Ice Top болон Гавана нар миний яриад байсан маш гоё үлгэр жишээ хип хоп гаргажээ. Энэ дуун дээр хөндөгдсөн сэдэв бол "Х О Г".
Энэ дуу тэр чигээрээ залуус бидэнд хотоо цэвэрхэн байлгах нь их чухал зүйл гэдгийг ойлгуулах гэсэн зорилго агуулсан байна. Үнэн дээ "хог" бол "дэмий". "Хог"-оо "хогийн сав"-нд хийж заншвал хот маань цэвэр цэмцгэр байна гэх мэт хогтой уялдаатай бүх л чухал сэдвийг ухаж гаргаж ирсэн төдийгүй тэрийгээ сайхан дуу болгосон байна.
Миний бодлоор Ice Top-ийнхон нийслэл хотын томоохон асуудлуудын нэг болох хогыг хүүхэд, залуучуудын сонирхдог урлаг соёлоор дамжуулж маш сайн үлгэр жишээ дууг гаргажээ.
Мөн саяхнаас Твиттер хэрэглэдэг монгол жиргээчид хог хаяхгүй байх талаар олон сонирхолтой жиргээ бичсэн байгаа.
Түүнээс сонирхуулбал:
@dagvadorj: "Хогийн сав тааралдах хүртэл хогийг түр хадгалах савыг карма гэнэ - Аксиом" ~ 6 жилийн өмнө КтМС-ийн ханан дээрх бичиг #hog :)
@BxBEnny: Хүний хаясан #hog-ийг нүдэн дээр нь аваад хогийн сав руу хийж үзсэн үү? Би нэг үзсэнээ санаж байна. ГОЁ юм билээ.@enhmandah: #hog -г #hog-ийн саванд хийж заншицгаая. Тэгвэл хот маань цэвэрхэн байна. Хогийн сав байхгүй байлаа гээд газар хаях хэрэггүй
@lhagvasuren: Хүүхэдтэй болвол #hog -хамаагүй хаяуулахгүй ээ, тайлбарлаад ойлгуулна. Гол нь өөрийн биеэр үлгэрлэнэ :)
No comments:
Post a Comment