Нээх инээдэмтэй биш ч нээх тийм хүнд баяр баясал, инээмсэглэл төрүүлсэн кино байдаг даа?
За тэгвэл миний сая үзсэн "We Bought A Zoo" кино бол тэдгээр кинонуудын нэг.
Эхнэрээ алдаад удаагүй тэрээр хоёр хүүхэд болон өөрийнхөө амьдралыг сайжруулахад шинэ эхлэл хэрэгтэй болдогийг ухаардаг.
Түүний хайж буй шинэ эхлэл нь дампуурлын ирмэг дээрээ байгаа зоо парк байж магадгүй хэмээн тухайн зоо паркыг худалдан авдаг.
Ингэсэн хэрэг нь түүний хамгийн том тэвчээр шалгасан туршлага төдийгүй хамгийн том адал явдал болон хувирдаг.
Дашрамд дурьдахад энэхүү кино нь бодит амьдрал дээр үндэслэгдсэн бөгөөд кинон дээр гардаг зоо парк нь Английн Девонд байрлах Dartmoor Zoological Park юм. Scarlett Johansson энэхүү 2011 онд гарсан кинонд тоглодог бөгөөд Benjamin Mee-ийн өхөөрдөм охины дүрийг Maggie Elizabeth Jones тун чадварлаг гаргасан төдийгүй хүүгийнх нь дүрд Colin Ford тоглодог ба Dakota Fanning-ийн дүү Elle Fanning энэхүү кинонд тоглосон ажээ. Мөн энэ киноноос өөрт таалагдсан хамгийн гоё ишлэлээ хуваалцах нь зүйтэй болов уу гэж бодлоо:
You know, sometimes all you need is twenty seconds of insane courage. Just literally twenty seconds of just embarrassing bravery. And I promise you, something great will come of it.
Үргэлж инээмсэглэл төрүүлсэн, аз жаргал бэлэглэсэн энэхүү киног үзэхэд маш таатай байсан тул та бүхэн ч гэсэн үзээрэй гэж зөвлөж байна!
Хэрвээ та үзэхээр шийдсэн бол энэ холбоос дээр дарж үзнэ үү!
No comments:
Post a Comment