Wednesday, September 16, 2009

The Fray - You found me


Хүний амьдралд гэрэлтэй гэгээтэй болон хар бараан мөчүүдийг ээлжлэн агуулж байдаг.
Дуу хөгжим ч гэсэн амьдрал луугаа адил тухайн гэрэлтэй гэгээн хар бараан мөчүүдийг өөрийн хөгөнд оруулна илэрхийлдэг.
Би хэдэн хоногын өмнө нэг дууны клипыг үзсэнээс хойш энэ дууны тухай, энэ сэдэвний талаар, бас клипных нь талаар зөндөө их зүйл бодлоо. Бас сэтгэл минь бас гэмширлээ.

Хэрэв та дурлалт бүсгүйтэйгээ хичнээн оролдлоод ч холбоо барьж чадахгүй байсаар байгаад гэнэт хайртаа хүнээ гудамжинд амиа хоролсоноор харвал яах вэ?
Миний хувьд энэ бол маш эмгэнэлт түүх.
Би хэзээ ч энэ талаар бодож байгаагүй, байх завшаан ч гарч байгаагүй.

Харин долоо хоногын өмнө The Fray ийн You Found Me (Чи намайг оллоо) дууны клипыг You Tube хэсч байгаад санамсаргүйгээр олов.
Өмнө энэ дууг нь зөндөө сонсож байсан боловч гайгүй дуу гэж өнгөрөхөөс цаашгүй орхиж байснаас биш дууны үг энэ тэрийг нь сонирхож байсангүй явж байжээ.
Клипыг нь үзтэл бие зарсхийгээд нэг л гашуун уйтгарт автав.
Би уг нь тийм эмзэг биш л дээ гэхдээ энэ дуу бол хэтэрхий гоё бас үнэмшилтэй хийгдсэн.
Магадгүй бодит түүх дээр сэдэвлэсэн ч байж болох талтай.

За дууны үг рүүгээ оръё:
"I found God
On the corner of First and Amistad"
"Би Бурханаа 1 болон Амистаад гудамжинд олсон" гэдгээр өөрийнхөө хайрт бүсгүйгээ Бурханаар зүйрлүүлж бичжээ
"All my days
Were spent by the telephone
It never rang
And all I needed was a call"
"Миний бүх өдөр хоног утасны хажууд өнгөрсөн.
Утас ерөөсөө дуугараагүй
Надад ганцхан зүйл л хэрэгтэй байсан
Энэ бол утасны дуудлагa" гэх мэт зүрх шимшрүүлсэн үгүүдийг багтаажээ.

Хэрэв та энэ залуу байсан бол юу хийх байсан бэ?
Таньд ямар сэтгэгдэл төрөх боловоо?
Миний хувьд The Fray хамтлаг энэ дуугаараа ийм байдалд орсон залуугын түүхийг маш сайнаар амьдруулж чадсан магадгүй бодит түүх дээр үндэслэсэн байхдаа гэж бодож байна.

Миний тухай үед төрж байсан сэтгэгдэлтэй твийт

За тэгээд та бүхэн дууны клипыг нь толилуулъя: (Заавал үзээрэй гэж зөвлөж байна)




Үзэж дуусчаад төрсөн сэтгэгдэлээ бичээрэй. Баярлалаа

2 comments:

Ariuhaa said...

goy duu bn lee shu, bas ih gunigtai, So you think you can dance show dr ene duun dr bujiglej bsiishd neg bujigchin n... kk

Anonymous said...

Энэ дуу чинь Lost цувралын 5р бүлгийн sound track. Албан ёсны клипийг нь доор линкийг нь оруулав.

http://www.youtube.com/watch?v=ZQfC5Vkn_PA