Хамгийн сүүлд та хэзээ өөрт тань их дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино үзсэн бэ?Дулаахан сэтгэгдэл төрүүлсэн кино гэхээр үзэхээр нээх гоё сэтгэгдэл төрүүлсэн, муу нь ихэдсэн газар ч сайн сайхан зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн тийм киног хэлдэг байхаа гэж би боддог юм.
Мөн тийм кинонууд өөрийг чинь үе үе инээмсэглүүлээд авдаг увьдастай.
За тэгээд хэзээ хамгийн сүүлд ийм кино үзэв дээ?
Бодож олсон уу?
Олсон бол киноныхоо нэрийг надтай сэтгэгдэл хэсэг дээр бичиж хуваалцана уу?
Би кинонд аймар их дуртай болохоор таньд таалагдсан киног ч гэсэн үзэхийг хүсэж байна!
За миний хувьд тийм төрлийн кино бол саяхан үзсэн Warm Bodies гэдэг кино билээ.
Энэ жилийн 2-р сарын 1-нд гарсан кино нь IMDB дээрээс 7-н од авсан байна.
Кино нь нэг Зомби нэгэн бүсгүйг зомби нарын дайралтаас аварсанаар тэр хоёрын хоорондох харилцаа эхэлдэг. Үүнээс улбаалаад тэд дэлхийг аврах ч боломж гарч ирдэг.Хэрэв та энэ киног үзэхээр шийдсэн бол энд дарж үзнэ үү.
Мөн санал, сэтгэгдэлээ хуваалцахаа мартваа!
No comments:
Post a Comment