Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE
Сүүлийн үед би блог дээрээ өөрийнхөө тухай бичихээ больчихсон. Гэхдээ энэ удаа өөрийнхөө хэн байсан тухайгаа бичмээр санагдлаа. Хүн гэдэг үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдгийн адилаар Булгаа ч гэсэн өнгөрсөнөөсөө нилээд өөрчлөгдлээ гэж би өөртөө дүгнэлт өгч байна.
За тэгээд өнгөрсөний би буюу Булгаа ямар байсан талаар түүхийг сөхөе.
Хуучин би ерөнхийдөө нүдийг нь өөр тийшээ харуулахгүйн тулд хийсэн морины нүдний хаалт луугаа адил өөрийнхөө ертөнцийг бусдийн ертөнцтэй адилхан мэт хардаг, юмыг нээлттэй бус хаалттай талаас дүгнэдэг, юмны үнэ цэнэ үл ухаарагч, хэгжүүн ааштай, пээдгэр, нийтэч бус, биеэ тоосон нэгэн ажээ.
Тэр зөвхөн хавчигдмал ертөнцөөс ирсэн мэт дуу, хөгжим, урлаг, спортыг ойлгодоггүй бөгөөд зөвхөн өөрийн мэддэг төрлийн дуу, спорт нь хамгийн бас хамгийн зөв гэж боддог байв.
Мөн тэрээр өөрийгөө хичээлд сайн болохоор бусдаас дээгүүр тавьж боддог мөн тэр нь л зөвхөн сайн сайхан амьдралд хүргэнэ гэтэгт итгэдэг байв.
Хуучны Булгаа мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй мөртлөө их мөнгө хийх, гоё машин, гоё байшинтай болох гэх мэт өнгө мөнгийг хүний зан чанар, нөхөрлөл, шударга ёс, ёс суртахуунаас дээш тавьж үздэг байв.
Мөн тэрээр гэр бүл, эгч ах дүү, хамаатан садан, найз нөхөд хүнд ямар хэрэгтэй мэддэггүй тэнэг нэгэн байв. Тэр хэдийгээр найз нөхөдтэй боловч хувиа хичээсэн, хунашгүй зан гаргадаг муу найз байсан.
Өнгөрсөн цагт Булгантамир гэж хүн ийм л байсан. Тэр магадгүй юмны наана цаанахыг ухаарах болоогүй байсан болоод тэгж аашлаж байсан буй биз гэхдээ өнөөдрийн би өчигдрийн би-гээс хамаагүй өөрчлөгдсөн гэж би бодож бна. Мэдээж төгс хүн байдаггүй болохоор одоогийн би-д засах, залруулах, ухаарч сэхээрэх юмс зөндөө олон байгааг би мэддэг. Гагцхүү маргаашийн би гэж хүн заавал өнөөдөр, өчигдөрөөсөө юм сурж сайжирсан байх ёстойг би ойлгох ёстой.
Хүн болгонд сайн зан чанар ямар нэгэн хэмжээгээр байдаг тул надад ч гэсэн тийм чанар өнгөрсөн цагт байсан байх гэж би найдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь өнөөдрийн Булгаагийн сайн зан чанар нь өчигдрийн Булгаагаас дээр байх ёстой.
Posted via email from The Bibby Times