Thursday, December 9, 2010

Gee, TulgaT, Rokit Bay нар Микрофоны ард

Өчигдөр Фэйсбүүкээр хэсэж явж байгаад нэг шинэ монгол дууны клипийг санамсаргүй олж үзэв.
Тэрийг үзчихээд би яг юу гэж бодсон гээч? Би шууд "Oh man! Би одоо юу сонсчихвоо? Энэ чинь ямар аймар дуу вэ? Жинхэнэ монгол хип хоп дуу байна!!!" гэж бодсон. Тэгээд энэ дууг өчигдөр, өнөөдөржингөө сонслоо. Ерөөсөө уйдах шинж алга

За тэгээд дууны талаар ярилцъя!

Энэ дууг Gee, Тулгат, Rokit Bay нар хамтарч дуулсан. Магадгүй зөндөө хүмүүс Тулгат болон Rokit Bay нарыг танихгүй байж магадгүй. Гэхдээ Асуулт Рап-д ордог бол Rokit Bay бол их нэр хүндийг олсон аймар раппер байгаа юм. Асуултад Nevalast гэдэг нэрээр ордог бөгөөд нилээд хэдэн жилийн өмнө Асуултад болдог тэмцээнүүдэд орж түрүүлж байсан мөн зөндөө олон сайн үглэдэг гаруудыг дисслэж байсан. Тэрээр удахгүй өөрийнхөө цомгийг гаргана гэж Асуултад хэлж байсан.

Харин Тулгат бол Лос Анжелес хотод амьдардаг бөгөөд Асуулт Рапын Street Style гэж жил болгон зохиогддог тэмцээний аварга болсон бөгөөд дандаа англиар дуулдаг сайн раппер юм.

Жинхэнэ сайн гурван раппер нийлээд жинхэнэ гоё дуу гаргасан байна.

Эд нар жинхэнэ Микрофоны ард төрсөн мэт дуулж байна.

За олон долоон юм ярилгүйгээр Монгол Рапийг мэдэрцгээе!

Posted via email from The Bibby Times

2 comments:

Өнөрбат.Х said...

Сайхан блог. Хэрэгтэй ч мэдээлэл их байна. Цаашид уншиж байнаа

П.Булгантамир | Bibby Purev said...

Баярлалаа. Нээрээ би блогондоо домайн авсан байгаа www.BibbyTimes.com шүү. Завтай чөлөөтай үедээ орж байгаарай.