Friday, February 28, 2014

Macklemore & Ryan Lewis - Wing$

Пүүзний талаар бичлэгийг Macklemore & Ryan Lewis нарын Wing$ дуутай хамт оруулъя гэж бодлоо. Энэ сэдэв надад их хамаатай болохоор яг юунаас нь эхэлж бичихээ мэдэхгүй байдаг.
За байз, Пүүз / Sneakers гэхээр бид бараг амиа өгчих нь холгүй байдаг. Тэд нарын нэг нь би байсан.
Эхлээд өөрийнхөө пүүзний хоббины талаар жоохон түүх ярьж өгье л дөө.

Яагаад ч юм багаасаа авхуулаад бид нарын дунд пүүзээрээ уралдах тийм зүйл байдаг байсан мэдээж одоо ч байгаа.
Би ч гэсэн яаж дутахав гээд амьхандаа ориг пүүзтэй болох гэж их оролддог байлаа. Ээж аавыгаа ч их шаналгасан даа. Бүүр надад бараг 2, 3 размер том пүүз авч өмсөж байлаа. Яахав жижигхэн хөлтэй хүүхдэд яаж тэр үеийн ориг пүүз олдохов. Тэгээд нэг Converse-ийн савхин пүүз авхуулж өмссөн. Аав тэр үед миний тэнэгийг бусдад хэлж байхав дээ. Ориг пүүзтэй би гэдэг нөхөр тоохгүй пүүзээ чяхруулаад явж л байлаа. Өө тийм тэр үед чяхардаг пүүзийг ориг гэж үздэг байлаа. хэ хэ.
Одоо бодоход их л инээдтэй байгаа биз?

Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид нар / би тийм брэнд нэрээр өөрийгөө илэрхийлэх гэж оролддог гэсэн юм уу даа. Одоо жишээлбэл хэрэв би ориг пүүз өмсвөл би аймар лаг болно гэх мэт үзэд бодол. Мэдээж иймэрхүү маркетинг үйл ажиллагаа тухайн компанидаа их ашигтай болохоор манай энэ пүүзийг өмсвөл чи аймаг гоё харагдана мөн өндөр үсрэнэ гэх мэт.

Би Америкт ирээд өөрийнхөө хөдөлмөрөөр гоё пүүзнүүд авч өмсөөд бүүр өөрийнхөө мөрөөдөл болсон Жордан пүүзээ авч байсан. Бас тэрүүхэн дээ өөрөөрөө бахархаж байв.
Тэгээд нэг мэдсэн чинь пүүз цуглуулдаг Sneaker Head болох шахсан.
Бас хөөрхөн хэдэн пүүз авч орхисон байлаа.
Пүүз цуглуулна гэдэг чинь их үнэтэй хобби шүү дээ. Муу оюутан над шиг хүнд тохирохгүй хобби болохоор би пүүзнүүдээ эргүүлээд зарсан.

За харин миний энэ танилцуулах гэж байгаа дуу яг миний ярьж байгаа зүйлийг хэлж байгаа юм.
Мacklemore ч гэсэн бид нарын адилаар багаасаа ориг пүүз мөрөөдөж өссөн. Тэгээд анхныгаа пүүзийг авснийхаа дараа бусдын адилаар пүүзээ өмсөхгүйгээр шинээр нь хайрцаганд нь хадгалах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг дагасан.Тэгээд дуун дээр нэг найз нь пүүзнээсээ болоод амиа алдсан гэсэн байдаг. Macklemore бодсон байх л даа. Эцсийн эцэст пүүз бол зүгээр пүүз. Бид нарын хэрэглэдэг энгийн хэрэгсэл.
Миний хэлэх гэж байгаа агуулгийг тунгааж бодно уу?



1 comment:

Anonymous said...

This dream that they sold to you
For a hundred dollars and some change
Consumption is in the veins
And now I see it's just another pair of shoes

Миний сонсох дуртай дуучин. Ямар ч байсан хэлэх гээд байгаа санааг нь ойлгож байсан ч энэний ард ийм донтсон/Addicted/ :D хүмүүс ийм амьдрал байдаг гэж ойлгоогүй байж.

This dream that they sold to you
For a hundred dollars and some change
Consumption is in the veins
And now I see it's just another pair of shoes

Сонсохоор л юм юм бодогдмоор.

Thumbs up for the post.