Үүнийг уншиж байгаа бараг хүн болгон OutKast хамтлагийн Hey Ya! дууг сонссон байх.
Сонссоогүй нэгэн нь миний өгүүлэх гэж байгаа түүхийг уншаад дууг сонсохыг уриалж байна.
Анх энэ дууны хит болсон түүхийг "The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business" гэдэг номон дээрээс уншиж байсан нь надад их сонирхолтой санагдсан болохоор эрхэм блог уншигч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Дуу нь 2009 оны 9 сарын 9-нд гарсан бөгөөд фм, радиогоор цацагдаж эхлэжээ.
ФМ, Радионууд дууг хэр их тоглуулах, хит болох эсэхийг нь "хит дууг урьдчилан таамаглагч" програм ашиглаж OutKast-ын Hey Ya! дуу их өндөр оноо авсан байсан тул гарцаагүй хит дуу болно гэж таамаглаж байжээ.
Гэвч энэхүү дууг фм-ээр тоглуулах болгонд сонирхолтой зүйл тохиолдоод байсан юм.
Тэр нь юу вэ гэхээр энэ дууг фм-ээр гарах болгонд сонсогчид шууд сувгаа сольж байсан явдал юм.
ФМ, Радионуудын хөтлөгчид болон энэ дууны маркетинг хариуцсан хүмүүс учрыг нь ердөө ойлгохгүй байсан юм.
Сүүлд тэд нар нэг зүйлийг ухаарсан нь юу вэ гэвэл өмнө хит болж байсан бүх дуунууд сонсогчидод дотно санагддаг тийм эффект агуулдаг байжээ.
Hey Ya! дууны хувьд энэ найрлага дуунд байдаг боловч тэр нь арай өөр байсан хэрэг юм.
Үүнийг ухаарсан маркетинг менежер, хөтлөгчид дууг сэндвичлэх арга буюу Hey Ya!-г хоёр хит дууны дотор хавьчуулан дундуур нь тоглуулах арга санаачилсан юм.
Ингэснээр фм-ээр дууг тоглуулахын өмнө болон хойно нь байнга хит дуу тоглуулсан нь сонсогчид фм-ээ солихгүй байх байдалд хүргэсэн юм.
Удалгүй энэ арга амжилттай хэрэгжиж дууг хүмүүст сэндвичлэж тоглуулах шаардлагагүй болсон төдийгүй хүмүүс фм, радио-руу залгаж энэ дууг тоглуулахыг хүсэмжилдэг болжээ.
Hey Ya! сүүлд Биллбоорд-ын Хот 100 дуу жагсаалтыг 9-н долоо хоног тэргүүлсэн нь гарцаагүй хит дуу мөн гэдгийг дахин баталсан хэрэг юм.
Мөн OutKast-ыэ энэ хит дуу The Rolling Stones сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын 182-т орсон юм.
Клип нь мөн дуутайгаа адил их гоё болж чадсан байгаа.
2004 оны MTV Video Music Awards-ийн Шилдэг Найруулга төрөлд нэр дэвшсэн хэдий ч шагналыг Jay-Z-ын 99 Problems дууны клип авсан юм.
Дашрамд дурьдахад клип нь 1964 онд The Beatles хамтлагын The Ed Sullivan Show-д орсон бичлэгнээс санаа авч хийсэн гэдэг.
No comments:
Post a Comment