Friday, December 31, 2010

The Blog Tree

Блогчидийн хэрхэн мэдээлэлээ бусдад хүргэдэг талаар нэгэн сонирхолтой зурагт мэдээлэл гарсан байна.

Нэгдүгээр эх сурвалжнуудыг Модны үндэсээр төсөөлсөн бол Хоёрдугаар эх сурвалжнууд нь модны мөчрөөр төсөөлөгдсөн байна.
Харин зочилдог хэрэглэгчдийн тоог ногоон, шар гэх мэт өнгөөр төлөөлжээ.

Нэг хэрэгтэй мэдээлэл гэвэл эдгээр нэр дурдсан сайт, блогуудыг дараа мэдээлэл авах ч юмуу унших зорилгод ашиглавал их дажгүй мэт санагдлаа.

Posted via email from The Bibby Times

Thursday, December 30, 2010

Доргидог усан онгоц

Кино биднийг инээлгэдэг, түгшээдэг, айлгадаг, гайхшруулдаг, уйлуулдаг, бас уяраадаг учраас бид кинонд дуртай. Хэрэв аливаа нэгэн кино таныг бүхэл бүтэн 2 цагын турш инээмсэглүүлж чадаж байвал хэн ч гэсэн гоё, сайн хийгдсэн кино гэж дүгнэх нь гарцаагүй. Харин саяхан миний үзсэн тэр кино намайг бүхэл бүтэн киноныхоо турш баясгаж чадсан.

Энэ киноны нэр бол: Pirate Radio. Та бүхэн найруулагч Richard Curtis-ыг түүний хийсэн зул сар болон (олон төрлийн) хайрын тухай маш гоё кино болох Love Actualy-гаар мэдэх байх. Нэг сонирхолтой зүйл гэвэл Pirate Radio нь түүний найруулсан хоёрдахь кино юм.

Киног товчхоноор танилцуулвал: “60-аад оны үе бол РокнРолл хөгжим бүх залуучуудын сэтгэл зүрхийг эзэмдсэн үе байлаа. Гэвч Их Британы засгийн газар фм, радиогоор РокнРолл дуунуудыг тоглуулах нь хориглосон байв. Энэ кино Радио Рок хэмээх радио станц болон РокнРолл хөгжимд юугаа ч өгөхөөс буцахгүй хэдэн залуучуудын тухай хөгжилтэй явдлуудын тухай юм.“
Мөн кино нь бодит түүхнээс үндэслэн хийгдсэн болно.

Энэхүү 2009 онд хийгдсэн инээмсэглүүлдэг кино нь таньд өмнө нь мэдэрч байгаагүй цоо шинэ сэтгэгдэлийг төрүүлнэ. Нэмэж хэлэхэд РокнРолл хөгжимд дуртай, дургүй хэн ч үзэхэд тохиромжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

Posted via email from The Bibby Times

Твиттерийг хэн, хэрхэн хэрэглэж байна вэ?

Саяхан Твиттерийн тухай нэгэн сонирхолтой зурагт мэдээлэл (infographics) гарсан байна. Энэхүү зурагт мэдээлэлд ямар хүмүүс Твиттерийг хэрэглэж буй болон хэрхэн ашиглаж буй талаар зургаар маш сонирхолтойгоор өгүүлжээ. Мөн ямар төрлийн жиргээ бичиж буйг оруулсан байна.

Posted via email from The Bibby Times

Kanye West - Homecoming

Нэг фм-ээр хальт сонсож, дурласан дуугаа олоход ямар хэцүү байдаг зовлонг эдэлж үзсэн үү? Дээр нь дууных нь үг, дуучин, дууны нэр гээд бүх хайж болох түлхүүр мэдээллийг мэдэхгүй бол бүүр хэцүү.
Би бараг сарын өмнө B96 фм-ээр нээх гоё төгөлдөр хуур, дээр үеийн классик аян дээр үгэлсэн дуу сонссон юм л даа. Тэгээд ямар гоё дуу вэ? гээд л өнгөрсөн. Дараа нь дахиад сонссоод "жинхэнэ янзын гоё дуу байна" гэж бодоод яаж ийж байгаад татаж аваад iPod-н доо хийж сонсоё гээд хайж эхлэлээ. Үгэлж байгаа стиль нь Kanye West шиг болохоор нь grooveshark руу орж түүний шинэ цомог болох My beautiful Dark Twisted Fantasy цомгийн бүх дууг нь сонсож үзлээ. Ерөөсөө олддоггүй болохоор B96.com руу орж өчигдөр, өнөөдөрт тоглуулсан бүх дуунуудыг тоглуулж үзлээ. Бас л олдоггүй ээ.
Харин өнөөдөр явж байтал нөгөө миний хайгаад сүйд болж байсан дуу минь явдаг юм даа. Жинхэнэ занаж байгаад гол дууны хэсэг болох "Do you think about me now and then?"-ийг бичиж байгаад гүүглдсэн чинь "Kanye West - Homecoming" гээд гарч ирэхээр нь youtubees клипийг нь үзсэн чинь нөгөө гайхал чинь харин мөн байдаг юм даа. Миний баярласан гэж жигтэйхэн.
Тэгээд бодлоо л доо. Би уг нь Kanye West гэж зөв таасан байна. Яг юу нь дээр алдаваа гээд викидээд үзсэн чинь 2008 оны 2-р сарын 18нд гарсан дуу байнсан байна. Хуучин боловч доторхи агуулга, аялгуу нь үл хуучрах тул надад асах их таалагджээ дүгнэв.
Хэрэв та бүхэн энэ дууг өмнө сонссон, сонсоогүй байсан ч сонссоод үзээрэй. Нэг л гоё дотно мэдрэмж төрүүлнэ. Магадгүй Kanye West гэртээ очиход(Chicago, Il = Chi Town) ийм дотно, сайхан мэдрэмж төрсөн болохоор энэхүү дууг хийгээ биз. Магадгүй би энэ дууг гэртээ ирчихээд дуулах биз ээ.

Monday, December 27, 2010

“Нийслэл хүү” эхлэх үү?

Саяхан файлаа ухаж явж байгаад Цэцэгийн “Нийслэл Хүү” цомогны тухай бичиж байсан өөрийнхөө нооргоо оллоо. Тэгээд нэгэнт бичээд эхэлчихсэн юм чинь дуусгачихъя гэж бодоод үүнийг хүргэж байна.

“Нийслэл хүү эхлэх үү, хэлэх гэсэн үгээ хэлэх үү?” гэсэн уриатай Цэцэгийн дөрөвдөх цомог болох “Нийслэл хүү” нь бусад хип хоп цомгуудийг бодвол арай өөр хэв маягтай болжээ. Тэр нь юу вэ гэвэл “Үлгэр жишээ хип хоп” гэж хэлж болохоор хэв төрхийг агуулсан байна. Мөн өмнө нь  хөндөгдөж байгаагүй “Нууц”, “Замын хөдөлгөөн”, “Зориг” гэх мэт нийт 16-н дуутай сайн цомог болжээ.

Ихэнхи хүмүүс хип хоп дандаа хүүхэд багачуудад буруу үлгэр дууриалал болж байна гэдэг бол  Цэцэ өөрийнхөө энэ цомгоороо дамжуулан Хип Хопоор ч гэсэн хүүхэд, залуучуудыг зөв, орчин үеийн ёс суртахууныг сурч болно гэдгийг “Нийслэл хүү” цомог хэлэх гэсэн болов уу гэж дүгнэлээ.

Зарим дуунуудын хэлэх гэж байгаа санаануудыг танилцуулвал:

Нийслэл хүү – Дээл өмсдөггүй ч гэсэн бид нар (нийслэлийн залуучууд) бол Монгол хүмүүс. Нийслэл хүү хэрхэн Монгол ёс заншилаа орчин цагт хэрэглэхээ мэддэг. Одоо Монголчуудаа технологид ухаанаа заръя.
Баба Яга – Хог хаяхаа болъё
Саамар
/SummerЗуны сүлд дуу.
Нууц – Хэнд ч битгий хэлээрэй гэж хэнд ч битгий хэлээрэй.
Зориг – “Зоригт хүний зорьсон зүйлийг зогсоох зүйл нь хутга биш. Зориг гэдэг уурын мунхагаар дайрна гэсэн утга биш.”
 Ирээдүй – Жинхэнэ залуучуудыг зоригжуулагч дуу. Нэгэн зэрэг амаа нээцгээе, хөгжлийн төлөө тэмцэцгээе. Ирээдүй эхлэнэ эндээс, тэндээс, биднээс, надаас, чамаас. Эхлэхгүй ээ ирээдүй аль нэг намаас. Өнөөдөртөө өөдрөг маргаашдаа бэлэн бай. Болохгүй, бүтэхгүй гэж битгий ай. Адилхан аавын хүн юугаар дутахав.Битгий хойшоо суу, тархиа цэнэглэ.
 Замын хөдөлгөөн –3:00 Бөхийн өргөө. 4:00 Багшийн Дээд. 5:00 Төв Шуудан. 5:30 Хүүхдийн 100. 6:00 Хүүхдийн 100. 7:00 Хүүхдийн 100. 8:00 Хүүхдийн 100. Урагшаагаа явах нь уу? Тиймээ энэ бол нийслэл хотын маань замын хөдөлгөөн.
Ногоон гэрэл байвал яваарай, Шар байвал анхаараарай, Улаан цайм улаан гэрлээр орж битгий танхайраарай. Дүрмээрээ явбал замын түгжээ үүснэ гэж үү дээ?
BraveС.Зоригийн нэр нь цэвэр, С.Зоригийн сүнс нь цэвэр, С.Зоригийн хөшөөнд хүмүүс цэцэг өргөсөн хэвээр. Амьддаа бие биеэнээ хайрла, монголчуудаа. Алив сайхнаа ах дүүсээсээ харамлаж болох уу даа?

Хэрэв таньд Цэцэгийн энэ цомог дажгүй юм шиг санагдсан бол ойролцоох СД зардаг дэлгүүрээс “Нийслэл хүү”-г  худалдаж авч сонсоорой. Таньд таалагдана гэдэгт би итгэлтэй байна.

Posted via email from The Bibby Times

iPod-ний тухай зурагт мэдээлэл

iPod гэж гайхалтай mp3 тоглуулагч 2001 онд гарч эхэлснээсээ хойш бараг хүн болгоны дуртай хөгжим тоглуулагч болсон төдийгүй хэрэглэгчидийнхээ амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

iPod нь анх гарч ирсэн цагаасаа хойш нэлээд их өөрчлөгдсөн төдийгүй Apple Корпорацийн мөнгө саадаг үнээ (cash cow) болжээ.

Энэхүү зурагт мэдээлэлээс (Infographic) iPod гарсан цагаасаа хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн болон бусад холбогдох маркет үүнтэй уялдан хөгжсөн талаар харуулах болно.

(Хэтэрхий өргөн болохоор зурган дээр дарж үзэхэд тохиромжтой)

Posted via email from The Bibby Times

Thursday, December 23, 2010

Kaus - Be my reason to live

Би та бүхнээс хэдэн асуулт асууя. Асууя гэж дээ та бүхэн миний асуусан асуултанд өөрийгөө тавиад үз л дээ.

“Хэрэв чиний харж явдаг охин өөр залуугийнх болсон бол яах вэ?
Хэрэв чи түүнийг хэрхэн өөрийн болгохыг мэдэхгүй явдаг бол яах вэ?
Хэрэв чи тэр охины найз залуу нь өөр охидуудтай сүүлэрээд явж байгааг харвал чи яг юу гэж бодох вэ?“

Ингэж бодохоор их ээдрээтэй байгаа биз амьдрал?

Энэхүү сэдвээр манай найз нэг дуу хийсэн юм та бүхэн сонсоод үз мөн сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Одоогоор энэ дуу зөвхөн демо хувилбар бөгөөд мастер энэ тэр хийгдээгүй байгаа болно.

Та бүхэн зүгээр энэ дуунд төрсөн өөрийн санал сэтгэгдэлээ хуваалцахийг хүсч байна.


Posted via email from The Bibby Times

Wednesday, December 22, 2010

"Money to burn" номны тухай [Дүгнэлт]

Money to burn бол миний хамгийн сүүлд уншсан триллер төрлийн ном. Анх товч танилцуулганаас нь уншихад надад таалагдана гэдгийг мэдэж байв. Яагаад гэвэл энэ ном нь Wall Street дэх үл хөдлөх хөрөнгийн ертөнцийг Michael Cantella хэмээх залуугын амьдралаар харуулдаг бөгөөд хэрхэн том корпарацууд  хуулийн дагуу болон хууль бусаар хэрхэн мөнгө хийдэг тухайг хайр дурлал, өшөө авалтаар дүрсэлсэн байдаг. Wall Street дэх амьдрал үргэлж бидний төсөөлж байдаг шиг бизнес хувцас өмссөн чинээлэг улсууд хувьцаа, үнэт цаас гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаалж, наймаалж байдгаас гадна нууцаар мөнгө угааж байж болох талтай гэдгийг санал болгосон байгаа юм.

Би энэ номыг шөнө уншиж эхлэхэд л үйл явдал нь таамаглахад их хэцүү, их сонирхолтой байв. Тэгээд дараагийн болох үйл явдалыг мэдэх гэж шуналтайгаар уншиж байв би. Хуудас эргүүлэх болгонд шинэ мэдээлэл, шинэ сэжиглэлт нэмэгдэж байв. Тасралтгүй нэг шөнө, нэг өдөр уншсаны эцэст би номны төгсгөлд, хамаг хариуны эцэсд ирж бүх юмыг мэдэж авсандаа болон маш сонирхолтой ном уншсандаа баяртай байв.

Миний “Money to burn” номын талаархи дүгнэлт бол энэ байлаа харин номын зохиолч James Grippando ингэж тайлбарлажээ:

                “Гучин нэгэн насыг зооглож буй Michael Cantella бол Wall Street-ын тэргүүлэх банкны нэг болох Saxton Silvers Банкны өсөж буй од. Бүх зүйл төлөвсөний дагуу явж байтал түүний амьдралын гол утга учир болох Ivy Layton хэмээх бүсгүй Бахамас дахь бал сар дээрээ алга болдог. Дөрвөн жилийн дараа. Энэ бол Майкалын 35 хүрсэний төрсөн өдрийн орой, бүх зүйл төлөвлөсний дагуу хэвээр: амжилттай ажил, үзэсгэлэнт шинэ эхнэр, зөндөө их мөнгө. Жаргалаа эдлэж буй Майкал компьютерээ асаагаад өөрийн хамгийн хөрөнгө оруулалтын данс руу гаа нууц үгээ хийгээд шалгатал: Ноль Баланс. Дахин, дахин шалгасаж бас өөр данснуудаа шалгасан ч бүгд ноль, тэг гэж зааж байв. Хэн нэг заавал түүнийг хийсэн байж таараа. Түүнд ганцхан сэжүүр байлаа энэ бол Яг төлөвлөсний дагуу xxoo (тэврэлтүүд болон үнсэлтүүд)’ хэмээх и-мэйл байв. Энэ гурван үгээр бол Майкалын мэдэх амьдрал нь тэр чигээрээ алга болсон байв. Saxton Silvers гэнэт дампуурлын ирмэгт ирчихээд байгаа бөгөөд Майкал энэ байдалд хүргэсэн хүнээр гол сэжиглэгдэж байв. Майкал ганцаархнаа үлдсэж юманд хашагдсан, гэр бүлийн салалтийг амсаж буй болон FBI ажилтан үйл хөдлөлд нь оролцсон хэцүү байдалд орсон байв. Мөн түүний компьютер дээр суулгасан мэдээлэл нууцаар цуглуулдаг програм, JBU-аас ирсэн учир битүүлэг и-мэйл гэх мэт асуудалд хутгалдсан байв. Хэн нэгний хорт явуулганд орсон Майкал нэрээ цэвэрлэхэд яаахаас ч буцахгүй байдалд орсон байв. Тэгж явж байгаад хэд, хэдэн шинж тэмдэг эхний эхнэр болох Ivy-тай холбоотой байгааг тэрээр ухаардаг. Хэрэв Ivy үхлээс муу заягаар Майкайлтай уулзах гээд буцаад ирсэн бол яахав?”

Хэрэв мөнгө, учир битүүлэг байдал, хайр дурлал, акшион төрлийн номонд дуртай бол Money To Burn бол их гоё ном.

Миний өгөх үнэлгээ: 4.5 од (5н одноос)

Нэр: Money to burn

Зохиогч: James Grippando

ISBN дугаар: 978-0-06-155630-2

Posted via email from The Bibby Times

Thursday, December 9, 2010

Gee, TulgaT, Rokit Bay нар Микрофоны ард

Өчигдөр Фэйсбүүкээр хэсэж явж байгаад нэг шинэ монгол дууны клипийг санамсаргүй олж үзэв.
Тэрийг үзчихээд би яг юу гэж бодсон гээч? Би шууд "Oh man! Би одоо юу сонсчихвоо? Энэ чинь ямар аймар дуу вэ? Жинхэнэ монгол хип хоп дуу байна!!!" гэж бодсон. Тэгээд энэ дууг өчигдөр, өнөөдөржингөө сонслоо. Ерөөсөө уйдах шинж алга

За тэгээд дууны талаар ярилцъя!

Энэ дууг Gee, Тулгат, Rokit Bay нар хамтарч дуулсан. Магадгүй зөндөө хүмүүс Тулгат болон Rokit Bay нарыг танихгүй байж магадгүй. Гэхдээ Асуулт Рап-д ордог бол Rokit Bay бол их нэр хүндийг олсон аймар раппер байгаа юм. Асуултад Nevalast гэдэг нэрээр ордог бөгөөд нилээд хэдэн жилийн өмнө Асуултад болдог тэмцээнүүдэд орж түрүүлж байсан мөн зөндөө олон сайн үглэдэг гаруудыг дисслэж байсан. Тэрээр удахгүй өөрийнхөө цомгийг гаргана гэж Асуултад хэлж байсан.

Харин Тулгат бол Лос Анжелес хотод амьдардаг бөгөөд Асуулт Рапын Street Style гэж жил болгон зохиогддог тэмцээний аварга болсон бөгөөд дандаа англиар дуулдаг сайн раппер юм.

Жинхэнэ сайн гурван раппер нийлээд жинхэнэ гоё дуу гаргасан байна.

Эд нар жинхэнэ Микрофоны ард төрсөн мэт дуулж байна.

За олон долоон юм ярилгүйгээр Монгол Рапийг мэдэрцгээе!

Posted via email from The Bibby Times

Friday, December 3, 2010

Rocketeer гэж шинэ гоё дуу

Like A G6 гэж электро рап дуугаар хүч төрөн гарч ирсэн Far East Movement хамтлаг саяхан Rocketeer дуугаа сингл болгон гаргасан нь ФМ, Радиогоор цацагдаад зөндөө олон сонсогчид болон миний дуртай дууны нэг болжээ. Far East Movement-ийн Ази гаралтай дөрвөн Америк залуус маань энэ дуугаа OneRepublic хамтлагын Ryan Tedder-тэй хамтарч дуулсан нь их гоё зохицол болжээ. Мөн клип нь ч гэ сэн гоё болсон байна лээ шүү.

Дууг онлайнаар сонсоё

<object width="250" height="400">
<param name="movie" value="http://listen.grooveshark.com/widget.swf" />
<param name="wmode" value="window" />
<param name="allowScriptAccess" value="always" />
<param name="flashvars" value="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=&style=metal&p=0" />
<embed src="http://listen.grooveshark.com/widget.swf" type="application/x-shockwave-flash" width="250" height="400"
flashvars="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=&style=metal&p=0" allowScriptAccess="always" wmode="window" />
</object>

 

Клипийг нь үзье


Posted via email from The Bibby Times