Thursday, December 30, 2010

Kanye West - Homecoming

Нэг фм-ээр хальт сонсож, дурласан дуугаа олоход ямар хэцүү байдаг зовлонг эдэлж үзсэн үү? Дээр нь дууных нь үг, дуучин, дууны нэр гээд бүх хайж болох түлхүүр мэдээллийг мэдэхгүй бол бүүр хэцүү.
Би бараг сарын өмнө B96 фм-ээр нээх гоё төгөлдөр хуур, дээр үеийн классик аян дээр үгэлсэн дуу сонссон юм л даа. Тэгээд ямар гоё дуу вэ? гээд л өнгөрсөн. Дараа нь дахиад сонссоод "жинхэнэ янзын гоё дуу байна" гэж бодоод яаж ийж байгаад татаж аваад iPod-н доо хийж сонсоё гээд хайж эхлэлээ. Үгэлж байгаа стиль нь Kanye West шиг болохоор нь grooveshark руу орж түүний шинэ цомог болох My beautiful Dark Twisted Fantasy цомгийн бүх дууг нь сонсож үзлээ. Ерөөсөө олддоггүй болохоор B96.com руу орж өчигдөр, өнөөдөрт тоглуулсан бүх дуунуудыг тоглуулж үзлээ. Бас л олдоггүй ээ.
Харин өнөөдөр явж байтал нөгөө миний хайгаад сүйд болж байсан дуу минь явдаг юм даа. Жинхэнэ занаж байгаад гол дууны хэсэг болох "Do you think about me now and then?"-ийг бичиж байгаад гүүглдсэн чинь "Kanye West - Homecoming" гээд гарч ирэхээр нь youtubees клипийг нь үзсэн чинь нөгөө гайхал чинь харин мөн байдаг юм даа. Миний баярласан гэж жигтэйхэн.
Тэгээд бодлоо л доо. Би уг нь Kanye West гэж зөв таасан байна. Яг юу нь дээр алдаваа гээд викидээд үзсэн чинь 2008 оны 2-р сарын 18нд гарсан дуу байнсан байна. Хуучин боловч доторхи агуулга, аялгуу нь үл хуучрах тул надад асах их таалагджээ дүгнэв.
Хэрэв та бүхэн энэ дууг өмнө сонссон, сонсоогүй байсан ч сонссоод үзээрэй. Нэг л гоё дотно мэдрэмж төрүүлнэ. Магадгүй Kanye West гэртээ очиход(Chicago, Il = Chi Town) ийм дотно, сайхан мэдрэмж төрсөн болохоор энэхүү дууг хийгээ биз. Магадгүй би энэ дууг гэртээ ирчихээд дуулах биз ээ.

No comments: