Амьдралын тухай гоё ишлэл хайж яваад гоё зүйл олчих шиг боллоо тэгээд та бүхэндээ ч гэсэн хуваалцая гэж бодлоо.
Амьдралд санаж явах 17 чухал зүйлс
- Хэнд ч хэзээ ч бүү горь тасар. Гайхамшиг өдөр болгон тохиолддог юм шүү.
- Зоригтой биш байсан ч гэсэн зоригтой мэт дүр үзүүл. Хэн ч ялгааг нь хэлж чадахгүй.
- Том бодож, жижиг зүйлсийг таашаа.
- Хүнийг сонсож сур. Боломж заримдаа чимээгүйхэн ирдэг юм шүү.
- Хэзээ ч хэн нэгний итгэл найдварыг нь бүү үгүй болго. Магадгүй энэ нь түүнд буй цорын ганц зүйл нь ч юм бил үү.
- Төгс зүйлийн төлөө бус өндөр чанарын төлөө мэрий.
- Өнгөрсөн алдаануудын хойноос харамсаж цагийг бүү гарзад. Тэдгээрээс суралцаад үргэлжлүүлээд яв.
- Хэн нэгэн чамайг тэврэхэд түүнийг эхэлж тавьтал нь тэвэрдэг бай.
- Тайлагдаж болох зүйлийг хэзээ ч бүү огтол.
- Амьдралыг шударга шулуун байна гэж битгий найд.
- Амжилт эхэлж хөдөлсөн хүнд ирдгийг сана.
- Хэн нэгэнд хайртай гэж хэлэх боломжийг хэзээ ч бүү гарзад.
- Хэн ч ганцаараа бүхнийг туулдаггүйг сана. Өөрт тусалсан хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлдэг зүрх сэтгэлтэй бай.
- Сайн үг болон үйлийн хүчин чадлыг хэзээ ч битгий дутуу үнэл.
- Их инээж бай. Алиа хошин зан амьдралд тохиолдох бараг бүх зовлонг эдгээж чадах увдистай
- Одоо болж буй сайхан мөчийг ирэх гэж буй зүйлд санаа тавьж бүү алд.
- Том асуудлуудыг сайн ажигла учир нь тэд том боломжуудыг агуулж байдаг юм.
No comments:
Post a Comment