Monday, November 19, 2012

I Got A Woman / Gold Digger

Kanye West, Jamie Fox нарын дуулсан Gold Digger дуунд надаас өөр дуртай хүн байдаг л биз дээ?
Дуу нь баян залуусыг шулж амьдардаг шунахай "Алт Ухагч" хүүхнүүдийн тухай өгүүлдэг бол миний саяын олж сонссон Ray Charles-ийн I Got A Woman гэдэг дуу харин эсрэгээрээ сайхан сэтгэлтэй сайн бүсгүйчүүдийн тухай гардаг.

KanyeWestJamieFoxxGoldDIggerBIbbyTimesCom.mp3 Listen on Posterous
RayCharlesIGotAWomanBibbyTimes.mp3 Listen on Posterous

Дууг анх олж сонссон дуу гэвэл Pandora дээрээ Ain't No Sunshine дуутай төстэй дуу тавиулчаад сонсож байсан чинь энэ дуу тоглуулагддаг юм даа.
Нэг л танил санагдаад жоохон үргэлжлүүлээд сонссон чинь Gold Digger дуутай их адилхан байсан.
Тэгээд аль нь алинаасаа үлгэр жишээ/sample авсныг олох санаатай викидсэн чинь Kanye West-ийн дуу нь Ray Charles-ийн дууны interpolation хувилбар юм байна гэдгийг олж мэдлээ.

Би бас interpolation гэж юу гэдгийг мэдэхгүй болохоор бас лавлаж харлаа л даа.
Википедиагийн хэлснээр бол, интерполэйшн гэдэг нь

Рап хөгжимд бол өмнө бичигдсэн дууны хэсэг (ихэвчлэн дууны үгийг нь өөрчилдөг) эсвэл дууны аялгууг шууд дуундаа оруулахгүйгээр дахин бичсэнийг хэлдэг.

Надад үнэхээр их таалагсан дуу жинхэнэ классик дуу болохоор сонсохгүй бол алдас болох биз!


Posted via email from The Bibby Times

No comments: