Sunday, November 6, 2011

Karmin - Crash Your Party

Karmin
ФМ-ээр хэдэн хоногын өмнө явсан дууг сонсчихоод ямар дажгүй дуу вэ, хэн дуулсан юм болдоо гээд бодож суутал хөтлөгч нь Karmin гэхээр нь ямар их баярласан гээч?
Karmin гэдэг нэрийг сонсоод баярласны учир юун гэвэл энэхүү 2 хүнээс бүрдэх хамтлаг нь миний Youtube-дэх дуртай дуучид, хамтлагуудын нэг бөгөөд өөрсдийнх нь гаргасан original дуу нь ФМ-ээр явж байгаа юм. Гаргасан дуу нь энгийн байдаг дуу биш бүүр хит болох магадлалтай болохоор энэ дууны тухай блог дээрээ бичихээс өөр аргагүй байдалд хүрч байгаа юмаа.

KarminCrashYourParty.mp3 Listen on Posterous

"Crash Your Party" хэмээх нэртэй энэхүү дуу нь ихэвчлэн поп, хип хоп, R&B стилийн дуу болсон бөгөөд гараад 2 долоо хоног болж байгаа юм байна.
Анх Youtube дээр тавьсан Chris Brown-ий "Look at me now" дууны ковер нь түүний хурдан үглэдэг хэсгийг маш чадварлагаар үглэснээс болж интернэтийн вайрал видео болсон бол энэ дуун дээрээ ч гэсэн маш сайн үглэсэн байсан.

Ингээд дуугаа хүлээн аван сонсоно уу?
Таалагдсан бол Like хийх ч юмуу Retweet хийгээрэй.

Posted via email from The Bibby Times

No comments: