Showing posts with label Books. Show all posts
Showing posts with label Books. Show all posts

Sunday, October 23, 2016

Ном унших талаар…

“A reader lives a thousand lives before he dies. The man who never reads lives only one.”
Юуны түрүүнд, “Юу байна даа? How is everything?”
 Энэ постондоо номны талаар жоохон бичмээр санагдлаа.
“Ном уншдаг хүн үхэхээсээ өмнө мянган амьдралаар амьдардаг бол ном уншдаггүй хүн зөвхөн ганцхан амьдралаар амьдардаг” гэж ишлэл байдаг юутай үнэн вэ?
Нээрээ ном гэснээс миний Монгол хэлний үгийн баялаг улам сайжраад байгаа шүү. Заримдаа нээх гоё уянгын халилтай үгнүүд ороод ирдэг болсон. Хэхэ. (Гэхдээ алдаатай бичдэг хэвээрээ байгаа)

 За тэр ч яахав, өнөөдөр ном уншихын давуу талаар бичье гэж бодлоо. Давуу талууд нь тэгвэл юу юм бэ гэвэл, миний бодлоор, ном уншихаар уншиж буй номныхоо дүрд ороод юмыг өөр өнцөгөөс харах боломж олгодог нь их сайхан байдаг. Мэдээж тэгээд уншиж буй ном нь өгүүллэг ч байсан non-fiction ч байсан их олон юмны тухай мэдэж, сурж авдаг.
Өө тэгээд өшөө давуу талууд бичих гэсэн чинь толгойд юм орж ирэхгүй болохоор нь гүүглдсэн чинь lifehack.org ном унших 10 давуу талын талаар бичсэн байсныг энэ доор сийрүүлье.
1.Mental stimulation — Ном унших нь хүний тархийг ажилуулдаг бөгөөд энэ нь Alzheimer болон dementia өвчний процессийг удаашруулах юм уу зогсоох чадалтай байдаг.
2. Stress reduction — Стресс бууруулна
3. Knowledge — Мэдлэг хуримтлуулна
4. Vocabulary expansion — Үгийн санг баяжуулна
5. Memory improvement — Санах ой сайжруулна
6. Stronger analytical and thinking skills — Дүгнэлт хийх болон бодох чадамжыг дээшлүүлнэ.
7. Improved focus and concentration — Анхаарал төвлөрүүлтийг сайжруулна.
8. Better writing skills — Бичих чадварыг сайжируулна
9. Tranquility — Амар амгалан байдлыг олгоно
10. Free entertainment — Үнэгүй зугаа цэнгэл

Ер нь бол ном унших нь их тустай гэдгийг одоо надаар нээх хэлүүлэх шаардлага байхгүй биз дээ? :D
Саяхан ном унших талаар сонирхолтой нийтлэл уншсан юмаа. Freakonomics-ийн зохиолч нарын “When to Rob a bank:…And 131 more warped suggestions and well-intended rants” гэдэг урт нэртэй, сонирхолтой бодлуудаар дүүрсэн номны нэгэн хэсэгт Америкийн Нийтийн Номын Сангийн Системийн талаар дурьддаг. (If Public Libraries didn’t exist, Could you start one today”)
Энэ нийтлэл юуны талаар бичсэн вэ гэхээр номын зохиолч нар номоо Нийтийн Номын Сангуудад зарах нь ер нь бол ашиггүй байдаг. Яагаад гэхээр номоо номын санд зарснаар тухайн номыг нэг номын үнээр дээд тал нь 50 гаруй хүмүүс унших боломжтой гэсэн байдаг. Хэдийгээр энэ нь үнэн боловч Америкийн номын сангийн систем нь эцсийн эцэст хэн хэндээ (зохиолч нар болон уншигч нарт) ашигтай байдаг гэж үзжээ. Үүнийг тайлбарлавал:
1. Номын сангууд хүүхэд залуучуудыг багаас нь ном уншигч болгон хүмүүжүүлдэг бөгөөд тэд нар томрохоороо номыг худалдан авч уншдаг болдог.
2. Номын сангууд уншигч нарт өөр, өөр зохиолч нарын уран бүтээлүүдийг танилцуулдаг. Ингэснээр уншигч нар магадгүй тухайн зохиолчын өөр номыг худалдан авахад хүргэдэг. Эсвэл таалагдсан номоо худалдан авч өөрийн номын сангаа баяжуулдаг.
3. Ном унших соёл, заншлыг номын сан ерөнхийд нь дэмждэг. Хэрэв ном унших соёл байхгүй байсан бол номны тухай яриа, шүүмж зэрэг зүйлс нь бага байх байсан. Ингэснээр номны борлуулалт багасна гэсэн үг.
Энэ нийтлэлийг уншиж байгаа би ингэж бодсон юм, “Би нээрээ яаж яваад ном уншдаг болчихсон юм бол?”
Тэгсэн чинь дээр миний яриад байгаа Америкийн Нийтийн Номын Сангийн систем нь надад нөлөөлсөн байна. Яагаад гэвэл ном уншдаггүй байсан би гэж нөхөр номын сан руу интернэт рүү орох ч юм уу кино зээлэх шаардлага гараад очдог байлаа.
Угаасаа кинонд, тв сериалд хоббитойг ч хэлэх үү “Friends”, “Prison Break”, “Lost” гэх мэт сериалыг үзэх гээд номын сангаас авдаг байлаа. Тэгээд л аажмаар DVD-гээ авахдаа ч юм уу буцаахдаа ч юмуу нэг ном аваад гардаг болсон байсан. Ер нь тэгээд “Best Sellers” гээд номнууд нүдэнд харагдаад байгаа юм чинь очиж сонирхох нь тодорхой шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд л Harry Potters, Twilight (Yup! I read it and I’m not ashamed :D), The Hunger Games гэх мэт Young Adult жанрын ном уншдаг болсон байсан.
Бодоод байхад иймэрхүү жанр дээр тулгуурласан кинонууд залуу уншигчдад ном байнга уншдаг болоход нь их нөлөөлдөг юм байна. Яагаад гэвэл нэгдүгээр ангийг нь үзчихээд их таалагдах юм бол номыг нь унших боломжтой болохоор зөндөө их хүмүүс номыг нь түрүүлээд уншчихдаг.
Сүүлдээ би non-fiction, auto-biography төрлийн номуудыг хааяа уншдаг болчихсон байсан.
Харин сүүлийн хэдэн жилд John Sandford хэмээх зохиолчийн “The Prey” гэдэг цувралыг урд, хойноос нь уншсаар байгаад дуусгасан байгаа. Бас энэхүү цуврал номын spin-off series (үүнээс улбаатай цуврал гэх юм уу даа) болох Virgil Flowers гэдэг мөрдөн байцаагчийн номуудыг уншдаг болсон байгаа. (Над шиг детектив төрлийн номонд дуртай бол уншаарай гэж зөвлөж байна!)

За за энэхүү постоороо ямар утга санааг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэвэл ном унших нь их хэрэгтэй юм байна, бас номын сан нь хэдийгээр зохиолчдын номны борлуултанд халтай ч ирээдүйн ном уншигч нарыг төрүүлдгээрээ дүндээ дүн болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. (Би лав сүүлд л мэдэж авсан. Та хэд аль хэдийнээ мэддэг байсан байлгүй дээ хэхэ)
Бас Булгаа нь яаж яваад ном уншдаг болсон талаар мэдлээ.

Нээрээ GoodReads гэж номны тухай сошиал медиа байдаг сонирхож үзээрэй. Энэ сайтанд нэгдсэнээр номны талаар хүмүүстэй ярилцаж болно, өөрийнхөө уншсан болон унших гэж буй номоо жагсааж болно, мөн ямар ном унших зөвлөгөө/жагсаалт авч бас болно.
Намайг бас дагаж болно шүү тэнд.

За тэгээд ном уншаад байгаарай ~ Keep reading, my nerds!


Tuesday, December 27, 2011

The Long Walk [Номны тухай]

Ойрд ном уншаагүй мөн бичээгүй байгаагаа өөрийнхөө блогны Books таг руу дарж мэдлээ. Бүүр 1 жил өнгөрсөн байна гээч?

Тэгээд дахин уншиж байгаа номныхоо талаар бичье гэж бодлоо.

Long_walk

Энэ бол Stephen King-ийн The Long Walk хэмээх ном байгаа юм.

Тухайн ном нь "The Long Walk" хэмээх жил бүр явагддаг тэмцээнд оролцож буй хүүхдүүд ялангуяа Ray Garraty хэмээх хүүгийн тухай өгүүлдэг юм.
The Long Walk гэдэг нь жил болгон зохиогддог тэмцээн бөгөөд нийт 100 хүүхдүүд ордог. Тэмцээний дүрэм нь гэвэл цагт 4 майяал-аас доошгүй алхах.
Хэрэв үүнээс хурд багатай 30 секунд алхах юм бол сануулга авна.
3 ширхэг сануулга авсан хүүхэд нь "тасалбар" буюу "үхэл рүүгээ явах тасалбарыг авна. Энэхүү "Урт Алхалт" нь хамгийн сүүлчийн хүн үлдтэл нь явагддаг бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хэзээ ч зогсдоггүй хатуу тоглоом юм.

Хүний тэсвэл тэвчээрийг шаардсан тэмцээний ялагч нь "Шагнал" гэж нэрлэгдэх хонжворыг авдаг.
Энэ нь тухай ялагчийн амьдралийн эцэс хүртэлхи юу ч байж болно.
Хэдийгээр бие махбодийн тэвчээрийг шалгасан мэт сонсогдох энэхүү уралдаан мөн хүний сэтгэл зүй, оюун ухааныг сорьсон гэдгийг унших тусам ухаарах болно.

Энэ жилийн тэмцээнд Ray Garraty хэмээх тухайн уралдаан болдог Maine мужид амьдардаг хүү оролцдог.
Хүн болгон "Maine-ийн өөрийн хүү"-гээ дэмждэг.
Харин Ray Garraty бие махбодь, сэтгэлзүйн урт замыг бусад 99 хүүхдээс илүү туулж чадах болов уу?

Таньд энэ номны танилцуулга таалагдсан бол уншиж үзхийг зөвлөж байна.

Номны нэр: The Long Walk
Зохиогч: Richard Bachman (Stephen King-ийн өөр үзэгний нэр)
Номны төрөл: Зөгнөл - Аймшиг
ISBN: 978-0451196712
Үнэлгээ: 4 од / 5 од

 

Posted via email from The Bibby Times

Wednesday, December 22, 2010

"Money to burn" номны тухай [Дүгнэлт]

Money to burn бол миний хамгийн сүүлд уншсан триллер төрлийн ном. Анх товч танилцуулганаас нь уншихад надад таалагдана гэдгийг мэдэж байв. Яагаад гэвэл энэ ном нь Wall Street дэх үл хөдлөх хөрөнгийн ертөнцийг Michael Cantella хэмээх залуугын амьдралаар харуулдаг бөгөөд хэрхэн том корпарацууд  хуулийн дагуу болон хууль бусаар хэрхэн мөнгө хийдэг тухайг хайр дурлал, өшөө авалтаар дүрсэлсэн байдаг. Wall Street дэх амьдрал үргэлж бидний төсөөлж байдаг шиг бизнес хувцас өмссөн чинээлэг улсууд хувьцаа, үнэт цаас гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаалж, наймаалж байдгаас гадна нууцаар мөнгө угааж байж болох талтай гэдгийг санал болгосон байгаа юм.

Би энэ номыг шөнө уншиж эхлэхэд л үйл явдал нь таамаглахад их хэцүү, их сонирхолтой байв. Тэгээд дараагийн болох үйл явдалыг мэдэх гэж шуналтайгаар уншиж байв би. Хуудас эргүүлэх болгонд шинэ мэдээлэл, шинэ сэжиглэлт нэмэгдэж байв. Тасралтгүй нэг шөнө, нэг өдөр уншсаны эцэст би номны төгсгөлд, хамаг хариуны эцэсд ирж бүх юмыг мэдэж авсандаа болон маш сонирхолтой ном уншсандаа баяртай байв.

Миний “Money to burn” номын талаархи дүгнэлт бол энэ байлаа харин номын зохиолч James Grippando ингэж тайлбарлажээ:

                “Гучин нэгэн насыг зооглож буй Michael Cantella бол Wall Street-ын тэргүүлэх банкны нэг болох Saxton Silvers Банкны өсөж буй од. Бүх зүйл төлөвсөний дагуу явж байтал түүний амьдралын гол утга учир болох Ivy Layton хэмээх бүсгүй Бахамас дахь бал сар дээрээ алга болдог. Дөрвөн жилийн дараа. Энэ бол Майкалын 35 хүрсэний төрсөн өдрийн орой, бүх зүйл төлөвлөсний дагуу хэвээр: амжилттай ажил, үзэсгэлэнт шинэ эхнэр, зөндөө их мөнгө. Жаргалаа эдлэж буй Майкал компьютерээ асаагаад өөрийн хамгийн хөрөнгө оруулалтын данс руу гаа нууц үгээ хийгээд шалгатал: Ноль Баланс. Дахин, дахин шалгасаж бас өөр данснуудаа шалгасан ч бүгд ноль, тэг гэж зааж байв. Хэн нэг заавал түүнийг хийсэн байж таараа. Түүнд ганцхан сэжүүр байлаа энэ бол Яг төлөвлөсний дагуу xxoo (тэврэлтүүд болон үнсэлтүүд)’ хэмээх и-мэйл байв. Энэ гурван үгээр бол Майкалын мэдэх амьдрал нь тэр чигээрээ алга болсон байв. Saxton Silvers гэнэт дампуурлын ирмэгт ирчихээд байгаа бөгөөд Майкал энэ байдалд хүргэсэн хүнээр гол сэжиглэгдэж байв. Майкал ганцаархнаа үлдсэж юманд хашагдсан, гэр бүлийн салалтийг амсаж буй болон FBI ажилтан үйл хөдлөлд нь оролцсон хэцүү байдалд орсон байв. Мөн түүний компьютер дээр суулгасан мэдээлэл нууцаар цуглуулдаг програм, JBU-аас ирсэн учир битүүлэг и-мэйл гэх мэт асуудалд хутгалдсан байв. Хэн нэгний хорт явуулганд орсон Майкал нэрээ цэвэрлэхэд яаахаас ч буцахгүй байдалд орсон байв. Тэгж явж байгаад хэд, хэдэн шинж тэмдэг эхний эхнэр болох Ivy-тай холбоотой байгааг тэрээр ухаардаг. Хэрэв Ivy үхлээс муу заягаар Майкайлтай уулзах гээд буцаад ирсэн бол яахав?”

Хэрэв мөнгө, учир битүүлэг байдал, хайр дурлал, акшион төрлийн номонд дуртай бол Money To Burn бол их гоё ном.

Миний өгөх үнэлгээ: 4.5 од (5н одноос)

Нэр: Money to burn

Зохиогч: James Grippando

ISBN дугаар: 978-0-06-155630-2

Posted via email from The Bibby Times

Saturday, October 31, 2009

"Hold Tight" номны дүгнэлт



"Айл болгон өөрийн гэсэн нууцтай байдаг" гэж эхэлдэг энэхүү номыг би сургуулийн номын сангийн тавиур дээр байхад нь сонирхон ар талын богинохон тайлбарыг нь харлаа.

Тайлбар нь ингэж байв: Майк, Тиа Бая өөрийн 16 настай хүү Адамыгаа тагнахаар болжээ. Түүний хамгийн сайн найзын амиа хорлолт нь түүнийг улам дүнсгэр, тусгаарлагдмал болгож байв. Тиймээс эцэг эх нь түүний компьютерт нь өөрийнх нь хэссэн бүх вебсайт, бичсэн болон хүлээж авсан и-мэйл, мессэнжэрийг хянах боломжтой програм суулгадаг. Хэдэн хоногын дотор "Зүгээр л чимээгүй бай тэгвэл бүгд аюулгүй" хэмээх учир битүүлэг мэссэж ирдэг. Энэ бүхэн тэднийг хэний ч хүсээгүй аюулруу дагуулдаг.

Анх тайлбарыг нь уншчихаад л авмаар санагдаад номын сангаасаа зээлж авлаа.
Ер нь дөнгөж уншиж эхлэхэд л учир битүүлэг, миний учрыг нь олох хүсэл нь улам нэмэгдэж сонирхолтой бас аймшигтай ч юм шиг мэдрэмж төрж аль болох хурдхан уншиж дуусгах, энэ бүх хэрэгний цаана хэн байгааг мэдэх гэсэн хүсэлдээ автан энэхүү Триллер номыг 4 хоногын хугацаанд уншиж дуусгав.
Энэ миний анхын Harlan Coben-ы ном бөгөөд миний уншсан Триллер номнуудаас хамгийн сайн нь болсон гэж хэлэхэд таатай байна.

Энэ номыг уншаад Булгаа нь ийм ийм зүйлүүдийг бодлоо :
"Хэдий гаднаасаа сайхан харагдаж байгаа боловч айл болгон өөрийн гэсэн нууцтай."
"Итгэл гэдэг бол хүмүүсийг хооронд нь холбож байдаг гүүр, үүнийг эвдэж буцааж бий болгож болох боловч хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй"
"Дайн хүний дотор оршиж байдаг буруу занга нь суллаж өгдөг муу талтай"
"Өшөө хорсол хүнийг юунд ч хүргэж болно"
"Амлалт гэдэг хэдий биелүүлэхэд хэдий хэцүү боловч үргэлж сайн зүйлд хүргэдэггүй"

Энэ ном нь ерөнхийдөө Итгэл, Хайр, Өшөө хонзон, Үхэл хагацал, Нөхөрлөлийн тухай бөгөөд эдгээрийг хооронд нь нарийн холбож бас учир битүүлэг байдал нэмж өгсөнөөр агуу болгосон юм.

Номны нэр: Hold Tight
Зохиолч: Harlan Coben
ISBN: 978-0-451-22650-1

Хэрэв та Триллер ном унших дуртай бол энэ номыг заавал уншаарай.
Үнэлгээ: 10/10 Оноо