Өнөөдөр өөрийнхөө хүндэлж явдаг хүнтэй сонирхолтой зүйлсийн талаар ярьж байгаад нэг юмны талаар цухасхан ярив. Энэ бол "АЗ".
"Би ер нь азанд итгэдэггүй л дээ." гээд өөрийнхөө бодлыг хэлэв.
Гэтэл нөгөө хүн маань надад "Магадгүй чамд аз гэгч зүйл зөндөө тохиолдсон ч чи аз гэдгийг нь мэдээгүй яваа ч байж болох юм." гэж даацтай хариу хэлтэл би "аз"-ыг арай өөр өнцөгөөс хараад хайгаад, тэгээд тохиолдоггүй мэт боддог байж магадгүй гэсэн бодол төрөв.
Тэгээд өөрийнхөө хувьд аз гэж яг юу байдагийг тодорхойлох гэж оролдов.
Аз гэж яг юу юм бэ?
Одоо бодох нь аз нь зөв газраа зөв цагт зөв үйлдэл хийхийг хэлдэг юм болов уу ?
Буруу ч байж болох юм.
Харин би өмнө нь азыг лотто хожих ч юм уу эсвэл сугалаа сугалах гэх мэт зүйлсийн үр дүнд нөлөөлдөг нэгэн эрсдэлтэй тоглоом мэт ойлгодог байлаа. Одоо бодох нь заавал тийм байх албагүй юм шиг.
Магадгүй миний өдий зэрэгтэй яваа, эрүүл энх яваа маань, эсвэл ийм сайхан гэр бүлд намайг төрүүлсэн нь аз байж болох юм.
Уг нь би өөрөө өөртөө 'I'm gonna make my own luck' хэмээн бардам хэлж байсан ч магадгүй аз намайг түшдэгийг би ч мэдэхгүй явж ч байж болох юм.
Мэдэх юм алга.
Болгооно уу, энэ бол зөвхөн миний бодол.
Буруу ч байж болно.
No comments:
Post a Comment