Saturday, October 31, 2009

"Hold Tight" номны дүгнэлт



"Айл болгон өөрийн гэсэн нууцтай байдаг" гэж эхэлдэг энэхүү номыг би сургуулийн номын сангийн тавиур дээр байхад нь сонирхон ар талын богинохон тайлбарыг нь харлаа.

Тайлбар нь ингэж байв: Майк, Тиа Бая өөрийн 16 настай хүү Адамыгаа тагнахаар болжээ. Түүний хамгийн сайн найзын амиа хорлолт нь түүнийг улам дүнсгэр, тусгаарлагдмал болгож байв. Тиймээс эцэг эх нь түүний компьютерт нь өөрийнх нь хэссэн бүх вебсайт, бичсэн болон хүлээж авсан и-мэйл, мессэнжэрийг хянах боломжтой програм суулгадаг. Хэдэн хоногын дотор "Зүгээр л чимээгүй бай тэгвэл бүгд аюулгүй" хэмээх учир битүүлэг мэссэж ирдэг. Энэ бүхэн тэднийг хэний ч хүсээгүй аюулруу дагуулдаг.

Анх тайлбарыг нь уншчихаад л авмаар санагдаад номын сангаасаа зээлж авлаа.
Ер нь дөнгөж уншиж эхлэхэд л учир битүүлэг, миний учрыг нь олох хүсэл нь улам нэмэгдэж сонирхолтой бас аймшигтай ч юм шиг мэдрэмж төрж аль болох хурдхан уншиж дуусгах, энэ бүх хэрэгний цаана хэн байгааг мэдэх гэсэн хүсэлдээ автан энэхүү Триллер номыг 4 хоногын хугацаанд уншиж дуусгав.
Энэ миний анхын Harlan Coben-ы ном бөгөөд миний уншсан Триллер номнуудаас хамгийн сайн нь болсон гэж хэлэхэд таатай байна.

Энэ номыг уншаад Булгаа нь ийм ийм зүйлүүдийг бодлоо :
"Хэдий гаднаасаа сайхан харагдаж байгаа боловч айл болгон өөрийн гэсэн нууцтай."
"Итгэл гэдэг бол хүмүүсийг хооронд нь холбож байдаг гүүр, үүнийг эвдэж буцааж бий болгож болох боловч хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй"
"Дайн хүний дотор оршиж байдаг буруу занга нь суллаж өгдөг муу талтай"
"Өшөө хорсол хүнийг юунд ч хүргэж болно"
"Амлалт гэдэг хэдий биелүүлэхэд хэдий хэцүү боловч үргэлж сайн зүйлд хүргэдэггүй"

Энэ ном нь ерөнхийдөө Итгэл, Хайр, Өшөө хонзон, Үхэл хагацал, Нөхөрлөлийн тухай бөгөөд эдгээрийг хооронд нь нарийн холбож бас учир битүүлэг байдал нэмж өгсөнөөр агуу болгосон юм.

Номны нэр: Hold Tight
Зохиолч: Harlan Coben
ISBN: 978-0-451-22650-1

Хэрэв та Триллер ном унших дуртай бол энэ номыг заавал уншаарай.
Үнэлгээ: 10/10 Оноо

4 comments:

Ole Hunter said...

Алдаа ихтэй бичсэн байна шүү.
"Өшөө хорсол хүнийг юунд хүргэж болно" => "юунд ч хүргэж";
"үргэлж сайн зүйлд хүргэдэгүй" => "хүргэдэггүй"; "Нөхөрхөлийн тухай" => "Нөхөрлөлийн"; "эдгээрүүдийг" => эдгээр гэж үг өөрөө олон тоон дээр байна, "эдгээрийн хооронд"; "нарийн холбож өгсөнийг учир битүүлэг байдал нэмж өгсөн нь агуу болгосон." => "нарийн холбож, учир битүүлэг байдал нэмж өгсөнөөр агуу болгосон гэж бодож байна." Ийм болговол найруулга нь ч уншихад арай эвтэй юм. Өөр бас бус алдаа байна... Нэмж хэлэхэд Монгол ном уншвал дээргүй юу? ;-)

П.Булгантамир | Bibby Purev said...

Өөрийнхөө цаг завыг зарцуулж миний нийтлэлийг уншиж, алдаануудыг засч залруулж өгсөнд чинь баярлалаа. Сая бүх алдаануудаа заслаа. Одоо харин гайгүй болсон байх гэж бодож байна. Харин Монгол ном уншвал дээр юм шиг. Баярлалаа.

Anonymous said...

Unshij uznee, tnx

Sharavsambuu Gunchinish said...

Yay!! nice post