The Bibby Times блог маань "Liebster Blog Award" авлаа.
Хамгийн түрүүнд энэхүү нэр хүндтэй шагналыг миний блогт өгсөн "Гүүеэ" эгч болон түүний Guuye.com блогт их баярласанаа илэрхийлье!
"Liebster Blog Award" хэмээх шагнал нь 200-аас доош дагагчтай блогуудад анхаарал тавих, дэмжлэг өгөх зорилгоор гарч ирсэн юм.
Энэхүү блогуудад өгдөг шагналыг авсан хүн нь:- Өгсөн хүндээ талархсанаа илэрхийлэн түүний блог болон линкийг нь дурьдах
- Өөрийнхөө дуртай 5н блогтоо энэхүү Liebster Blog Award шагналыг өгөн шагнал авсан тухай блог дээр нь сэтгэгдэл үлдээн мэдэгдэх
- Энэхүү шагналыг блог дээрээ нэмэж оруулах
- Тухайн шагнал авсан хүмүүс энэ тухайгаа бусдад дамжуулсан байгаасай гэж хүсэх
Ингээд миний дуртай 5н блогууд бол:
1. Tsegmee.com: Миний хамгийн дуртай блог. Ойрд ерөөсөө юм бичихгүй намайг жоохон гонсойлгоод байгаа бодвол Цэгмээ маань завгүй байгаа биз дээ. Энэхүү шагналыг аваад блогтоо дахиад гоё гоё бичлэг бичээрэй гэж хүсье!
2. Улбаршар Блог: Дуу хөгжим, дизайны тухай маш гоё блог бий.
3. Анхдугаар дизаан: Хаяа орж гоё гоё дижитал арт хармаар бол ордог блог. Блог бичихээ больсон ч гэсэн энэ шагналыг авах ёстой гэж бодож бна.4. Мэндорших.ком: Бизнес болон ёс суртахууны тухай их гоё бичлэгүүдтэй блог. Мөн хүмүүнлэгийн ажилд их идэвхитэй оролцдог нэгэн.
No comments:
Post a Comment