Monday, November 19, 2012

I Got A Woman / Gold Digger

Kanye West, Jamie Fox нарын дуулсан Gold Digger дуунд надаас өөр дуртай хүн байдаг л биз дээ?
Дуу нь баян залуусыг шулж амьдардаг шунахай "Алт Ухагч" хүүхнүүдийн тухай өгүүлдэг бол миний саяын олж сонссон Ray Charles-ийн I Got A Woman гэдэг дуу харин эсрэгээрээ сайхан сэтгэлтэй сайн бүсгүйчүүдийн тухай гардаг.

KanyeWestJamieFoxxGoldDIggerBIbbyTimesCom.mp3 Listen on Posterous
RayCharlesIGotAWomanBibbyTimes.mp3 Listen on Posterous

Дууг анх олж сонссон дуу гэвэл Pandora дээрээ Ain't No Sunshine дуутай төстэй дуу тавиулчаад сонсож байсан чинь энэ дуу тоглуулагддаг юм даа.
Нэг л танил санагдаад жоохон үргэлжлүүлээд сонссон чинь Gold Digger дуутай их адилхан байсан.
Тэгээд аль нь алинаасаа үлгэр жишээ/sample авсныг олох санаатай викидсэн чинь Kanye West-ийн дуу нь Ray Charles-ийн дууны interpolation хувилбар юм байна гэдгийг олж мэдлээ.

Би бас interpolation гэж юу гэдгийг мэдэхгүй болохоор бас лавлаж харлаа л даа.
Википедиагийн хэлснээр бол, интерполэйшн гэдэг нь

Рап хөгжимд бол өмнө бичигдсэн дууны хэсэг (ихэвчлэн дууны үгийг нь өөрчилдөг) эсвэл дууны аялгууг шууд дуундаа оруулахгүйгээр дахин бичсэнийг хэлдэг.

Надад үнэхээр их таалагсан дуу жинхэнэ классик дуу болохоор сонсохгүй бол алдас болох биз!


Posted via email from The Bibby Times

Шөнө оройдох электрон төхөөрөмжний хэрэглээ нойргүйдэлт хүргэдэг [Зураг мэдээлэл]

Бидний бараг ихэнхи хувь нь орой унтахдаа электрон хэрэгсэлүүдээ шалгадаг ч юм уу видео үзэх ч юмуу их бага хэмжээгээр хэрэглэдэг.
Үүний талаар их сонирхолтой бас мэдүүштэй зурагт мэдээлэл байхаар нь хуваалцахгүй бол болохгүй хэмээн доор тавьлаа.



Sunday, November 18, 2012

OneRepublic - Feel Again


Tumblr_m7v8g8dnow1qe3g54o1_1280
OneRepubic-ийн дуунууд нэг л гоё өөрийн гэсэн өвөрмөц стильтэй хэрнээ сэтгэлд дулаахан  гоё дуунууд байдаг даа? Харин өчигдөр явж байгаад фм-ээр тиймэрхүү дуу явж байхаар нь  OneRepublic-ын шинэ дуу байх нь гээд нэрийг нь мэдчих санаатай утсан дээрхи shazam-аараа сонсуулсан чинь Feel Again гэдэг дуу гэнэ.
Тэгээд хэзээ гарсан шинэ дуу юм болоо гээд сониуч зандаа хөтлөгдөөд гүүглдсэн чинь Вики эгч 8-р сарын 27нд гарсан гэж хэлж байна.


OneRepublicFeelAgainBibbyTimesCom.mp3 Listen on Posterous

Өө тийм, дууны клип нь гарсан байлээ. Аль хэдийнээ клип нь гарсан гэж бодохоор би энэ гоё дууг сүүлд олж сонсож байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байснаа нуух юун хэрэг байхав.
За юу ч гэсэн дуугаа хүлээн авч соёрхоно уу?
Та бүхэнд ч гэсэн таалагдах байх.



Saturday, November 10, 2012

Rat Race

1641041
Гоё инээдмийн кино үзчих гээд хайж байгаад 6.3/10 үнэлгээтэй Rat Race киног imdb.com-оос оловоо. Тэгээд танилцуулгийг нь сонирхсон чинь мөнгөний төлөө хүмүүсийг уралдуулдаг ухааны юм ярихаа нь сонирхолтой байж магадгүй гээд үзсэн чинь их таалагдсан шүү.

Уг нь 2001 онд гарсан юм байна лээ. Миний таньдаг жүжигчидээс Mr. Bean буюу Rowan Atkinson тоглосон байсан.
Энэхүү кино нь мөнгөний төлөө хүмүүс яаж тэмцэж байгааг хөнгөн маягын хошигнолоор харуулдаг хэрнээ хүний сайн сайхан занг бас харуулахыг зорьсон ажээ.

Энэ холбоос дээр дарж киногоо хүлээн авч үзнэ үү!

Posted via email from The Bibby Times

Амжилтанд хүрэх томъёо

Өдөр Fort Minor-ын Remember The Name дууг сонсож байгаад амжилтанд хүрэх томъёог онцолж бичиж авсанаа толилуулж байна.

Formulaofsuccess

Posted via email from The Bibby Times

Tuesday, November 6, 2012

Sia, David Guetta,The Wanted нарын шинэ дуунууд

Гоё дуу сонсмоор байна уу?
Хоёр. Гоё. Дэйнс дуу. Санал болговол хэр вэ?

 


 Сүүлийн үед David Guetta, Sia нарын "Titanium", The Wanted-ийн "Chasing The Sun" хэмээх дуунууд миний сонирхолыг ихээр татаад байгаа.

Хамгийн Романтик Кино

Энийг уншихаасаа өмнө өөрийн үзэж байсан хамгийн романтик киноны талаар боддоо?
Бодсон уу? За тэгвэл би өөрийнхөө хамгийн гоё болсон романтик киноны тухай жоохон саналаа хуваалцъя гэж бодлоо. Би лав энэ киног Love Actually, (500) Days of Summer кинонуудын дээд байрлуулах болов уу.

"We Bought A Zoo" киног танилцуулахуй


Нээх инээдэмтэй биш ч нээх тийм хүнд баяр баясал, инээмсэглэл төрүүлсэн кино байдаг даа?
За тэгвэл миний сая үзсэн "We Bought A Zoo" кино бол тэдгээр кинонуудын нэг.

Кофены тухай сонирхолтой баримтууд [Зурагт Мэдээлэл]

Кофенд дуртай болохоор ч тэр үү ер нь кофены тухай зурагт мэдээл хуваалцах санаатай үүнийг тавьж байгаа юмаа.
Hamilton Beach-ийн гаргасан энэхүү зурагт мэдээлэл нь кофены тухай хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэж тавьсан байна.
Хамгийн сонирхолтой нь нэг хүнд ноогдох кофены хэмжээгээр эхнийт зургаад Европын орнууд орсон бол Бразил, АНУ нар 7, 8т орсон байна.

Айдас

АЙДАС.
Энэ үгийг эхэлж уншихад өөрийн тань айдаг зүйлсүүд бодогдож байгаа биз?
Хүн болгонд л айдаг зүйл байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.
Харин айдастай хэрхэн тэмцэх нь их чухал.

[Шинэ] Гоё дуунууд: The A Team, Tongue Tied, 50 Ways to Say Goodbye

Саяхан гарч буй шинэ мөртлөө гоё дуу сонсохыг хүсэж л байгаа биз дээ?
Тэгвэл та бүхэнд санал болгох хэдэн дуу байна.

Little Talks of Monster and Men


Анх сонсоод "Энэ миний сонсдог дуунуудаас арай ондоо юм байна." гэж бодуулсан дуу бол Of Monster and Men хамтлагын Little Talks хэмээх дуу.

Та 'multitasking' хийж байна уу? Зөвхөн хүмүүсийн 2% нь л тэгж чаддаг.

Бидний амьдралд хэрэглэх электрон найзуудын тоо нэмэгдсээр л байдаг.
Бид эдгээр төхөөрөмжүүдийг ашигласнаар 'multitasking' буюу олон ажлыг нэгэн зэрэг хийж цаг хэмнэдэг гэж боддог бол судалгаагаар бидний зөвхөн 2% нь амжилттай multitasking хийж чаддаг гэж үзсэн бөгөөд үлдсэн 98% нь цаг хэмнэх төдий бус анхаарлыг нь сарниулдаг гэж дүгнэсэн байна.
Үүний талаар дэлгэрэнгүйг доорхи зурагт мэдээллээс хүлээн авна уу.

What's up with my blog?

Блогоо шинэчлээгүй удаж дээ.
Муу блог минь амьтай байсан бол надад гомдох байхаа тээ?
Гэхдээ сүүлийн үед бичье гэсэн, бодож санасан юм зөндөө л байх юм.
Яг бичье гэхээр нэг л болж өгөхгүй ч юм уу илүү бодох хэрэгтэй мэт санагдаад сунжруулаад удаашруулаад байгаа нь энэ ажгуу.

Аз - Luck [Би бодсон нь]

Өнөөдөр өөрийнхөө хүндэлж явдаг хүнтэй сонирхолтой зүйлсийн талаар ярьж байгаад нэг юмны талаар цухасхан ярив. Энэ бол "АЗ".

Monday, November 5, 2012

Аз - Luck [Би бодсон нь]

Өнөөдөр өөрийнхөө хүндэлж явдаг хүнтэй сонирхолтой зүйлсийн талаар ярьж байгаад нэг юмны талаар цухасхан ярив. Энэ бол "АЗ".