Thursday, December 30, 2010

Доргидог усан онгоц

Кино биднийг инээлгэдэг, түгшээдэг, айлгадаг, гайхшруулдаг, уйлуулдаг, бас уяраадаг учраас бид кинонд дуртай. Хэрэв аливаа нэгэн кино таныг бүхэл бүтэн 2 цагын турш инээмсэглүүлж чадаж байвал хэн ч гэсэн гоё, сайн хийгдсэн кино гэж дүгнэх нь гарцаагүй. Харин саяхан миний үзсэн тэр кино намайг бүхэл бүтэн киноныхоо турш баясгаж чадсан.

Энэ киноны нэр бол: Pirate Radio. Та бүхэн найруулагч Richard Curtis-ыг түүний хийсэн зул сар болон (олон төрлийн) хайрын тухай маш гоё кино болох Love Actualy-гаар мэдэх байх. Нэг сонирхолтой зүйл гэвэл Pirate Radio нь түүний найруулсан хоёрдахь кино юм.

Киног товчхоноор танилцуулвал: “60-аад оны үе бол РокнРолл хөгжим бүх залуучуудын сэтгэл зүрхийг эзэмдсэн үе байлаа. Гэвч Их Британы засгийн газар фм, радиогоор РокнРолл дуунуудыг тоглуулах нь хориглосон байв. Энэ кино Радио Рок хэмээх радио станц болон РокнРолл хөгжимд юугаа ч өгөхөөс буцахгүй хэдэн залуучуудын тухай хөгжилтэй явдлуудын тухай юм.“
Мөн кино нь бодит түүхнээс үндэслэн хийгдсэн болно.

Энэхүү 2009 онд хийгдсэн инээмсэглүүлдэг кино нь таньд өмнө нь мэдэрч байгаагүй цоо шинэ сэтгэгдэлийг төрүүлнэ. Нэмэж хэлэхэд РокнРолл хөгжимд дуртай, дургүй хэн ч үзэхэд тохиромжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

Posted via email from The Bibby Times

No comments: