Friday, November 4, 2011

Kina Grannis-ийн 288,000 ширхэг чихэрээр хийсэн клип

1280569-kina-grannis-jellybean-617-409
Өмнө та бүхэнд Кина Граннис хэмээх авьяаслаг дуучин болон түүний тун өвөрмөц шийдэлтэй дуу болох "Valentine"-ийг толилуулж байсан билээ.
Харин өнөөдөр түүний маш өвөрмөц клипийг толилуулах гэж буйдаа таатай байна.

Түүний "In Your Arms" гэдэг дууны клип нь өчигдөр буюу 11-р сарын 2нд албан ёсоор гарсан бөгөөд одоогийн байдлаар 100,000 хүн аль хэдийнээ үзчихсэн байна.
Энэ клипний хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл энэ клипэнд нийтдээ 288,000 ширхэг Jelly Bean чихэр ашиглаж хийсэн байгаа юм. Бараг бүх клипнүүд сүүлийн үеийн компьютер грайфик ашиглаж байгаа өнөө үед Jelly Bean ашиглаж клип хийсэн нь бусдаас содон шийдэл болсон буй за.
Хэдийгээр 3:25 минутын урттай "In Your Arms"-ыг клипийг Greg Jardin 2 жилийн турш уйгагүй найруулсан байна.

 

Хэрэв та энэхүү клипийг хэрхэн хийгдсэнийг үзэхийг сонирхож байгаа бол доорхи бичлэгийг үзээрэй. Маш сонирхолтой!


Мэдээллийн эх сурвалж: Mashable.com

Posted via email from The Bibby Times

No comments: