Friday, April 27, 2012

Блогынхаа тухай бодсон бодролууд болон өөрчлөлтүүд

Миний блогыг уншдаг болон гүйлгэж уншдаг та бүхэнд өдрийн / оройн мэнд!

Би гэж хүн блог гэгч зүйлийг хөтлөөд бараг 4 жил болж байгааг өчигдөр блогынхоо талаар ярьж байгаад санав. Мөн надтай энэ цаг мөчийг өнгөрүүлсэнд та бүхэнд баярлалаа!

Энэ дөрвөн жилийн хугацаанд блогтоо ихэвчлэн Дуу хөгжим, Кино ертөнц, Технологи, Зурагт Мэдээлэл гэх сэдвээр нийтдээ 162 нийтлэл/бичлэг оруулсан байна.

Тэгээд энэ нийтлэлд жоохон блогтоо дүгнэлт хийн ирээдүйд яг ямар чиглэлээр бичих нь зүйтэй вэ талаар тайлагнаж бичиж, ярилцъя гэж бодлоо.

Дүгнэх үү? Дүгнэе!

Эхлээд The Bibby Times блог минь он цагын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар дурдъя.

Өчигдөр бичлэгүүдээ гүйлгэж уншихад хамгийн түрүүнд ажигласан зүйл минь юу вэ гэхээр би арай чөлөөтэй ч гэх юм уу өөрийнхөөрөө бичдэг байжээ. Одоогийнхтой харьцуулахад арай түүхий мөртлөө аймар сэтгэл шингэсэн бичлэгүүд орсон байжээ гэдэг нь илт харагдаж байсан шүү.

Одоо миний бичдэг стиль хэдий сайжарсан ч гэсэн жоохон нэг хэвэнд баригдаад ч байгаа юм шиг арай өөр юм шиг санагдаад байх боллоо.

Өөр нэг анзаарагдсан зүйл гэвэл би их уйгагүй, залхууралгүй бичдэг байжээ. Жишээ нь л гэхэд би 2011 онд 1 сараас 4 сарын хооронд 23 бичлэг оруулсан байхад энэ жил дөнгөж 8. Яахав үүнийг оруулвал 9 юм даа. Гэхдээ л харьцангуй бага байгаа биз?

Мөн би зөндөө Технологи, Киноны талаар мэдээ мэдээлэл бичдэг байснаа сүүлийн үед огт бичээгүй байгаагаа анзаарав.

Өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү өөрчлөлтүүд блогт минь орсон байна.
Одоо харин ямар ямар өөрчлөлт оруулах талаар ярилцая!

The Bibby Times Сайжрах уу? Тэгэлгүй яахав

Хүн чинь ямарваа нэгэн юм болохгүй бол шинийг авахаасаа илүү засахыг боддог шүү дээ. (Гэхдээ баян л биш бол.)
Аа гэхдээ худалдаж авч болдоггүй зүйлс гэж бас байнаа.
Миний хувьд блог минь тэдгээр зүйлсүүдийн нэг.
Надад хоёр боломж байгаа: Нэг бол блогоо бичихээ больж хаях. Эсвэл Сайжруулах.
Мэдээж би өөрийн минь өдрийн тэмдэглэл, бодлын минь толь болсон үнэт зүйлээ хаяхгүй тул сайжруулахаар шийдлээ.

За тэгээд яаж сайжруулвал дээр вэ? (Энэ тал дээр санал сэтгэгдэлээ үлдээгээрэй)

Одооноос эхлээд би аль болох нэгэн хэвийн сэдэвт, горимт хавьчигдахгүйгээр өөрийн дурласан, таалагдсан юмныхаа талаар өөртөө бичиж байгаа юм шиг хэрнээ арай дэлгэрэнгүйгээр бичвэл дээр юм болов уу гэж шийдлээ.

Жишээ нь гэхэд би сүүлийн үед эерэг үзэл бодол (optimism) агуулсан зүйлд их татагдаад байгаа болохоор энэ талаар түлхүү бичвэл дээр гэж бодлоо.

Мөн өөрийн шинэ сонирхол, хоббинуудынхаа талаар сонирхолтой, содон зүйлс оруулна гэж төлөвлөө байгаа.
Түүнээс гадна өөрт таалагдсан дуу хөгжмийн талаар үргэлжлүүлэн бичих болноо.

Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа.

Та өөрийн бодсон санал сэтгэгдэл, зөвлөгөөгөө надад харамгүйгээр өгөөрэй.

Баярлалаа,
Хүндэтгэсэн Булгантамир.

Posted via email from The Bibby Times

Thursday, April 26, 2012

Амьдралд санаж явах 17 чухал зүйлс

Амьдралын тухай гоё ишлэл хайж яваад гоё зүйл олчих шиг боллоо тэгээд та бүхэндээ ч гэсэн хуваалцая гэж бодлоо.
Амьдралд санаж явах 17 чухал зүйлс
  1. Хэнд ч хэзээ ч бүү горь тасар. Гайхамшиг өдөр болгон тохиолддог юм шүү.
  2. Зоригтой биш байсан ч гэсэн зоригтой мэт дүр үзүүл. Хэн ч ялгааг нь хэлж чадахгүй.
  3. Том бодож, жижиг зүйлсийг таашаа.
  4. Хүнийг сонсож сур. Боломж заримдаа чимээгүйхэн ирдэг юм шүү.
  5. Хэзээ ч хэн нэгний итгэл найдварыг нь бүү үгүй болго. Магадгүй энэ нь түүнд буй цорын ганц зүйл нь ч юм бил үү.
  6. Төгс зүйлийн төлөө бус өндөр чанарын төлөө мэрий.
  7. Өнгөрсөн алдаануудын хойноос харамсаж цагийг бүү гарзад. Тэдгээрээс суралцаад үргэлжлүүлээд яв.
  8. Хэн нэгэн чамайг тэврэхэд түүнийг эхэлж тавьтал нь тэвэрдэг бай.
  9. Тайлагдаж болох зүйлийг хэзээ ч бүү огтол.
  10. Амьдралыг шударга шулуун байна гэж битгий найд.
  11. Амжилт эхэлж хөдөлсөн хүнд ирдгийг сана.
  12. Хэн нэгэнд хайртай гэж хэлэх боломжийг хэзээ ч бүү гарзад.
  13. Хэн ч ганцаараа бүхнийг туулдаггүйг сана. Өөрт тусалсан хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлдэг зүрх сэтгэлтэй бай.
  14. Сайн үг болон үйлийн хүчин чадлыг хэзээ ч битгий дутуу үнэл.
  15. Их инээж бай. Алиа хошин зан амьдралд тохиолдох бараг бүх зовлонг эдгээж чадах увдистай
  16. Одоо болж буй сайхан мөчийг ирэх гэж буй зүйлд санаа тавьж бүү алд.
  17. Том асуудлуудыг сайн ажигла учир нь тэд том боломжуудыг агуулж байдаг юм.
Эх сурвалж: BoardsofWisdom.com(Batkesig-ийн туслалцайтаагаар жижиг засвар оруулав)

Wednesday, April 18, 2012

Maroon 5 хамтлагын шинэ дуу "Payphone"

Maroon-5-wiz-khalifa-payphone_320
Maroon 5 хамтлаг удахгүй гаргах дөрөвдөх цомог болох "Overexposed"-ийн дээжийг "Payphone" дуугаараа өргөж байна. Whiz Khalifa-тай хамтарсан энэхүү уран бүтээлээ Maroon 5, Adam Levine-ий шүүгч хийдэг "The Voice" телевизийн нэвтрүүлэг дээр 4-р сарын 16нд толилуулжээ.

01_Payphone_(feat._Wiz_Khalifa).mp3 Listen on Posterous

Posted via email from The Bibby Times

Saturday, March 24, 2012

[Шинэ] Гоё дуунууд

Намайг блогоо шинэчлэх гэсээр байтал зөндөө олон, гоё дуунууд гараад ирчихсэн байна. Тэгээд өөрт таалагдсан хэдэн дуугаа та нарт санал болгох гэсэн юмаа. Ерөнхийдөө таалагдана гэж найдаад байгаа.

 

  • [[posterous-content:pid___0]]Эхний дуу бол Их Британы "Нэгэн Зүг" хамтлаг буюу "One Direction"-ы "What Makes You Beautiful. Уг нь Их Британид өнгөрсөн жилд хит болж байсан хэдийд Америкад саяхнаас цацагдаж байгаа билээ.


 

  • [[posterous-content:pid___1]]Удаах дуу бол "We The Kings" хамтлагын "Say You Like Me" дуу юм. Гараад удаж байгаа боловч саяхан ФМ-ээр сонссоод их таалагдсан юмаа.

 

  • [[posterous-content:pid___2]]Гуравдахь дуу бол "Train"-ы "Drive By". Hey, Soul Sister дуу шигээ их уянгалаг бас өвөрмөц болсон энэхүү дуу удахгүй хит болох байх шүү!

Posted via email from The Bibby Times

Wednesday, February 1, 2012

Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ нууцыг задруулахгүй байх үүрэг ба Гашуун Жишээ

Handshake3
Өнөөдөр "Бизнесийн Хууль Эрх Зүйн Орчин" хэмээх анги дээрээ өмгөөлөгчийн тухай үүргийг гашуун бодит жишээтэйгээр тайлбарлуулж ойлгож авав.

Энэ нь юу гэхлээр хууль ёс зүйн зөвлөгөө, тусламж авах гэж буй үйлчлүүлэгч нь өмгөөлөгчдөө өөрийнхөө тухай бодит үнэнийг ямар нэгэн айдасгүйгээр хэлж болно. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн тухай бодит баримт, нууцыг хуулийн дагуу задруулахгүй байх үүрэгтэй юм байна.
Мэдээж зарим нэгэн онцгойлон хасах тохиолдол бий.

Үүнээс улбайлаад нэгэн жишээг багш маань тайлбарласан нь их шударга бус хэдий ч хууль ёсны дагуу байсан байдал нь сэтгэлд минь хоногшсон юм.

Энэхүү жишээг барагцаалаад хэлэхэд:

Айндреү Вилсон 1982 онд өөрийнхөө өмгөөлөгчид болох Дэйл Ковэнтри, Жэйми Канз нарт Чикаго хотын өмнөд дүүрэгт байрлах МакДоналдсийг дээрэмдээд, хамгаалтны ажилтан болох Лойд Ваяклайфыг шоотган буугаар алснаа хүлээн зөвшөөрчээ. Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ нууцыг задруулахгүй байх эрх мэдлээс болоод түүний өмгөөлөгчид Вилсоны нүглээ наминчилсаныг өөр хэн нэгэнд хэлэх эрхгүй байв.

Тэд 54 настай Аалтон Лөүган-ийг тухайн хэрэгт холбогдон баривчлагдахад чимээгүй байсан. Тухайн хэргээс болоод гэм зэмгүй хүн насаараа хоригдсон юм.

Хэдийгээр тэд энэхүү давуу эрх-үүрэгнээс болоод гэм зэмгүй Аалтон Лөүган-ийг тухайн үед шоронгоос гаргаж чадахгүй байсан ч тэд Вилсоноос өөрийг нь нас барсаны дараа үнэнг илчлэх тухай зөвшөөрөл авч чадсан юм.

2008 онд Айндреү Вилсон нас барсан ба түүний өмгөөлөгчид нас барангуут нь түүний хийсэн хэргийг илчилж гэм зэмгүй Аалтон Лөүганийг 25 жилийн дараа шоронгоос гаргаж авчээ.

Юутай гашуун ... юутай харуусалтай вэ?

Та бүхэн бодож байж магадгүй?

Тэд өмгөөлөгчид яагаад өөрсдийнхөө үүрэгнээсээ түдгэлзээд Аалтон Лөүганыг шоронгоос эрт гаргаагүй юм болоо гэж.
Хэрэв тэд өмгөөлөгчийнхөө хамгийн чухал үүрэгнээс татгалзаад үнэнг дэлгэх юм бол үүнээс хойш хэн ч өмгөөлөгчидөд итгэхээ болино.
Тиймээс Аалтон Лөүган хууль ёс зүйн системийн эрх ашгийн төлөө өөрийн 25 жилийг зориулсан хэрэг ажээ.

Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх үүргийн тухай дэлгэрэнгүйг энд дарж уншина уу
Энэхүү бодит түүхийг дэлгэрэнгүйгээр уншихыг хүсвэл энд дарна уу

 

Posted via email from The Bibby Times

Thursday, January 26, 2012

International Love [Pitbull ft. Chris Brown]

220px-international_lover

Өнгөрсөн жилийг дуулсан дуунуудаараа чаартуудыг их тэргүүлж байсан раппер Pitbull энэ удаа Chris Brown-тай хамтарч дуулсан байна. Түргэн хэмнэлтэй, электро дуун дээр Chris Brown-ы R&B хоолойг зээлсэн энэхүү электро хоп дуу нь Биллбоордыг эхний 5т багтахад гайхах хэрэггүй биз.

chris_brown_ft._pitbull_-_international_love.mp3 Listen on Posterous

 

Posted via email from The Bibby Times

Wednesday, January 25, 2012

Glad You Came

Шинэ гоё дуу сонсох уу?

Glad-you-came

Сүүлийн үед миний сонирхолыг татаад байгаа шинэ дуу бол The Wanted хэмээх Их Британий хамтлагын "Glad You Came" дуу юм.
Их уянгын юм шиг хэрнээ анхаарал татахуйц эхлэдэг Glad you came дуу нь өрнөл хэсэг рүү гээ орохоороо доргио бийт, электро аягыг хослуулан оруулсан нь маш гоё болгосон.

01_Glad_You_Came.mp3 Listen on Posterous

 

Уг нь 11 оны 4-р сард Их Британид нээлтээ хийсэн энэ дуу саяхнаас эхэлж фм, радиогоор их тоглуулагдаж байна. "Биллбоордын Шилдэг 100" жагсаалтанд орсон долоо хоногтоо 85т бичигдсэн ч удахгүй Топ 10-т орох биз ээ.

Posted via email from The Bibby Times

Tuesday, January 24, 2012

Geek, Nerd хоёрын ялгаа [Зурагт Мэдээлэл]

Өдий болтол Geek, Nerd хоёрын ялгааг мэддэггүй юм биш биз дээ? Санаа зовох хэрэггүй ээ. Би ч гэсэн мэддэгүй байснаа энэхүү зурагт мэдээллийг үзсэний дараа анзаарлаа. Энэ 2ын ялгааг дүрсэлсэн энэ зурагт мэдээлэл их сонирхолтой санагдсан болохоор үүнийг уншиж байгаа таньтай ч гэсэн хувцаалцахаар шийдсэн билээ.

 

Saturday, December 31, 2011

Хараас Цагаан руу Шилжихүй буюу Саарал 2011 он

Black-and-white-and-color-change-perception
Би гэдэг хүн 2011 он хүртэл color-blind буюу өнгө ялгадагүй нэгэн байж. Миний амьдрал 2011 он хүртэл харанхуй хонгилд буй хүн рүүгээ адил амьдрал гэгчийг зөвхөн нэгэн өнгөөр хардаг байсныг оны эхнээр өөр өнгө энэхүү хорвоо дэлхийд бий гэдгийг мэдэж авч "Хараас цагаан руу шилжихүй" гэсэн том зорилтыг тавьсан билээ.

Tuesday, December 27, 2011

Young, Wild, & Free

Young-wild-free
Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу насны тухай сайхан дуу гарсан байна.
Анх дууны нэрийг Spotify онлайн дуу тоглуулагчийнхаа "Топ 100" жагсаалтын гүйлгэн харж байтал Whiz Khalifa, Snoop Dogg, Bruno Mars нарын нэрсийг зэрэг хараад Бруно Маарс хоёр раппэртэй дуулсан бол гоё дуу байх ёстой гээд Young, Wild & Free нэрэн дээр дарж сонслоо. Чихний хажуугаар өнгөрлөө.