Sunday, May 26, 2013

Удаан уулзаагүй юм байна. Сонин юутайв дээ?

Блог... Надад блог байдаг бил үү гэж хэлж болохоор удаан хугацаан өнгөрчихжээ.
Хэрэв миний блогийг уншдаг байгаад (уншдаг хүмүүс байя гэж найдъя хэхэ) тасалдсан бол Булгаа миний бие чин сэтгэлийн хүлцэлийг өчье.

Блог бичээгүй байх хугацаанд дэлхий ертөнцөд юу юу болж өнгөрөв?
  • 2 Сар - Солир - Челябинск - 1,491 Сүпэр Боул - Рейвэнс 
  • 3 Сар - Шинэ Ромын Пап - Франсис Уоролд Бэйсболл Классик - Доминикан 
  • 4 Сар - Бэйсболл Home opener 
  • 4 Сар - Бостон Марафон 3 - 264 
  • 5 Сар - Буллз плэй-оффын 2р шатанд Хийтэд хожигдов
  • Аваргуудын Лиг - Байерн 
За томоохон болсон явдлууд ийм байдаг юм байна.
Харин Bibby хүүд юу тохиолдов?

  • Пүүзний хорхойгоо дарж авав. Macklemore-ийн Wings дуу их тус болов ойлгоход. Мань мэтэд тохирохгүй үнэтэй хобби. 
  • Жоохон эрүүл хоол идэх гэж ганц, хоёр сар эрүүл хоол идэж оролдов. Үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. 
  • Хийжүүлсэн ундаа уухаа зогсоосон. Одоо дандаа ус, жүүс, рашаан, чирэхгүй iced tea ууж байгаа. Өөртөө их бахдалтай байгаа. 
  • Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хүний тухай ном уншсан. Амжилтанд хүний зуршил их нөлөөлдгийг нэгэн номноос ухаарсан. 
  • Сургуульдаа бүртгүүлсэн байгаа. Удахгүй сургуульдаа явна. Одоо юмыг сунжруулахгүй тасдаад, чавчаад явна. Хэ хэ. Нээрээ! 
За нэг иймэрхүү. Одооноос эхлэн ямар нэгэн хэлбэрт багтахгүйгээр өөрийн дуртай юмаа блог дээрээ бичих болно.

2 comments:

Frank said...

Хэлбэрт баригдахгүй байх чинь сайхан сонсогдож байна. Чамайг ч их хүлээлээ, хаашаа ч алга болчихсон юм бүү мэд. Жиргээ нь ч эрс цөөрөөд эхэлсэн болохоор дурлалд автсан болов уу гэж таамаглаж суулаа.

П.Булгантамир | Bibby Purev said...

Сэтгэгдэл бичсэнд чинь бас миний энэ бичлэгийг уншсан чинь их баярлалаа.

Сүүлийн өнгөрсөн саруудад блог бичих сонирхол эрс буурсан байсан тул блогоо ингэж эзгүй мэт орхисон.
Хэхэ дурлал мурлал тохиодсон бол уг нь илүү сонирхолтой байлаа.
Одооноос эхэлж үе үе бичнэ.