Monday, May 25, 2009

Let's Learn ENGLISH: Эхлэл


Өнөөдрөөс эхлэн блогтоо "Let's Learn English' буюу 'Англи Хэл Сурцгаая" хэмээх цуврал мэдээ/зөвлөгөөнүүдийг хөтлөхөөр боллоо.

Энэхүү цувралыг хөтлөх болсон шалтгаан гэвэл Булгантамир миний бие их зовж байж энэхүү хэлийг сурсан(сурж байгаа, сурах ч болно) учраас Англи гэгч хэлийг яаж сурвал зүгээр вэ? юу хийвэл илүү үр дүнтэй байх вэ? гэдэг талаас нь андын зүгээр зөвлөх болно.
Өнөө үед Англи хэл хэрхэн хэрэг болж байгааг надаар хэлүүлтгүй та мэдэх учраас тэрний талаар олон таван юм нуршиж таны нойрыг хүргээд яахав :)

Эхлээд би та нарт өөрийнхөө түүхийг ярьж өгье!
Магадгүй миний энэ түүхийг таны одоо байгаа байдлыг илэрхийлж буй бол анхаарлаа хандуулна уу!
Би зөвхөн үнэнийг хэлнэ.

За ер нь манайх ер боломжтой айл л даа. Тийм ч болохоор манай ээж манай эгч бид хоёрыг Англи хэл сургах гэж зөндөө олон янзаар үзсэн. Ямарч байсан Монголд байхад би Англи хэл сурсан гэж хэлэхгүй ээ.
Ер нь хүн гэдэг чинь тэнэг амьтан юм байна ш дээ. Хэрэв хэрэгцээ нь хангалттай бол юманд залхуу хойнго талдаа, хэрэв хэрэгцээ хязгаарлагдаад ирэхээр юмыг сурах хийх хүсэл нь үргэлж бадарч байдаг тийм л амьтан юм шүү дээ.
Монголд би яг л тийм байсан.
Монголд байхдаа би 3н Англи хэлний сургалтын төвд явж байсан яг үнэнийг хэлэхэд.
Анх намайг бүүр жоохон 3 байна уу 4-р ангийн бацаан байхад манай ээж намайг нэг сургалтын төв рүү Англи хэл сургуулах гэд чирч аваачиж байсан.
Би тэр үед "Би Англи хэл сурахгүй ээ" гээд уйлан байж тэр сургалтын төв яваагүй.
Тэр цагаас хойш 5-р анги хүртэлээ ямар нэгэн англи хэлний юманд суугаагүй.
Тэгээд 5-р ангид оров оо. Тэр үед мань эр арай жоохон ухаан суусан Англи хэл гэж ямархуу юм байдгийг гадарлахтайгаа болсон баагий Англи хэлний ангийг сонговоо.
Ер нь ч надад сонголт байгаагүй л дээ. Яагаад гэвэл би тэр үед Орос хэл гэхээр үстэй толгой арзайдаг байсан юм чинь.
Тэгээд Англи хэл сурваа хөөрхий.
За тэгээд бид нарын заалгуулж байгаа ЕБС(Ерөнхий Боловсролын Систем)-ын Англи хэлний чанарын төвшин жинхэнэ хог. Дандаа хараал идсэн дүрэм заана.
Ядаж байхад зааж байгаа багш нар нь англи хэлэндээ муу.
Нөгөө хэдэн дүрмээ ягштал цээжилсэн тийм л хүмүүс байдаг л даа(Нэмж хэлэхэд би багш нараа муулж байгаа юм биш. Үнэн байдлыг хэлж байгаа нь энэ. Би 20-р сургуулийг төгссөнө шүү)
За тэгээл ийм хүмүүсээр заалгуулж байгаа хүмүүс ямар Англи хэлтэй хүмүүс болох вэ?
Ер нь хүн юмыг сурахдаа онол, практикыг хослуулж байж жинхэнэ сурдаг ш дээ. Тийм биз дээ?
Нэг ёсондоо би арван жилдээ(одоо 11 байна уу 12 байна уу) нэл онол сурсаар байгаад таарсан. Ер нь тэгээд улс орон даяар ийм л байдалтай байгаа. Яахав зарим нэг Англи хэлийг сайн зааж байгаа газар байлгүй яахав.
Тэгээд тийм орчинд өөрийн хайран 5-н жилээ хий тэгж өнгөрүүлсэндээ одоо нээрээ харамсаж байнаа.
Би энд л ирж эднийхэнтэй нь ярьж байж нэг Англи хэл сурсан.

Тийм болохоор би Англи хэл сурах ямар хэцүү, ямар их хичээл зүтгэл шаарддагыг мэднэ.
Нэг ёсондоо би бол та нарын нэг байсан.

Иймийн учраас Англи хэл сурах гэж буй хүмүүст өөрийнхөө зөвлөгөөнүүдийг өгье.
Тэгээд хамтдаа хөгжицгөөе!
Англи Хэл Сурцгаая

4 comments:

T.G.S said...

Za zuv shvv ho..
bi chin angli helen dree tag shde... medehgvi garuudiin hajuud bol sn meddeg um shig harin meddeg garuudiin hajuud duugaraad ch hereggvi tiim l hvn de.. uuriin yag bodoj bga zvilee zohion bichleg bolgood bichie gvl chadku kkk er n neg iimerhvv de

Anonymous said...

blog chin dajgui yumaa, urd n uur hunii blog ruu orood gaihaad ungurdug bsan chin chiniiih ruu orood taalagdah medremj turdug bn shde kkk,

ochko said...

aa hahahahaha, neree gargaj chadkun bn aaa end chin kkk...oochko bn kkkkkk hahaha.eleg hushihneee.medkun bn oooo..
uu surchih shig bolloo

Sharavsambuu Gunchinish said...

Алдалгүй даганаа. Үргэлжлүүлээд байгаарай