Showing posts with label The Bibby Times. Show all posts
Showing posts with label The Bibby Times. Show all posts

Sunday, May 26, 2013

Удаан уулзаагүй юм байна. Сонин юутайв дээ?

Блог... Надад блог байдаг бил үү гэж хэлж болохоор удаан хугацаан өнгөрчихжээ.
Хэрэв миний блогийг уншдаг байгаад (уншдаг хүмүүс байя гэж найдъя хэхэ) тасалдсан бол Булгаа миний бие чин сэтгэлийн хүлцэлийг өчье.

Блог бичээгүй байх хугацаанд дэлхий ертөнцөд юу юу болж өнгөрөв?
  • 2 Сар - Солир - Челябинск - 1,491 Сүпэр Боул - Рейвэнс 
  • 3 Сар - Шинэ Ромын Пап - Франсис Уоролд Бэйсболл Классик - Доминикан 
  • 4 Сар - Бэйсболл Home opener 
  • 4 Сар - Бостон Марафон 3 - 264 
  • 5 Сар - Буллз плэй-оффын 2р шатанд Хийтэд хожигдов
  • Аваргуудын Лиг - Байерн 
За томоохон болсон явдлууд ийм байдаг юм байна.
Харин Bibby хүүд юу тохиолдов?

  • Пүүзний хорхойгоо дарж авав. Macklemore-ийн Wings дуу их тус болов ойлгоход. Мань мэтэд тохирохгүй үнэтэй хобби. 
  • Жоохон эрүүл хоол идэх гэж ганц, хоёр сар эрүүл хоол идэж оролдов. Үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. 
  • Хийжүүлсэн ундаа уухаа зогсоосон. Одоо дандаа ус, жүүс, рашаан, чирэхгүй iced tea ууж байгаа. Өөртөө их бахдалтай байгаа. 
  • Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хүний тухай ном уншсан. Амжилтанд хүний зуршил их нөлөөлдгийг нэгэн номноос ухаарсан. 
  • Сургуульдаа бүртгүүлсэн байгаа. Удахгүй сургуульдаа явна. Одоо юмыг сунжруулахгүй тасдаад, чавчаад явна. Хэ хэ. Нээрээ! 
За нэг иймэрхүү. Одооноос эхлэн ямар нэгэн хэлбэрт багтахгүйгээр өөрийн дуртай юмаа блог дээрээ бичих болно.

Tuesday, November 6, 2012

What's up with my blog?

Блогоо шинэчлээгүй удаж дээ.
Муу блог минь амьтай байсан бол надад гомдох байхаа тээ?
Гэхдээ сүүлийн үед бичье гэсэн, бодож санасан юм зөндөө л байх юм.
Яг бичье гэхээр нэг л болж өгөхгүй ч юм уу илүү бодох хэрэгтэй мэт санагдаад сунжруулаад удаашруулаад байгаа нь энэ ажгуу.

Thursday, October 25, 2012

What's up with my blog?

Блогоо шинэчлээгүй удаж дээ.
Муу блог минь амьтай байсан бол надад гомдох байхаа тээ?
Гэхдээ сүүлийн үед бичье гэсэн, бодож санасан юм зөндөө л байх юм.
Яг бичье гэхээр нэг л болж өгөхгүй ч юм уу илүү бодох хэрэгтэй мэт санагдаад сунжруулаад удаашруулаад байгаа нь энэ ажгуу.

Удахгүй блогтоо өөрт таалагдсан шинэ дуу, киноны талаар оруулахаас гадна амжилтны тухай нийтлэл оруулах болно.
За тэгээд өнөөдөртөө өөрт таалагдсан дууныхаа талаар танилцуулъя.

Friday, April 27, 2012

Блогынхаа тухай бодсон бодролууд болон өөрчлөлтүүд

Миний блогыг уншдаг болон гүйлгэж уншдаг та бүхэнд өдрийн / оройн мэнд!

Би гэж хүн блог гэгч зүйлийг хөтлөөд бараг 4 жил болж байгааг өчигдөр блогынхоо талаар ярьж байгаад санав. Мөн надтай энэ цаг мөчийг өнгөрүүлсэнд та бүхэнд баярлалаа!

Энэ дөрвөн жилийн хугацаанд блогтоо ихэвчлэн Дуу хөгжим, Кино ертөнц, Технологи, Зурагт Мэдээлэл гэх сэдвээр нийтдээ 162 нийтлэл/бичлэг оруулсан байна.

Тэгээд энэ нийтлэлд жоохон блогтоо дүгнэлт хийн ирээдүйд яг ямар чиглэлээр бичих нь зүйтэй вэ талаар тайлагнаж бичиж, ярилцъя гэж бодлоо.

Дүгнэх үү? Дүгнэе!

Эхлээд The Bibby Times блог минь он цагын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар дурдъя.

Өчигдөр бичлэгүүдээ гүйлгэж уншихад хамгийн түрүүнд ажигласан зүйл минь юу вэ гэхээр би арай чөлөөтэй ч гэх юм уу өөрийнхөөрөө бичдэг байжээ. Одоогийнхтой харьцуулахад арай түүхий мөртлөө аймар сэтгэл шингэсэн бичлэгүүд орсон байжээ гэдэг нь илт харагдаж байсан шүү.

Одоо миний бичдэг стиль хэдий сайжарсан ч гэсэн жоохон нэг хэвэнд баригдаад ч байгаа юм шиг арай өөр юм шиг санагдаад байх боллоо.

Өөр нэг анзаарагдсан зүйл гэвэл би их уйгагүй, залхууралгүй бичдэг байжээ. Жишээ нь л гэхэд би 2011 онд 1 сараас 4 сарын хооронд 23 бичлэг оруулсан байхад энэ жил дөнгөж 8. Яахав үүнийг оруулвал 9 юм даа. Гэхдээ л харьцангуй бага байгаа биз?

Мөн би зөндөө Технологи, Киноны талаар мэдээ мэдээлэл бичдэг байснаа сүүлийн үед огт бичээгүй байгаагаа анзаарав.

Өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү өөрчлөлтүүд блогт минь орсон байна.
Одоо харин ямар ямар өөрчлөлт оруулах талаар ярилцая!

The Bibby Times Сайжрах уу? Тэгэлгүй яахав

Хүн чинь ямарваа нэгэн юм болохгүй бол шинийг авахаасаа илүү засахыг боддог шүү дээ. (Гэхдээ баян л биш бол.)
Аа гэхдээ худалдаж авч болдоггүй зүйлс гэж бас байнаа.
Миний хувьд блог минь тэдгээр зүйлсүүдийн нэг.
Надад хоёр боломж байгаа: Нэг бол блогоо бичихээ больж хаях. Эсвэл Сайжруулах.
Мэдээж би өөрийн минь өдрийн тэмдэглэл, бодлын минь толь болсон үнэт зүйлээ хаяхгүй тул сайжруулахаар шийдлээ.

За тэгээд яаж сайжруулвал дээр вэ? (Энэ тал дээр санал сэтгэгдэлээ үлдээгээрэй)

Одооноос эхлээд би аль болох нэгэн хэвийн сэдэвт, горимт хавьчигдахгүйгээр өөрийн дурласан, таалагдсан юмныхаа талаар өөртөө бичиж байгаа юм шиг хэрнээ арай дэлгэрэнгүйгээр бичвэл дээр юм болов уу гэж шийдлээ.

Жишээ нь гэхэд би сүүлийн үед эерэг үзэл бодол (optimism) агуулсан зүйлд их татагдаад байгаа болохоор энэ талаар түлхүү бичвэл дээр гэж бодлоо.

Мөн өөрийн шинэ сонирхол, хоббинуудынхаа талаар сонирхолтой, содон зүйлс оруулна гэж төлөвлөө байгаа.
Түүнээс гадна өөрт таалагдсан дуу хөгжмийн талаар үргэлжлүүлэн бичих болноо.

Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа.

Та өөрийн бодсон санал сэтгэгдэл, зөвлөгөөгөө надад харамгүйгээр өгөөрэй.

Баярлалаа,
Хүндэтгэсэн Булгантамир.

Posted via email from The Bibby Times

Monday, December 26, 2011

The Bibby Times Liebster award авлаа!

The Bibby Times блог маань "Liebster Blog Award" авлаа.
Хамгийн түрүүнд энэхүү нэр хүндтэй шагналыг миний блогт өгсөн "Гүүеэ" эгч болон түүний Guuye.com блогт их баярласанаа илэрхийлье!

"Liebster Blog Award" хэмээх шагнал нь 200-аас доош дагагчтай блогуудад анхаарал тавих, дэмжлэг өгөх зорилгоор гарч ирсэн юм.

Liebster_blog_logo
Энэхүү блогуудад өгдөг шагналыг авсан хүн нь:

  1. Өгсөн хүндээ талархсанаа илэрхийлэн түүний блог болон линкийг нь дурьдах
  2. Өөрийнхөө дуртай 5н блогтоо энэхүү Liebster Blog Award шагналыг өгөн шагнал авсан тухай блог дээр нь сэтгэгдэл үлдээн мэдэгдэх
  3. Энэхүү шагналыг блог дээрээ нэмэж оруулах
  4. Тухайн шагнал авсан хүмүүс энэ тухайгаа бусдад дамжуулсан байгаасай гэж хүсэх


Ингээд миний дуртай 5н блогууд бол:

1. Tsegmee.com: Миний хамгийн дуртай блог. Ойрд ерөөсөө юм бичихгүй намайг жоохон гонсойлгоод байгаа бодвол Цэгмээ маань завгүй байгаа биз дээ. Энэхүү шагналыг аваад блогтоо дахиад гоё гоё бичлэг бичээрэй гэж хүсье!

2. Улбаршар Блог:  Дуу хөгжим, дизайны тухай маш гоё блог бий.

3. Анхдугаар дизаан: Хаяа орж гоё гоё дижитал арт хармаар бол ордог блог. Блог бичихээ больсон ч гэсэн энэ шагналыг авах ёстой гэж бодож бна.

4. Мэндорших.ком: Бизнес болон ёс суртахууны тухай их гоё бичлэгүүдтэй блог. Мөн хүмүүнлэгийн ажилд их идэвхитэй оролцдог нэгэн.

 

 

 

 

Posted via email from The Bibby Times