Monday, May 18, 2009

Өнөөдрийг дүгнэе: Азгүйтлээр дүүрсэн өдөр


Булгаа миний өнөөдөр өглөө найман цагт босож эхэллээ.
Миний хувьд өглөөний найман цагт босно гэдэг нь үнэхээр эрт гэсэн үг. Нэг ёсондоо өглөө аймар эрт сэрлээ гэж хэлэх гэсэн юм.
За тэгээд сэрүүлгээ унтрааж асаагаад, нүүр гараа угаана энэ тэр гэсээр байтал 8.40 болчихдог юм даа. Би ер нь өглөө болгон 9.40 гээд гэрээсээ гардаг юм л даа. Өө нээрээ надад машин байхгүй гэдгээ хэлэхээ мартчихаж. Энд ер нь толгоотой бүхэн бараг машинтай л даа намайг л эс тооцвол :) хэ хэ
Би яахав ядуу болохоороо автобусаар энд ирснээсээ хойш явж байна. Гэхдээ буруудсан юм алга л даа болоод л байна.

За тэгээд яг цагтаа өнөөдөр гэрээсээ гарж чадсангүй хувцас энэ тэрээ өмсөөд.
Автобусны буудал руу нээх юм бодолгүй тааваараа явлаа.
Яг буудлаас 40 метрийн зайтай бараг хүрч байхад хараал идсэн автобус өнгөрөөд явчихдаг юм даа. жинхэнэ хамаг хараал идээд хаячихсан shit!
За яахав гээд бүүр том автобусны буудал руу 30 минут алхаад өөр нэг автобусанд суугаад номын сан руу орлоо. Номын сан руу шууд ч бас орчихоогүй шүү бас талдаа 10 мин алхасан гээч. Тэгээд буцаад автобусанд суух гээд явж байтал мань автобус маань гэрлэн тохион дээр зогсож байдгийм даа. Би бараг 150 м-ийн зайтай. Ногоон гэрэл асахаас өмнө амжаад автобусанд суучий гэсэн чинь өглөө шиг юм дахиад дохиолддог байна ш тээ. Ядаж байхад ажил руугаа явах цаг тулчаад өнөөдөр жинхэнэ азгүй өдөр байлаа.
Тэндээс ажил руугаа алхана гэвэл цаг гаруй алхана. Би тэгээд өөрийгөө хожигдохоо мэдэнгүүт ажил руугаа ярьж хоцрохоо хэллээ. Тэгээд 30н минутийн дараа автобусанд орж нэг ажил дээрээ 30 минутын хоцролттой очлоо.
Тэгээд бүхэл өдөр үхтлээ ажиллаа. ёо ёо ёо ядарж байна шүү.

Хэрэв уншигч та Америкийн талаар мөрөөдөж байвал ихлээд Монголд өөрийнхөө бүх чадлыг шавхан гайгүй ажил хайхаа бод!
Энд харьд Монголчууд бид чинь эндхийн хамгийн хар бор муу ажлийг хийж голоо зогоож байна.

Тэгээд өнөөдрийг дүгнэхэд азгүйтлээр дүүрсэн их алхсан тийм нэгэн өдөр байлаа.

No comments: