Энийг уншихаасаа өмнө өөрийн үзэж байсан хамгийн романтик киноны талаар боддоо?
Бодсон уу? За тэгвэл би өөрийнхөө хамгийн гоё болсон романтик киноны тухай жоохон саналаа хуваалцъя гэж бодлоо. Би лав энэ киног Love Actually, (500) Days of Summer кинонуудын дээд байрлуулах болов уу.
Юуны түрүүнд гэж хэлэхэд би иймэрхүү төрлийн кинонд нээх дурлаад байдаггүй ч саяхан уйдаад байсан болохоор хүний санал болгосоноор энэхүү киног үзээд бүүр биширсэн. Тэгээд блог дээрээ бичиж хуваалцмаар санагдлаа.
Романтик кино гэхээр ихэвчлэн нэг хэвэнд баригдсан кино байдаг шүү дээ.
Анх би ч гэсэн энэ киноны эхлэлийг үзэж байхад иймэрхүү хэв төрлийн байх болов уу гэж таамагласан чинь ташаарсан байна лээ.
Бараг гэрлэх гэж буй залуу (Josh Hartnett) өөрийг сэтгэл зүрхийг нь булаагаад гэнэт алга болсон бүсгүйгээ (Diane Kruger) үдийн хоолоо идэж байгаад харсан мэт сэтгэгдэл төрдөг. Үүнээс үүдээд кино эхлэх бөгөөд түүнтэй танилцсан түүх, түүний тухай бүх дурсамж, өдийг болтол учрыг нь олохгүй байсан асуултууд түүнийг хайж байх туршид нэг нэгээр маш уран аргаар тайлагддаг нь кинон дундах он цагын харьцуулалт болон зангилаануудын хамтаар улам сонирхолтой болдог.
Эцсийн эцэст кино нь хүн хайр дурлалынхаа төлөө юу хийхээс ч буцахгүй гэдгийг харуулахыг зорьсон болов уу гэж бодсон юм.
Тэгээд таны хамгийн романтик кино болсон эсэх талаар санал сэтгэгдэлээ хуваалцаарай!
No comments:
Post a Comment