомны галт тэрэг.

Найз руугаа танихгүй дугаараас залгаж тоглох ч юмуу, хэн нэгэнтэй ямар нэгэн учир битүүлэг тоглоом тоглох ч юмуу,  ямар нэгэн аргаар даажигнаж тоглох ч мөн сайхан даа. Даажигнаж байгаа, даажигнуулж байгаа хэн хэндээ адал явдалтай байдаг энэхүү тоглоомнууд биднийг буцаад хүүхэд болгосон юм шиг мэдрэмж төрүүлдэг гайхалтай эд дээ.

Сайхаан сайхан!

Posted via email from The Bibby Times

Зуны өдөр хаяаг нь сөхсөн гэрт унтах сайхаан сайхан!

Service_21028_3
За бараг Монгол хүн болгон гэрт унтаж үзсэн биз дээ. Тэгэхээр нар хур нь тэгширсэн зуны сайхан халуун үед өдрийн хийсэн зүйлдээ ядраад, хаяаг нь сөхсөн гэрт унтах ч гөөмөн ч сайхан даа. Бүүр ялангуяа орны доогуур орж хаяагаар үлээх сэрүүхэн салхинд унтах ч жинхэнэ жаргал гэжугаа. Иймэрхүү сайхан мөчүүд надад Наадмыг санагдуулдаг юм. Тэгээд л босч ирээд түмпэнд хийсэн хүйтэн хуушуурыг хурдан хурдам үмхэлж идэх юм уу халуун цайнд хийж идэх ч мөн ч сайхан даа.

Сайхаан сайхан!

 

Posted via email from The Bibby Times

Tuesday, June 28, 2011

Хамгийн гоё агшин: Үдийн завсарлага

Construction-workers-take-a-lunch-break-on-a-steel-beam-atop-the-rca-building-at-rockefeller-center
Ажлын өдрийн хамгийн гоё үе нь юу гээч?

ӨД-РИЙН ЗАВ-САР-ЛАГА.


Найз нөхөдтэйгээ ч юмуу, хамт олонтойгоо цуг үдийн цайгаа уусан шигээ хөгжилдөн, маазранхан сууж амрах нь өдрийн хамаг ачаалал, бужигнааныг гэнэтхэн
зогсоосон мэт ид шидтэй сайхан байдаг. Чухам энэ үед л би өдрийн аз жаргал, баяр баясгаланг хамгийн ихээр мэдэрдэг дээ.
Ийм сайхан үдийн завсарлага, эерэг энерги авсан хүн чинь сайн ажиллахаас өөр яах юм?

Тэгэхээр үдийн завсарлага ч гоё байгаа биз дээ? Тиймээ?

Сайхаан сайхан!

Posted via email from The Bibby Times

Friday, June 24, 2011

Амьдралийн хамгийн гоё агшинууд

Life-is-good-thumb6811032
Хүмүүс бид жоохон юманд уурлаж, мөн жоохон юманд баярладаг улсууд. Хэн ч өөрийг нь уурлуулах, бухимдуулах юманд дургүй байдаг боловч бүгд л өөрт нь урам хайрласан, аз жаргал бэлэглэдэг тийм гоё агшинуудад дуртай байдаг.
Тиймээс одооноос эхлээд www.1000awesomethings.com хэмээх амьдралд тохиолддог гайхалтай мөчүүдийн талаар бичдэг вебсайтийн монгол хувилбарыг хийе гээд сэтгэл шулуудчихаад байна.

Энэхүү цувралуудыг "Амьдралийн хамгийн гоё агшинууд" хэмээх нэр нь доор ямарваа нэгэн гоё агшиныг нэг нэгээр нь бичих болно. Магадгүй энэ цуврал/төсөл нь эх хувилбар шигээ амжилттэй болвол тусдаа блог, домайн дээр явагдаж болох талтай.

Ингээд одооноос хойш амьдралд тохиолддог сайхан мөч болон зүйлсийн талаар бичих болно! Мөн энэ цувралыг хамтарч бичих хүмүүст үргэлж нээлттэй гэж хэлэхэд таатай байна!

Инээд хөөр, аз жаргалыг хүмүүст бэлэглэцгээе!

Posted via email from The Bibby Times