Friday, November 26, 2010

Millennials буюу бидний үе

Заримдаа нетээр хэсч явахад Gen-Y ч юмуу Millennials гэх нэр томъёо дайралддаг даа. Тэгэхээр энэ нэр нь 1980-аас оноос 2000 оны хооронд төрсөн залуучуудыг нэрлэдэг нэр томъёо юм. Одоогийнхноор бол 30 аас 10 хүртэлх насны хүмүүс багтаж байгаа юм. Энэ үеийн бусад үеийнхнээс ялгарах зан чанар нь Технологи, Дуу хөгжим, Чөлөөт Сэтгэлгээ, Оюун ухаан мөн Fashion.

Тэд ихэвчлэн өөдрөг сэтгэлгээтэй, илүү боловсролтой, чөлөөт.

Булгаа The Millennials буюу Generation Y-ийг энэхүү дэлгэрэнгүй зурагт мэдээлэлээс хүлээж авч үзнэ үү?

Posted via email from The Bibby Times

Thursday, November 25, 2010

180$ ийн үнэтэй “ногоон гэрэл”

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Хоёр хоногийн өмнө би гэж хүн сургууль руугаа яарч яваад аваар, осол хийх шахлаа. Яг юу болсон бэ гэхээр ногоон гэрлээр амьжиж зүүн гар тийшаа эргэх гэж хурдтай явж байгаад үрүүлээ(энэ орос  үгийг яаж бичихийг нь мэдэхгүй) дутуу дарсанаас болж баруун талын урд болон хойд  дугуйгаа замын хашлаганд их хүчтэй цохисон. Тэр дороо замаасаа гараад харахад миний обудь нь аймар болчихсон байдаг юм даа. Тэгээд яахав дээ гайгүй байлгүй гээд сургууль руугаа явсан чинь миний машины тэнхлэг тохиргоо нь алдагдсан бас хурдтай явахад хойд талын дугуйнууд мөсөн дээр халтирч байгаа мэт баруун, зүүн талруугаа гуйваад аймар сонин болчихсон байв.

Өөрийн энэ тэнэг үйлдлийн хариуд би бүхэл бүтэн хоёр өдөр, 180 доллар төлж байж машинаа засууллаа.
Тэгээд би бодлоо л доо: “Нэг муу ногоон гэрлийн хойноос хөөж байгаад амиа өгөх шахлаа. Хэдхэн секунд хүлээсэн бол би өөрийнхөө хоёр өдөр, 180
$ ийг зарлагдахгүй шүү дээ. Тэгээд эцсийн эцэст хүний эрүүл мэнд чухал ш дээ. Хичээл яахав хоцорж болно, муу авч болно. Энд хүний амь нас яригдаж байна.”

Тиймээс иймэрхүү байдлаас болж амь насаа золиослох бол тэнэг үйлдэл. Тийм болохоор замын хөдөлгөөнд аль болох тайван, болгоомжтой оролцох нь их чухал гэдгийг би мөн чанараар нь ойлгож байх шиг байна.

Зарим хүмүүс бусдын алдаан дээр суралцаг тул миний алдааг жишээ болгож суралцахтун. Зарим хүмүүс өөрсдийн алдаан дээр суралцдаг тул би ч гэсэн алдаагаа засахтун. Харин зарим хүмүүс алдаагаа засдаггүй тул амьдрал түүнтэй харанхуйгаар мэндлэхтүн.

Posted via email from The Bibby Times

Sunday, November 21, 2010

Гацуур модны тухай хэдэн баримт [Зурагт мэдээлэл]

Сүүлийн үед хичээл, шалгалт гэхэд муу блогоо шинэчлэх завгүй байгаа бас Шинэ Жил удахгүй болох гэж байгаа болохоор Гацуур модны талаар зурагт мэдээлэл оруулахаа шийдлээ.

Posted via email from The Bibby Times

Tuesday, November 16, 2010

Кофе дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? [Зурагт мэдээлэл]

Хэдийгээр кофе ус, агаар шиг хэрэгтэй бус боловч дэлхийн эдийн засагт асар их нөлөөлдөг болохыг энэхүү зурагт мэдээлэлээс харж болно.

Posted via email from The Bibby Times

Хамгийн гоё агшинууд

Заримдаа бид өчүүхэн жоохон юманд баярладаг сонин улс.

Жишээ нь: идэж байгаа чихэр дууссан гэж бодож байсан чинь дахиад нэг байх юмуу ойрд ерөөсөө сонсоогүй дуугаа сонссоод дууны үгийг нь мартаагүй ч байх юмуу тиймэрхүү агшин мөчид бид жоохон ч гэсэн баярладаг.

Хэд хоногын өмнө бид нэт хэсч байгаад иймэрхүү гоё агшиныг бичдэг тийм сайт оллоо. Тэгээд энэ сайтаар хэсч, зөндөө сайхан сэтгэл баярлуулсан тийм мөчүүд байдаг гэдгийг мэдэж авч мөн санал нийллээ.

За тэгээд баяр авчирдаг зүйлүүдтэй танилцъя:

1000 Awesome Things

Posted via email from The Bibby Times

Thursday, November 11, 2010

Би хэн байсан бэ?

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Сүүлийн үед би блог дээрээ өөрийнхөө тухай бичихээ больчихсон. Гэхдээ энэ удаа өөрийнхөө хэн байсан тухайгаа бичмээр санагдлаа. Хүн гэдэг үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдгийн адилаар Булгаа ч гэсэн өнгөрсөнөөсөө нилээд өөрчлөгдлээ гэж би өөртөө дүгнэлт өгч байна.

За тэгээд өнгөрсөний би буюу Булгаа ямар байсан талаар түүхийг сөхөе.

Хуучин би ерөнхийдөө нүдийг нь өөр тийшээ харуулахгүйн тулд хийсэн морины нүдний хаалт луугаа адил өөрийнхөө ертөнцийг бусдийн ертөнцтэй адилхан мэт хардаг, юмыг нээлттэй бус хаалттай талаас дүгнэдэг, юмны үнэ цэнэ үл ухаарагч, хэгжүүн ааштай, пээдгэр, нийтэч бус, биеэ тоосон нэгэн ажээ.

Тэр зөвхөн хавчигдмал ертөнцөөс ирсэн мэт дуу, хөгжим, урлаг, спортыг ойлгодоггүй бөгөөд зөвхөн өөрийн мэддэг төрлийн дуу, спорт нь хамгийн бас хамгийн зөв гэж боддог байв.
Мөн тэрээр өөрийгөө хичээлд сайн болохоор бусдаас дээгүүр тавьж боддог мөн тэр нь л зөвхөн сайн сайхан амьдралд хүргэнэ гэтэгт итгэдэг байв.

Хуучны Булгаа мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй мөртлөө их мөнгө хийх, гоё машин, гоё байшинтай болох гэх мэт өнгө мөнгийг хүний зан чанар, нөхөрлөл, шударга ёс, ёс суртахуунаас дээш тавьж үздэг байв.

Мөн тэрээр гэр бүл, эгч ах дүү, хамаатан садан, найз нөхөд хүнд ямар хэрэгтэй мэддэггүй тэнэг нэгэн байв. Тэр хэдийгээр найз нөхөдтэй боловч хувиа хичээсэн, хунашгүй зан гаргадаг муу найз байсан.

Өнгөрсөн цагт Булгантамир гэж хүн ийм л байсан. Тэр магадгүй юмны наана цаанахыг ухаарах болоогүй байсан болоод тэгж аашлаж байсан буй биз гэхдээ өнөөдрийн би өчигдрийн би-гээс хамаагүй өөрчлөгдсөн гэж би бодож бна. Мэдээж төгс хүн байдаггүй болохоор одоогийн би-д засах, залруулах, ухаарч сэхээрэх юмс зөндөө олон байгааг би мэддэг. Гагцхүү маргаашийн би гэж хүн заавал өнөөдөр, өчигдөрөөсөө юм сурж сайжирсан байх ёстойг би ойлгох ёстой.

Хүн болгонд сайн зан чанар ямар нэгэн хэмжээгээр байдаг тул надад ч гэсэн тийм чанар өнгөрсөн цагт байсан байх гэж би найдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь өнөөдрийн Булгаагийн сайн зан чанар нь өчигдрийн Булгаагаас дээр байх ёстой.

Posted via email from The Bibby Times

Tuesday, October 26, 2010

Хайч - Чулуу - Даавуу: Хэрхэн хожих вэ?

Хайч, чулуу, даавуу-г тоглож үзээгүй хүн гэж байдаггүй билээ.
Одоо ч гэсэн бид ямар нэгэн юм шийдэх ч юм уу, азаа үзэхдээ хайч чулуу даавууддаг шүү дээ.

Харин энэхүү зурагт мэдээлэл хэрхэн тоглох болгондоо хожих аргыг зааж өгнө.

 

Posted via email from The Bibby Times

Saturday, October 23, 2010

Дэлхийг Apple-гүйгээр... [Infographics]

Дэлхийг Apple хэмэх том корпорацигүйгээр төсөөлвөл:

Posted via email from The Bibby Times

Friday, October 22, 2010

Ээдээ энэ Bruno Mars уу?

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Авъяаслаг дуучин Bruno Mars (Брүно Маарс) –ын талааар, “Just the way you are” дууг миний сэтгэл зүрхийг  эзэмдсэнээс хойш, муу блог дээрээ бичье гээд  явсаар байтал  зав завшаан, зүтгэл болон сэтгэл нийт өгсөнгүйгээс болж одоог хүргэлээ.

Гэтэл өнөөдөр тохиолдлоор ч гэх үү Bruno Mars-ийн шинэ дуу болох Grenade-г хоёр удаа сонсоод үзчихсэн гэдэг. Дууг нь сонсох болгондоо энэ дуучны гайхалтай хоолой, дуугаа амилуулах чадварыг бодож байлаа. Өмнө Брүно Маарсын талаар бичих гээд жоохон мэдээ уншаад түүний цомог удахгүй гарах гэж байгаа болон тухайн цомогыг нь заавал авч өөрийгөө баясгана гэж бодож явсаар байтал цомогны нээлт нь аль хэдийнээ болчихсон интернэтэд тавигдсан болохыг Хантулга.ком-оос олж мэдэв.

Хавай арлаас гаралтай дуучин Брүно Маарс цомгоо 10-р сарын 4-нд “Doo Wops & Hooligans” хэмээх нэртэйгээр гаргасан бөгөөд нийтдээ 10н дуу орсон байна лээ. Цомгийн гоцлол синглээр бидний сайн мэдэх “Just the way are” хэмээх бүсгүй хүний байгаа байдлийг магтан дуулсан сайхан дуу гарсан бөгөөд одоогийн байдлаар Billboard Hot 100-г тэргүүлж байна.
Харин
удаах синглээр миний яриад байсан Grenade дуу гарсан.

Ингээд үнэхээр гоё дууг үнэхээр гоё клиптэй нь толилуулъя:

 

Bruno Mars - Just the Way You Are

 

Шинэ дуу болох Grenade сонсох:


Posted via email from The Bibby Times

Tuesday, July 20, 2010

Inception [Movie Review]




Гоё киноны хэмжигдэхүүн хүмүүст янз бүр байдаг. Миний хувьд гоё кино гэдэг бол “Тодорхой хэмжээний кайфийг үзэж байгаа хүнд тухайн киноны адал явдал, акшийн, холбоос, сэтгэл хөдлөл, уран дүрслэлтээр бүрэн дүүрэн харуулж чадах киног ‘гоё кино’ гэнэ.”
За тэгвэл миний саяхан үзсэн Inception гэдэг кино бидний нарын хэлдэг гоё кино мөн үү? Хэрэв энэ асуултыг надаас асуусан бол би эргэлзэхгүйгээр тиймээ гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ кино бодит амьдрал дээр байдаг ухагдахууныг [зүүд] уран дүрслэлтээр чадварлаг харуулж чадсан. Миний бодлоор кино нь бидний амьдрал дээр мэддэг баримтуудыг ашиглаж дээрээс нь бидний мэдэхгүй зүүдний ертөнцийг харуулж чадсан байна.
Хүний зүүдэнд болж буй үйл явдлын хугацаа, яг унтсан цаг хугацаанаас хамаагүй урт байдаг гэсэн ухагдахуун энэ кинонд тусгагдсан байдаг. Мөн хүн зүүдэлж байхад ямар нэгэн чимээ ч юмуу, үйл явдал болоход тухайн зүүдтэйгээ хольж зүүдэлдэг гэх мэт амьдралд болдог тохиолдлийг кинон харуулсан байдаг нь энэ киног чимэж байгаа юм.
Киноны зохиол үнэн чадварлаг мөртлөө хүний оюун ухааныг сорьж буй мэт маш сайн бичигдсэн. Найруулалт ч гэсэн үгээр хэлүүлэлтгүй, үзгээр бичилтгүй янзын болсон гэж хэлмээр байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү кино аль хэдийнээ Оскарын “Шилдэг Кино-д” нэр дэвшинэ гэсэн цуу гараад амьжсан байна.
Inception киноны ерөнхий ноорог/зохиолыг Кристофер Нолан арван жилийн өмнө гаргасан байсан хэдий ч кино хийх нөхцөл байдал нь гарахгүй байж байгаад Warner Bros.-той кино хийх гэрээ хийж 2009 онд зураг авалтаа хийгээд өнгөрсөн долоо хоног буюу 7-р сарын 16нд Америк даяар нээлтээ хийсэн байна.
Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нийт 62.8 сая долларын ашиг олсон. Ингэснээр Inception нь найруулагч Ноланы хувьд хамгийн их ашиг орлого олсон хоёрдахь кино нь болж байгаа буюу The Dark Knight-ийн дараа орж байгаа юмаа.
Харин Леонарда ДиКаприог кинон дээрээ тоглуулсан нь маш зөв шийдэл болсон төдийгүй бусад жүжигчдээ маш сайн сонгож авсан байгаа гэдгийг киноны туршид харж болно.
Кинонд Леонардо ДиКаприогоос гадна
Ken Watanabe (Last Samurai), Ellen Page (Juno), Joseph Gordon-Levitt ((500) Days of Summer) хэмээх чадварлаг жүжигчидийг тоглуулжээ.
Би энэ киног анх үзчихээд яг юу болоод өнгөрчихсөнийг зөндөө удаан эргэцүүлж бодсон. Бас мэдэхгүй зүйлээ, ойлгоогүй зүйлээ ойлгохын тулд зөндөө олон мэдээ, нийтлэл интернэтээр уншсан. Тэгээд энэ киноны гоё сайхныг магтах гэж, үзээгүйд хүмүүст үзүүлэх гэж, өөрийнхөө үзсэн “гоё киногоо” мартахгүй тэмдэглэж үлдэх гэж энэхүү нийтлэлийг бичиж сууна даа.
Хэрэв та үнэхээрийн сайхан адал явдал, акшийн, драма, уран сэтгэлгээ, зөгнөл мөртлөө оюун ухаанаар тоглохуйц хэмжээний кино үзье гэж байгаа бол Inception тэр кино тань мөн гэж хэлэхэд би бардам байна. Ямар ч байсан таныг цагийг хий дэмий өнгөрөөгүй харин ч таньд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах болно.