Саяхан файлаа ухаж явж байгаад Цэцэгийн “Нийслэл Хүү” цомогны тухай бичиж байсан өөрийнхөө нооргоо оллоо. Тэгээд нэгэнт бичээд эхэлчихсэн юм чинь дуусгачихъя гэж бодоод үүнийг хүргэж байна.
“Нийслэл хүү эхлэх үү, хэлэх гэсэн үгээ хэлэх үү?” гэсэн уриатай Цэцэгийн дөрөвдөх цомог болох “Нийслэл хүү” нь бусад хип хоп цомгуудийг бодвол арай өөр хэв маягтай болжээ. Тэр нь юу вэ гэвэл “Үлгэр жишээ хип хоп” гэж хэлж болохоор хэв төрхийг агуулсан байна. Мөн өмнө нь хөндөгдөж байгаагүй “Нууц”, “Замын хөдөлгөөн”, “Зориг” гэх мэт нийт 16-н дуутай сайн цомог болжээ.
Ихэнхи хүмүүс хип хоп дандаа хүүхэд багачуудад буруу үлгэр дууриалал болж байна гэдэг бол Цэцэ өөрийнхөө энэ цомгоороо дамжуулан Хип Хопоор ч гэсэн хүүхэд, залуучуудыг зөв, орчин үеийн ёс суртахууныг сурч болно гэдгийг “Нийслэл хүү” цомог хэлэх гэсэн болов уу гэж дүгнэлээ.
Зарим дуунуудын хэлэх гэж байгаа санаануудыг танилцуулвал:
Нийслэл хүү – Дээл өмсдөггүй ч гэсэн бид нар (нийслэлийн залуучууд) бол Монгол хүмүүс. Нийслэл хүү хэрхэн Монгол ёс заншилаа орчин цагт хэрэглэхээ мэддэг. Одоо Монголчуудаа технологид ухаанаа заръя.
Баба Яга – Хог хаяхаа болъё
Саамар/Summer – Зуны сүлд дуу.
Нууц – Хэнд ч битгий хэлээрэй гэж хэнд ч битгий хэлээрэй.
Зориг – “Зоригт хүний зорьсон зүйлийг зогсоох зүйл нь хутга биш. Зориг гэдэг уурын мунхагаар дайрна гэсэн утга биш.”
Ирээдүй – Жинхэнэ залуучуудыг зоригжуулагч дуу. Нэгэн зэрэг амаа нээцгээе, хөгжлийн төлөө тэмцэцгээе. Ирээдүй эхлэнэ эндээс, тэндээс, биднээс, надаас, чамаас. Эхлэхгүй ээ ирээдүй аль нэг намаас. Өнөөдөртөө өөдрөг маргаашдаа бэлэн бай. Болохгүй, бүтэхгүй гэж битгий ай. Адилхан аавын хүн юугаар дутахав.Битгий хойшоо суу, тархиа цэнэглэ.
Замын хөдөлгөөн –3:00 Бөхийн өргөө. 4:00 Багшийн Дээд. 5:00 Төв Шуудан. 5:30 Хүүхдийн 100. 6:00 Хүүхдийн 100. 7:00 Хүүхдийн 100. 8:00 Хүүхдийн 100. Урагшаагаа явах нь уу? Тиймээ энэ бол нийслэл хотын маань замын хөдөлгөөн.
Ногоон гэрэл байвал яваарай, Шар байвал анхаараарай, Улаан цайм улаан гэрлээр орж битгий танхайраарай. Дүрмээрээ явбал замын түгжээ үүснэ гэж үү дээ?
Brave – С.Зоригийн нэр нь цэвэр, С.Зоригийн сүнс нь цэвэр, С.Зоригийн хөшөөнд хүмүүс цэцэг өргөсөн хэвээр. Амьддаа бие биеэнээ хайрла, монголчуудаа. Алив сайхнаа ах дүүсээсээ харамлаж болох уу даа?
Хэрэв таньд Цэцэгийн энэ цомог дажгүй юм шиг санагдсан бол ойролцоох СД зардаг дэлгүүрээс “Нийслэл хүү”-г худалдаж авч сонсоорой. Таньд таалагдана гэдэгт би итгэлтэй байна.
No comments:
Post a Comment