Wednesday, April 23, 2014

Жазз хөгжмийн урсгал руу орохуй болон Louis Armstong

Нөгөө Хип-хоп сонссдог байсан Булгаа чинь сүүлийн хэдэн жил ихэвчлэн Поп болон Дэйнс дуу сонсдог болсон гэдгийг та нар анзаарсан байж магадгүй ээ.
Харин саяхан нэг мэдсэн чинь өнөөх Булгаа чинь Жазз хөгжимд дуртай болсон гэнэ.

Цаг хугацаа гэж...
Саяхан л Классик хөгжимд дургүй гээд Рап, Поп, R&B, Dance сонссоод яваад байсан одоо Жазз хөгжим сонссоод сайхан уярах шиг болон кайф авдаг болжиж.
Надтай адилхан Классик хөгжим руу орж байгаа хүн байна уу?
Байгаа бол ямар урсгалын болон ямар дуунууд сонсож байгаагаа коммэнтэн дээр хуваалцаарай.

За Жазз хөгжим руу ороход их нөлөөлсөн хүн бол Louis Armstrong (Lүүи Аармстронг).
Энэ хүн Жазз хөгжмийг нэрд гаргахад их нөлөөлсөн бүрээч болон дуучин хүн юм. Жазз урсгалынхаа ганцаарчилсан (солоист) төрлөөр тоглохоос гадна их сайхан хоолойтой.











За бараг хүн болгон Лүүи Аармстронгийн "What A Wonderful World" дууг мэдэх байх. Би өмнө нь өчнөөн олон удаа сонсчоод хэн гэдгийг нь мэддэггүй байж.

  Харин миний анх сонсчоод дурласан дуу бол түүний "La Vie En Rose" буюу "Ла Вий Ан Роуз" дуу юм. Дууны нэрийг орчуулах юм бол "Амьдралыг ягаан өнгийн шилээр харахуй" гэсэн утгатай. Уг нь энэ дуу нь Франц дуучин Édith Piaf-ийг бөгөөд надад Louis Armstrong-ийн дуулсан нь ихэд таалагддаг.
За тэгээд "Амьдралийг ягаан өнгийн шилээр харахуй"




Louis Armstrong-ийн тухай дэлгэрэнгүй видео үзэхийг хүсвэл энд дарна уу.

3 comments:

Frank said...

Сайхаан. Найзаас үргэлж нэг тийм сайхан мэдрэмж, сайхан энерги, сайхан сэтгэл гэрэлтэж байдаг. Чиний бичсэн, ярьсан, хэлсэн үгс чинь дандаа нэг юм бодогдуулж байх юм. Магад энэ нь миний чамайг үнэлэх үнэлэмжтэй холбоотой биз ээ.

Жазз хөгжим бол гайхалтай урлаг. Гэхдээ өдийг хүртэл би нэг их хүчтэй татагдаж, байнга сонсолгүй ирсэн. Хааяа нэг Frank Sinatra, Amy Winehouse гээд цааш нэг их хэтрэхгүй..

Харин сүүлийн үед french pop нэлээд сонсох болсоноо нуухгүй :)

П.Булгантамир | Bibby Purev said...

Үргэлж миний блогийг уншиж бас үнэлж байдагт чинь их баярладаг шүү, Франк!
Хүнд ядаж жоохон ч гэсэн сайхан мэдрэмж төрүүлэх ч юм уу инээмсэглэл бэлэглэх надад их сайхан байдаг.
Мөн нэг ч гэсэн урам өгсөн сэтгэгдэл бичихэд би хичнээн их баярладаг гээч. Улам сонирхолтой, хүнд хэрэгтэй юм бичмээр санагддаг.

Сүүлийн үед Жазз хөгжим их гайхалтай санагдаж байгаа. Ирээдүйд өшөө гүнзгий сонсоё гэж бодож байгаа.

Франц поп? Сонирхолтой сонсогдож байна. Гайгүй сонсчихоор дуунууд бол санал болгоорой. Би ч гэсэн сонсож үзмээр санагдлаа.

Frank said...

Чамд хэдэн дуу сонсож үзэхийг санал болгох гээд мартчихсан явж байна.


Christophe Maé - Ma douleur, Ma peine
Christophe Maé - Je Veux Du Bonheur
Zaz - On ira
Zaz - Je veux
Cats on trees "Sirens call"