Money to burn бол миний хамгийн сүүлд уншсан триллер төрлийн ном. Анх товч танилцуулганаас нь уншихад надад таалагдана гэдгийг мэдэж байв. Яагаад гэвэл энэ ном нь Wall Street дэх үл хөдлөх хөрөнгийн ертөнцийг Michael Cantella хэмээх залуугын амьдралаар харуулдаг бөгөөд хэрхэн том корпарацууд хуулийн дагуу болон хууль бусаар хэрхэн мөнгө хийдэг тухайг хайр дурлал, өшөө авалтаар дүрсэлсэн байдаг. Wall Street дэх амьдрал үргэлж бидний төсөөлж байдаг шиг бизнес хувцас өмссөн чинээлэг улсууд хувьцаа, үнэт цаас гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаалж, наймаалж байдгаас гадна нууцаар мөнгө угааж байж болох талтай гэдгийг санал болгосон байгаа юм.
Би энэ номыг шөнө уншиж эхлэхэд л үйл явдал нь таамаглахад их хэцүү, их сонирхолтой байв. Тэгээд дараагийн болох үйл явдалыг мэдэх гэж шуналтайгаар уншиж байв би. Хуудас эргүүлэх болгонд шинэ мэдээлэл, шинэ сэжиглэлт нэмэгдэж байв. Тасралтгүй нэг шөнө, нэг өдөр уншсаны эцэст би номны төгсгөлд, хамаг хариуны эцэсд ирж бүх юмыг мэдэж авсандаа болон маш сонирхолтой ном уншсандаа баяртай байв.
Миний “Money to burn” номын талаархи дүгнэлт бол энэ байлаа харин номын зохиолч James Grippando ингэж тайлбарлажээ:
“Гучин нэгэн насыг зооглож буй Michael Cantella бол Wall Street-ын тэргүүлэх банкны нэг болох Saxton Silvers Банкны өсөж буй од. Бүх зүйл төлөвсөний дагуу явж байтал түүний амьдралын гол утга учир болох Ivy Layton хэмээх бүсгүй Бахамас дахь бал сар дээрээ алга болдог. Дөрвөн жилийн дараа. Энэ бол Майкалын 35 хүрсэний төрсөн өдрийн орой, бүх зүйл төлөвлөсний дагуу хэвээр: амжилттай ажил, үзэсгэлэнт шинэ эхнэр, зөндөө их мөнгө. Жаргалаа эдлэж буй Майкал компьютерээ асаагаад өөрийн хамгийн хөрөнгө оруулалтын данс руу гаа нууц үгээ хийгээд шалгатал: Ноль Баланс. Дахин, дахин шалгасаж бас өөр данснуудаа шалгасан ч бүгд ноль, тэг гэж зааж байв. Хэн нэг заавал түүнийг хийсэн байж таараа. Түүнд ганцхан сэжүүр байлаа энэ бол ‘Яг төлөвлөсний дагуу xxoo (тэврэлтүүд болон үнсэлтүүд)’ хэмээх и-мэйл байв. Энэ гурван үгээр бол Майкалын мэдэх амьдрал нь тэр чигээрээ алга болсон байв. Saxton Silvers гэнэт дампуурлын ирмэгт ирчихээд байгаа бөгөөд Майкал энэ байдалд хүргэсэн хүнээр гол сэжиглэгдэж байв. Майкал ганцаархнаа үлдсэж юманд хашагдсан, гэр бүлийн салалтийг амсаж буй болон FBI ажилтан үйл хөдлөлд нь оролцсон хэцүү байдалд орсон байв. Мөн түүний компьютер дээр суулгасан мэдээлэл нууцаар цуглуулдаг програм, JBU-аас ирсэн учир битүүлэг и-мэйл гэх мэт асуудалд хутгалдсан байв. Хэн нэгний хорт явуулганд орсон Майкал нэрээ цэвэрлэхэд яаахаас ч буцахгүй байдалд орсон байв. Тэгж явж байгаад хэд, хэдэн шинж тэмдэг эхний эхнэр болох Ivy-тай холбоотой байгааг тэрээр ухаардаг. Хэрэв Ivy үхлээс муу заягаар Майкайлтай уулзах гээд буцаад ирсэн бол яахав?”
Хэрэв мөнгө, учир битүүлэг байдал, хайр дурлал, акшион төрлийн номонд дуртай бол Money To Burn бол их гоё ном.
Миний өгөх үнэлгээ: 4.5 од (5н одноос)
Нэр: Money to burn
Зохиогч: James Grippando
ISBN дугаар: 978-0-06-155630-2
No comments:
Post a Comment