Thursday, December 22, 2011

"Асар, Басар"

Ice Top, Brothers нарын "Асар, Басар" хэмээх дуу гарсан байсныг сая л сонсчихоод Монгол Банхараараа үнэхээр их бахархмаар сэтгэл төрөв.
Үнэхээр магтах үг олдохгүй юм.
Асар, Басарын удамтай Монгол Банхар үнэхээр үнэнч бас хоточ.

 

Клипний нэг зүйл маш их таалагдсан. Энэ юу гэвэл нохойг тэнгэр мэт шүтдэгийг харуулах гэж үүлэн дээр буй мэт хийсэн нь их гоё санагдсан.

Монгол овогтой банхар Монголын түүхтэй салшгүй холбоотой.

Ховордож байгаа энэхүү Монгол овогтой Банхараа устаж үгүй болохоос нь нэг зүйл хийцгээе!

Хорвоод ховордсон
Хоточ Монгол Банхар минь
Монгол гэрийнхээ хаяанд
Монгол чимэг нь байж дээ
Билгийн зууны хурдыг
Гүйцэж чадалгүй хоцорчихвуу...
Билэг харанхуй балагаар
Бидэн өөрсдөө хөнөөчихвүү...
Үхлийн жам дагахдаа ч
Үүдээ дараад нөхчидөг
Үнэнч хоточ банхар минь

Posted via email from The Bibby Times

No comments: