2011 он миний хувьд зарим зүйлээрээ ололттой, бас зарим зүйлээрээ амжилт муутай саарал он жил болж өнгөрлөө. Үүнээс товчхон дүгнэвэл.
Би гэдэг хүн 2011 он хүртэл color-blind буюу өнгө ялгадагүй нэгэн байж. Миний амьдрал 2011 он хүртэл харанхуй хонгилд буй хүн рүүгээ адил амьдрал гэгчийг зөвхөн нэгэн өнгөөр хардаг байсныг оны эхнээр өөр өнгө энэхүү хорвоо дэлхийд бий гэдгийг мэдэж авч "Хараас цагаан руу шилжихүй" гэсэн том зорилтыг тавьсан билээ.- Comfort Zone-ээсээ гарав. Өөртөө шинэ асуудлууд бий болгож өөрийгөө сорив. Амжилттай болов.
- Амьдралыг өнгөтөөр харж эхлэв эсвэл дөнгөж харж эхлэв.
- "Хараас Цагаан рүү Шилжихүй" зорилтыг тавив.
- Шинэ найз нөхөд
- Шинэ сонирхолуудыг олж авав. (Бэйсбоолд дурлав, Америк Хөлбөмбөгт сонирхолтой болов.)
- Материаллаг хэрэгцээгээ сайжруулав (Шинэ машин, лайптоп, утас г.м.)
- Хувийн амьдралдаа зарим өөрчлөлт хийв.
Дээр дурьдсан миний хувьд амжилтанд тооцогдож байгаа бол мэдээж амжилтүй зүйлсээ нуулгүй дэлгэе!
- Буруу төлөвлөлт том, жижиг гэлгүй ямар нэгэн төлөвлөгөөг алдаг болохыг сайн мэдэж авав.
- Муухай ааш зан
- Залхууралтай нөхөрлөсний хор дагаварыг хичээл, номон дээрээ үзэв. Дахиж нөхөрлөхгүй гэдгээ өөртөө амалсан байгаа.
- Гэр лүүгээ холбоо бараг барьдаггүй
- Өөр зөндөө зүйлс бий.
Одоохондоо санаж буй буруу үйлдлүүдээ дээр бичлээ.
Харин 2012 онд П.Булгантамир (Bibby) юу хийхийг зорьж байнаа?
- Сурлагын өндөр амжилт үзүүлнэ
- Монгол явна. Аав, Ээж, Эгч, Дүү болон найз нартайгаа уулзана.
- Сааралаас аль болох Цагаан рүү шилжих
- Хувийн амьдралдаа зөндөө олон нэмэлт өөрчлөлтүүд оруулах
- Булчинлаг болох
За ингээд ирж буй 2012 ондоо зорьсоноо хийх гэж би их хичээх болно!
Үүнийг уншиж буй та ч гэсэн өөртөө зорилго тавиад дараа жилийн төгсгөлөөр надтай цуг өнгөрч буй болон ирэх гэж буй оноо дүгнэвэл яасан юм бэ?
Бичсэн: П. Булгантамир
2011.12.31 11:51 p.m.
Des Plaines, IL, USA
No comments:
Post a Comment