Sunday, February 13, 2011

Lady Gaga - Born this way

Lady Gaga-гийн хамгийн их хүлээгдэж мөн яригдаж байсан сингл болох "Born This Way" Грэймми Шагнал Гардуулах ёслол дээр анх сонсогчиддоо цацагдах ёстой байснаасаа 2 хоногын өмнө фм, радиогоор цацагдлаа. Зөндөө олон хүмүүсийн шүүмж, ярианы бай болж буй энэхүү дуу Биллбоордын Хот 100 жагсаалтын №1 болох нь гарцаагүй.

Мөн дашрамд дурьдахад өнөө орой болох Грэймми дээр Lady Gaga энэхүү дуугаа дуулна. Хүмүүсийн хамгийн сонирхолыг татаж байгаа асуулт бол "Энэ жил Lady Gaga ямархуу сюрприз барих вэ?"

Ингээд дуугаа хүлээн авч сонсоно уу?

 

Таньд энэ дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

Wednesday, February 9, 2011

Сайн залуу гэж энэ мөн

  
Download now or listen on posterous
07_Breakeven.mp3 (4158 KB)
Сүүлийн үеийн хөгжмийн тухай мэдээ уншия гэж Billboard.com оор хэсч явтал "Top 10 American Idol Sob stories" гэхээр сонирхоод үзсэн чинь зүрх шимширмээр видео байв.
Энэ бичлэг нь Аmerican Idol-ыг энэ улиралд орж буй Chris Medina-гийн зүрх шимшрэм түүхийг харуулсан юмаа.

Ингэхэд сайн залуу гэж ямар хүнийг хэлэхэв? Бид энэ асуултыг өөртөө дахин тавьж асуух хэрэгтэй. Бид хүн шиг хүн, энэ залуу шиг сэтгэлтэй залуу байх хэрэгтэй.

Ингээд энэ гайхалтай дууг сайхан сэтгэлтэй, сайн залуугийн дуулснаар сонсож түүх нь сонсоё.

Posted via email from The Bibby Times

Monday, February 7, 2011

Wiz Khalifa-ийн 'Black/Green/Purp And Yellow'

  
Download now or listen on posterous
sblacknyel.MP3 (8505 KB)

Pitsburgh хотоос гаралтай раппер Wiz Khalifa өөрийн хотын хөлбөмбөгийн баг болох Pitsburgh Steelers-т анхалж зориулсан "Black And Yellow" бараг багийн сүлд дуу хүртлээ хит болсон билээ. Steelers багын өмсгөлөөр нь нэрлэсэн энэхүү дуу Биллбоордын Хот 100-д одоогийн байдлаар 4т бичигдээд байна.

Харин Superbowl болохоос өмнөхөн Lil' Wayne дууны үг, нэрийг нь өөрчилж Super Bowl-д Steelers-тэй аваргын төлөө тоглох Green Bay Packers-д "Green And Yellow" хэмээн зориулсан.

Гэтэл Los Angeles Lakers-т Snoop Dogg, The Game, DJ Skee нар Wiz Khalifa-гын дуун дээр нэмэлт өөрчлөлт оруулаад "Purp & Yellow" гэж дуу гаргасан байна.

Ингэснээр Wiz Khalifa-гийн энэ дуу спортын багийнхны дуртай сүлд дуу болж чадаж байна.

Posted via email from The Bibby Times

2011 оны хамгийн их хүлээгдэж байгаа кинонууд

Кино ертөнцийн хувьд 2011 он хэр байх бол? "ЯНЗТАЙ" болно гэж хэлэхэд буруудахгүй болов уу учир нь гэвэл өмнө амжилттэй гарч байсан олон кинонуудын үргэлжлэл буюу sequel нь 2011 онд гарна.

Эдгээрээс дурьдвал: Fast Five, Harry Potter and the Deathly Hallows part 2, Pirates of the Carribbean: On Stranger Tides, Transformers: Dark of the Moon, The Twilight Saga: The Breaking Dawn part 1, X-Men: First Class, Kung Fu Panda 2, Cars 2, болон Hangover 2.

Үргэлжлэл болж гарах кинонууд тийм байдаг юм байз.
Харин шинээр гарах ямар кинонууд амжилттай болох бол?

2-р сарын 11нд нээлтээ хийх Justin Bieber-ийн "Never Say Never" хэмээх кино/концерт Beliebers болон кино сонирхогчдийн хүлээлгэж байгаа бол Zach Snyder-ний найруулсан зөгнөлт "Sucker Punch" кино ихээхэн хэмжээний мөнгө олох сурагтай.

Tom Hanks-ийн өөрөө найруулж Julia Roberst-тай цуг тоглосон "Larry Crowne" хэмээх бодит амьдрал дээр сэдэвлэсэн драма кино мөн дажгүй кино болно гэж кино судлаачид дүгнэж байна.

Саяхан болсон Super Bowl дээр трейлэрээ тоглуулж үзэгчидийн хорхойг нь хөдөлгөсөн J.J. Abrams-ийн "Super 8" магадгүй хит болно.

Үзэгчидийн хамгийн хүсэн хүлээж байгаа киноны нэг нь зайлшгүй "Captain America: The First Avenger" юм. Энэхүү Superhero төрлийн кинонд Chris Evans Captain America-ийн дүрд тоглоно. Өшөө нэг сонирхол татаж байгаа Superhero кино бол DC Comics-ийн алдарт комик ном дээрээс сэдэвлэсэн "The Green Lantern" юм.

"Battle: L.A" ихээхэн шуугиан тарьсан, бүхэл бүтэн киног хамарсан нил акшион кино болох сурагтай.

Өөр нэг сонирхол татаж байгаа кино бол Найруулагч Мартин Скорсисийн "Hugo Cabret". Энэ нь түүний анхны хүүхдийн кино болох бөгөөд түүний дуртай жүжигчин Leanardo DiCaprio тоглохгүй юм байна.
"The Girl with Dragon Tattoo" хэмээх номноос сэдэвлэсэн гаргасан кино нь мөн 2011 онд гарах юм байна. Нийтдээ 40 сая хувь зарсан алдарт номны кино хувилбар нь төдий чинээний алдартай болно гэж үзэж байна. Нэмж хэлэхэд "The Social Network", "The Curious Case of Benjamin Button" гэх зөндөө сайн кино хийсэн David Fincher найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд "Cowboys vs. Aliens" хэмээх зөгнөлт киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа кинонуудын нэг билээ. Дашрамд дурьдахад James Bond-ын дүрээр алдартай Daniel Craig нь "The Girl with Dragon Tattoo", "Cowboys vs. Aliens" кинонуудад тоглохоос гадна энэ жилд нээлтээ хийх "The Advantures of Tintin: Secret of the Unicorn" бас тоглох юм.

Мэдээллийн эх сурвалж: Forbes Magazine
Movie-moron.com
Films.com

Posted via email from The Bibby Times

Sunday, February 6, 2011

Нууц үгийн тухай жоохон нууц мэдээлэл

Бидний өдөр тутмын онлайн амьдралын салшгүй нэг хэсэг бол password - нууц үг. Бид нууц үгийг и-мэйл, фэйсбүүк, твиттер гэх мэт байнга ашигладаг сайтууддаа хэрэглэх болгондоо үүгээр нэвтэрч ашигладаг.

Харин бидний хэд нь нийтлэг ашиглагддаг нууц үгнүүдийн нэгийг нь ашигладаг вэ?
Бидний хэд нь өөрсдийнхөө нэр ч юмуу төрсөн он сарыг нууц үг болгон ашигладаг вэ? гэх мэт нууц үгнүүдийн тухай сонирхолтой баримтуудыг энэхүү зурагт мэдээллээр харж болно.

Мөн таны нууц үг эдгээр нийтлэг нууц үгнүүдийн нэг бол хэрхэн бөх бат нууц үг бий болгох талаар зөвлөсөн байгаа.

Posted via email from The Bibby Times

Rihanna-гийн S&M бол хит

Европийн дайнс чиглэлийн дууны өнгө аястай хийгдсэн Rihanna-н Loud цомогын дөрөвдэх сингл болох S&M саяхнаас сонсогчидийн фм-ээр сонсох дуртай дуунуудын нэг болоод байна. Есөн номер нэг дуугаараа Биллбоордыг тэргүүлдэг дуучин Рианна S&M дууныхаа клипыг 2-р сарын 1-нд гаргасан нь зөндөө олон шүүмжлэл, сенсаацны эзэн болоод байна.

  
Download now or listen on posterous
s&m.MP3 (5820 KB)
Клипыг өнгөц харахад өвөрмөц клипүүдтэй Lady Gaga-ынхтай ерөнхийдөө төстэй байсан бол шүүмжлэгчид алдарт зурагчин David LaChapelle-ийн ажилуудтай их төстэй болсон байна гэж дүгнэсэн байна.

Мөн клип нь хэтэрхий их 18 наас доошхи насныханд тохирохгүй дүр зургийг үзүүлдэг учраас одоогийн байдлаар 11 оронд тоглуулахыг хоригложээ.

Хэдийгээр тийм боловч миний зүгээс уг дуу нь удахгүй Билбоорлын Хот 100ын 10т орно гэж үзэж байна. Яагаад гэвэл сүүлийн үеийн хит болж байгаа дуунууд ихэвчлэн электро, дайнс, трэйнс чиглэлтэй болж байгаа мөн сонсогчидийн хөгжимний дур сонирхол нь өөрчлөгдөж байгаа зэргээс энэхүү дуу хит болох шаанс их өндөр байна.

Мэдээллийн эх сурвалж: DailyMail.co.uk
Washington Post
WikiPedia

Posted via email from The Bibby Times

Friday, February 4, 2011

Diddy - Coming Home

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг шиг гэр лүү минь хүргэж өгдөг дуунууд миний хувьд сүүлийн үед их хит болоод байгаа. Саяхнаас Diddy-Dirty Money болон Skyler Grey нарын хамтран дуулсан Coming Home гэдэг дуунд дуртай боловоо.

<object width="250" height="400">
<param name="movie" value="http://listen.grooveshark.com/widget.swf" />
<param name="wmode" value="window" />
<param name="allowScriptAccess" value="always" />
<param name="flashvars" value="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=27901304&style=metal&p=0" />
<embed src="http://listen.grooveshark.com/widget.swf" type="application/x-shockwave-flash" width="250" height="400"
flashvars="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=27901304&style=metal&p=0" allowScriptAccess="always" wmode="window" />
</object>
                           

Төгөлдөр хуур болон эмэгтэй (Skylar Grey) хоолойтой дахилт нь энгийн, гоё үгтэй мөртлөө сэтгэл болон чихэнд их дулаахан сонсогддог.

...I'm coming home
Tell the World I'm coming home
Let the rain wash away all the pain of yesterday
I know my kingdom awaits and they've forgiven my mistakes
I'm coming home, I'm coming home...

Дахилт явж дуусангуут эрч хүчтэй бийт орж ирж гоё хип хоп дуу шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Coming Home дууны үгийг хараад байхад үгэлдэг дуу нь 3н өөр дууны нэрийг дуундаа оруулсан ба үгэлдэг нэг хэсэг дээрээ нэг дууны нэрийг дурьдаж мөн үгийг нь өөрийнхөө амьдралд тусгаж үгэлдэг нь үнэхээр дажгүй санагдсан.

Ерөнхийдөө Coming Home гэдэг дуу нь "Хэрэв хүн хийсэн алдаагаа буцааж болдог бол тухайн үедээ очиж Сайхан баймаар байна" гэсэн утгатай дуу болсон байна.

Одоогийн байдлаар Биллбоордын ХОТ 100-д 12т орсон байнгаа боловч удахгүй ХИТ ДУУ болно гэдэгт итгэлтэй байна.

Posted via email from The Bibby Times

Wednesday, January 12, 2011

Эрэгтэй хүн vs. Эмэгтэй хүн (Ялгаанууд)

Интернэтээр юм хайж байгаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг харуулсан зургыг санаандгүй харчихааад энэ талаар жоохон юм бичвэл дажгүй юм гэж бодлоо.

Хоёр эрэгтэй хүмүүс хоорондоо аман бус аргаар харилцах Хоёр эмэгтэй хүмүүс хоорондоо аман бус аргаар харилцах

Эмэгтэйчүүдийн онлайн байхад хамгийн их сонирходог 5н зүйлс:

1. Television (what is on TV) (19%)
2. Advertising (15%)
3. Food products (13%)
4. Supermarket (12%)
5. Mobile telephony (12%)

Эрэгтэйчүүдийн онлайн байхад хамгийн их сонирходог 5н зүйлс:

1. Software (23%)
2. Politics (21%)
3. Broadband internet companies (18%)
4. Travel (17%)
5. Mobile telephony (17%)

Эмэгтэйчүүдийн онлайн байхдаа хуваалцах дуртай топ 5н зүйлс:

1. Photo / Video (55%)
2. Music (40%)
3. Emotional experiences (36%)
4. Lists of useful links (27%)
5. Recipes (27%)

Эрэгтэйчүүдийн онлайн байхдаа хуваалцах дуртай топ 5н зүйлс:

1. Photo / Video (67%)
2. Professional Knowledge (39%)
3. Lists of useful links (28%)
4. Ideas relating to a service or product (26%)
5. Experience/information about travels (25%)

Эмэгтэйчүүдийн олон нийтийн сүлжээд хийдэг шилдэг 5н зүйлс:

1. Chatting (53%)
2. Maintaining Contacts (42%)
3. Watching Video and Photos (26%)
4. Exchanging tips and information (23%)
5. Talking about nothing in particular (21%)

Эрэгтэйчүүдийн олон нийтийн сүлжээд хийдэг шилдэг 5н зүйлс:

1. Maintaining Contacts (34%)
2. Exchanging tips and information (33%)
3. Watching Video and Photos (32%)
4. Exchanging experiences (28%)
5. Chatting (21%)

 

Эцэст нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн ялгааг толинд харах:

 

Сонирхолтой байгаа юм шүү. Өөр сонин хачин зүйлс юу байна? Энэ бичлэгний талаархи сэтгэгдэл?

 

Posted via email from The Bibby Times

Tuesday, January 11, 2011

Эминэмийн Recovery бол 2010 оны шилдэг нь

Саяхан Эминэм-ийн Recovery цомог 2010 оны хамгийн их борлуулалттай цомгоор албан ёсоор баталгаажуулсан гэсэн мэдээг Billboard.com оос уншлаа. Түүний гаргасан энэхүү альбум нь нийт 2010 онд гарсан бүх цомгуудийг 3.42 сая хувь борлуулсанаараа тэргүүлсэн байна. Recovery цомог нь Эминэмийн хувьд 6 дахь номер цомог болсон төдийгүй 53 дахь Грэйммид "Шилдэг Цомог", "Шилдэг Рап Цомог" болон бусад таван төрөлд нэр дэвшсэн байгаа юм.

2010 оны хамгийн их борлуулалттай 10н цомгийг жагсаавал:

1. EMINEM
Recovery

3,415,000

2. LADY ANTEBELLUM
Need You Now

3,089,000

3. TAYLOR SWIFT
Speak Now

2,960,000

4. JUSTN BIEBER
My World 2.0

2,319,000

5. SUSAN BOYLE
The Gift

1,852,000

6. LADY GAGA
The Fame

1,591,000

7. SADE
Soldier Of Love

2010 Sales: 1,300,000

8. DRAKE
Thank Me Later

2010 Sales: 1,269,000

9. USHER
Raymond V. Raymond

2010 Sales: 1,183,000

10. KE$HA
Animal

2010 Sales: 1,143,000

Мэдээллийн эх сурвалж: Billboard.com

Posted via email from The Bibby Times

Monday, January 10, 2011

Дэлхий ээж хогонд дургүй. Ice top ч гэсэн

Ice Top болон Гавана нар миний яриад байсан маш гоё үлгэр жишээ хип хоп гаргажээ. Энэ дуун дээр хөндөгдсөн сэдэв бол "Х О Г".

Энэ дуу тэр чигээрээ залуус бидэнд хотоо цэвэрхэн байлгах нь их чухал зүйл гэдгийг ойлгуулах гэсэн зорилго агуулсан байна. Үнэн дээ "хог" бол "дэмий". "Хог"-оо "хогийн сав"-нд хийж заншвал хот маань цэвэр цэмцгэр байна гэх мэт хогтой уялдаатай бүх л чухал сэдвийг ухаж гаргаж ирсэн төдийгүй тэрийгээ сайхан дуу болгосон байна.

Миний бодлоор Ice Top-ийнхон нийслэл хотын томоохон асуудлуудын нэг болох хогыг хүүхэд, залуучуудын сонирхдог урлаг соёлоор дамжуулж маш сайн үлгэр жишээ дууг гаргажээ.

Мөн саяхнаас Твиттер хэрэглэдэг монгол жиргээчид хог хаяхгүй байх талаар олон сонирхолтой жиргээ бичсэн байгаа.
Түүнээс сонирхуулбал:

@dagvadorj: "Хогийн сав тааралдах хүртэл хогийг түр хадгалах савыг карма гэнэ - Аксиом" ~ 6 жилийн өмнө КтМС-ийн ханан дээрх бичиг #hog :)


@BxBEnny: Хүний хаясан #hog-ийг нүдэн дээр нь аваад хогийн сав руу хийж үзсэн үү? Би нэг үзсэнээ санаж байна. ГОЁ юм билээ.

@enhmandah: #hog -г #hog-ийн саванд хийж заншицгаая. Тэгвэл хот маань цэвэрхэн байна. Хогийн сав байхгүй байлаа гээд газар хаях хэрэггүй

@lhagvasuren: Хүүхэдтэй болвол #hog -хамаагүй хаяуулахгүй ээ, тайлбарлаад ойлгуулна. Гол нь өөрийн биеэр үлгэрлэнэ :)

Posted via email from The Bibby Times