Thursday, August 20, 2009

Black Eyed Peas, Jason Mraz Биллбоордын Хот 100-д рекорд тогтоолоо.

Өнөөдөр Black Eyed Peas хамтлаг, дуучин Jason Mraz Биллбоордын Хот 100-д нэгэн амжилтыг тогтоолоо.

Тэр нь юу гэвэл Black Eyed Peas 2 дуугаараа Hot 100-д 20 долоо хоногыг 1-р байранд тэргүүлж, Jason Mraz өөрийнхөө "I'm Yours" гэдэг сингл дуугаараа Hot 100-д 70-н долоо хоногыг өнгөрүүлснээр Билбоордын Хот 100-ын түүхэнд бичигдлээ

Black Eyed Peas-ын хувьд Биллбооордод "Boom Boom Pow", "I gotta feeling" гэсэн 2 дуугаараа Хот 100-н 20 долоо хоногын турш тасралтгүй тэргүүлж өмнө Usher-ын тогтоож байсан 19 долоо хоногын рекордыг (Burn, Yeah) эвдэж түүхэнд нэрээ үлдээжээ.

Black Eyed Peas - Boom Boom Pow




Black Eyed Peas - I Gotta Feeling




Jason Mraz-н хувьд "I'm Yours" гэдэг сингл нь анх 2008 оны 5-р сарын 3нд Биллбоордод Хот 100д орсноос хойш одоог хүртэл Хот 100-д амжилттай өнгөрүүлж байна. Нийтдээ 70 долоо хоногыг өнгөрүүлсэн нь 11 жилийн өмнө тохиолдож байсан ЛиАйн Раймас-ын "How Do I live" гэдэг дууны тогтоосон 69 долоо хоногын рекордыг эвдэллээ.

Jason Mraz - I'm Yours



Би өөрөө Black Eyed Peas, Jason Mraz хоёрын хоёуланг нь сонсох дуртай.
Өчигдөр Биллбоордод бичигдсэн энэхүү нийтлэлийг уншаад их догодоллоо.
Яагаад гэвэл намайг 10н хэдтэй бацаан байхад My Hump, Where is the love? гэх мэт зөндөө хит дуугаараа намайг хөглөж явсан хамтлаг маань амжилттай явж байгаад.

Би харин анх I'm yours гэж дууг сонсоод их дурлаж байсан юм. Энэхүү дуу нь их намуун хөнгөн аястай, гоё хэмнэлтэй. Уйтгарсан гунингласан нэг л гутрангуй байгаа үедээ энэ дууг сонсож өөрийгөө тайвшруулдаг.

Миний өмнө бичсэн Black Eyed Peas - The E. N. D цомогны талаар унших
Миний өмнө бичсэн Jason Mraz - We sing. We dance. We steal things цомогны талаар унших

Мэдээллийн эх сурвалж: Bilboard

2 comments:

Dokuro said...

Jason Mraz - I'm Yours нь 70 хоног болохдоо 1т орж байсын болуу, хэдэн долооног нэгт байсын бол. гоё дуу шүү.
Харин Black eyed peas -ийн сүүлийн дуугуудыг сонсоогүй л байна.

Bibby said...

Jason Mraz - I'm Yours өмнө 1т орж байгаагүй юм байна. Хамгийн их дээ ХОТ 100-н 6т орж байсан юм байна