Wednesday, May 5, 2010

Энэ залууг магтан дуулъя!

Хэдэн долоо хоногын өмнө би "Hey,Soul Sister" би чамд дурлачихаад байна зарлаад яваад байсан бол дөнгөж сая YouTube хэсэж яваад нэгэн авъяаслаг бас сэргэлэн залууг олжээ.
Энэхүү залуугийн нэр нь Victor Kim гэдгийг саяхан олж мэдлээ.

Victor өчигдөр буюу 5 сарын 4нд найз охиндоо Train-ий Hey, Soul Sister дууг дуулж, видео эвлүүлж клип болон гаргажээ.
Тэгээд гарсан клип нь хэр болсон гэж санана?
Зүгээр л тасархай гэж хэлмээр байна.

Дашрамд дурьдахад манай залуучууд энэ залуу шиг дуу дуулах, видео эвлүүлэх авъяастай бол ийм юм хийгээрэй. Найз охин чинь шууд л чамд унаж тусна. Аягүй бол маргааш хоёулаа сууя гэж асууж магадгүй шүү!

За ингээд энэхүү авъяаслаг, сэргэлэн залуугийн найз охиндоо төрсөн өдрөөр өгсөнг бэлгийг нь таалан соёрхоё!

Posted via email from The Bibby Times

1 comment:

Anonymous said...

Im Yourz gedeg shig duu baina. klip ni ch bas teriig duuraisan ch yumuda.