T-Pain ойрд дуу гаргаагүй болохоор түүний auto-tune эффэкттэй дууг нь чухамдаа хүлээж л байлаа. Харин түүний Lily Allen, Whiz Khalifa нартай хамтарсан "5 o'clock" гэдэг дуу нь загтнасан газар маажив гэгчээр миний хүсэж байсан стилийн дуу болж чаджээ.
"Өглөөний 5 цаг болж байна" гэж Lily Allen өөрийн аажуухан атлаа хэвийн хоолойгоороо эхний бадгийг их эвлэгхэн эхлүүлдэг бол удаах бадгийг нь T-Pain өөрийнхөө стилэндээ оруулж Lily Allen-ий хоолойн дээр давхарлан дуун ихэнхи хэсгийг дуулдаг бол Whiz Khalifa төгсөх хэсэгт нь үглэдэг.
Posted via email from The Bibby Times
No comments:
Post a Comment