Thursday, May 21, 2009

Green Day: 21st Century Breakdown

Гаргасан он сар өдөр: 2009 оны 5-р сарын 15
Хамтлаг: Green Day
Урсгал: Punk rock, Alternative rock

Green Day хамтлаг нь 21st Century Breakdown хэмээх өөрсдийн 8 дахь цомгоо 2009 оны 5-р сарын 15нд гаргалаа.
Энэ цомогны хувьд Эминэм-ийн цомогтой адил 5-н жилийн дараа гарж буй альбум юм.
2004 онд Green Day хамтлаг нь American Idiot гэдэг цомог гаргаж рок ертөнцийг бишрүүлсэн төдийгүй Граймми (Grammy) ийн Шилдэг Рок Цомог шагналыг авжээ.
Фанууд нь энэхүү цомогт удаан хугацаан зарцуулсан болохоор их чанартай цомог болсон гэж найдаж байна.

Энэхүү цомог нь зөвхөн Parental Advisory гэсэн ганцхан хувилбараар гарсан болохоор Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох Wal Mart (Воол Март) нь худалдаалахыг татгалзжээ. Учир нь Parental Advisory хэмээх үнэлгээтэй цомогнууд нь хараалын үг, ёс бус хэллэг агуулдаг.

Цомог нь Рок Дуурь гэдэг стилээр бичигджээ.
Рок дуурь гэдэг нь тухайн нэг альбум дуурийн адил хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр хэсгүүд нь өөрийн гэсэн утга санааг агуулсан дуунуудыг агуулсан байдаг
Түүний дагуу 21st Century Breakdown цомог нь 3н хэсгээс бүрдэнэ.
1. Heroes and Cons - Баатрууд ба Хоригдлууд - (2 - 7дох дуунууд)
2. Charlatans and Saints - Луйварчид ба Гэгээнтэн (8 -13дах дуунууд)
3. Horseshoes and Handgrenades - Дах ба Гар бөмбөг (14 -18дах дуунууд) гэсэн 3н хэсгээс бүрдсэн байна.

Одоогоор энэхүү цомог Billboard 200 буюу Билбоордийн шилдэг 200 цомог жагсаалтын 1-р байранд явж байна.

За тэгээд Green Day хамтлаг дуртай, рок дуунд ялангуяа алтернатив рок дуунд дуртай залуус энэхүү цомогыг татаж авч сонсоно биз.
Та нарт таалагдана гэдэг итгэлтэй байна.

Татахаасаа өмнө энэ-ийг уншсан байх ёстой
Тэгээд эндээс татаж ав.

No comments: