Thursday, December 31, 2009

Шинэ оны мэнд!

Шинэ он боллоо, боллоо
Ширээн дээр амттан ирлээ ирлээ
Хайрт найзууд цугларлаа цугларлаа
Хамаатнууд маань ч бас ирлээ ирлээ
Гэрийнхэн бүгд ширээ тойроод суулаа суулаа
Голд нь би ч суулаа суулаа.

Бүх ирсэн хүмүүс инээлдэнэ, хөөрөлдөнө, бас бүжиглэнэ
Хоорондоо наргилдана, хөгжилдөнө, бас цэнгэлдэнэ
Хүн болгон инээнэ тэр инээмсэглэлүүд хуурамч биш
Хүн болгон аз жаргалтай харагдана харин тэр нь үүрдийнх

Найзууд, хамаатнууд, гэр бүлийнхэн маань өнгөрсөн жилийнхээ паянг ярина, инээнэ.
Болсон бүх сайхан, муухан зүйлүүдээ дүгнэн ярина. Алдаанаасаа суралцана.
Дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргана. Алсаа харна.

Энэхүү шинэ жилд зориулсан шүлгэнцэрийг та бүхэндээ Булгаагийн зүгээс дэвшүүлж байна.
Хэрэв миний энэ захиаг авсан бол та миний шинэ жилийн партинд ирсэн байна гэж бодоорой

4 comments:

baatarscc said...

Шинэ оны мэндийг дэвшүүлье.

Uyanga Tsoggerel said...

Партид чинь ирчээд байхад юмаа гаргаачээ. Ямар ч байсан санасан бүхэндээ хүрч, сарвайсан болгоноо авах болтугай! HNY!!!

Gansukh Batjargal said...

шинэ жилийн мэнд хүргэе

sanakae said...

Шинэ жилийн мэнд хүргэе.
Хичээл нь дууссан хүнд ажилын амжилт хүснэ дээ.