Thursday, November 25, 2010

180$ ийн үнэтэй “ногоон гэрэл”

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Хоёр хоногийн өмнө би гэж хүн сургууль руугаа яарч яваад аваар, осол хийх шахлаа. Яг юу болсон бэ гэхээр ногоон гэрлээр амьжиж зүүн гар тийшаа эргэх гэж хурдтай явж байгаад үрүүлээ(энэ орос  үгийг яаж бичихийг нь мэдэхгүй) дутуу дарсанаас болж баруун талын урд болон хойд  дугуйгаа замын хашлаганд их хүчтэй цохисон. Тэр дороо замаасаа гараад харахад миний обудь нь аймар болчихсон байдаг юм даа. Тэгээд яахав дээ гайгүй байлгүй гээд сургууль руугаа явсан чинь миний машины тэнхлэг тохиргоо нь алдагдсан бас хурдтай явахад хойд талын дугуйнууд мөсөн дээр халтирч байгаа мэт баруун, зүүн талруугаа гуйваад аймар сонин болчихсон байв.

Өөрийн энэ тэнэг үйлдлийн хариуд би бүхэл бүтэн хоёр өдөр, 180 доллар төлж байж машинаа засууллаа.
Тэгээд би бодлоо л доо: “Нэг муу ногоон гэрлийн хойноос хөөж байгаад амиа өгөх шахлаа. Хэдхэн секунд хүлээсэн бол би өөрийнхөө хоёр өдөр, 180
$ ийг зарлагдахгүй шүү дээ. Тэгээд эцсийн эцэст хүний эрүүл мэнд чухал ш дээ. Хичээл яахав хоцорж болно, муу авч болно. Энд хүний амь нас яригдаж байна.”

Тиймээс иймэрхүү байдлаас болж амь насаа золиослох бол тэнэг үйлдэл. Тийм болохоор замын хөдөлгөөнд аль болох тайван, болгоомжтой оролцох нь их чухал гэдгийг би мөн чанараар нь ойлгож байх шиг байна.

Зарим хүмүүс бусдын алдаан дээр суралцаг тул миний алдааг жишээ болгож суралцахтун. Зарим хүмүүс өөрсдийн алдаан дээр суралцдаг тул би ч гэсэн алдаагаа засахтун. Харин зарим хүмүүс алдаагаа засдаггүй тул амьдрал түүнтэй харанхуйгаар мэндлэхтүн.

Posted via email from The Bibby Times

2 comments:

www.monkey.mn said...

Яарвал даарна гэж үнэн байна уу?

Admin said...

яг үнэн. сая манай дүү бас шөнө дөлөөр нисэх явж найзыгаа гаргаж өгөөд буцах замдаа үүрэглээд замаас гарч байшингийн булан мөргөөд машины авах юмгүй болсон байна лээ. 300 мянган төгрөгийн зардал гарсан.